Иргэн Ж.Дугардорж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан талаараа мэдээллээ.
Түүний гомдолд дурдсанаар, "Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөртэйгөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан төрийн худалдан авалтад нөлөөлж, гадаад паспорт хэвлэх 22 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий худалдан авалтыг нээлттэй тендер зарлалгүйгээр өөртэй нь холбоотой этгээдүүдийн хамаарал бүхий компанид давуу байдлаар олгуулсан гэж үзэж байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ ху далдан авах тухай хуульд зааснаар 20 сая төгрөгийн үнийн дүнгээс дээш худалдан авалтад нээлттэй сонгон шалгаруулалт явуулах зохицуулалттай. Сангийн яамнаас 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нд "Гадаад паспортын бэлдэц худалдан авах нээлттэй тендер" зарласан байна. Гэтэл 2025 оны тавдугаар сарын 16-нд "Мигасон" ХХК-иас Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн нь "Манай компани "Төрийн үнэт цаас хэвлэл" ХХК буюу төрийн хэвлэх үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг тул энэхүү тендерийн ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэх давуу эрхтэй" гэсэн агуулгатай байв. Сангийн яам ч үүнийг нь хүлээн авч зарласан тендерээ хүчингүй болгон цуцалснаар 22 тэрбумын худалдан авах ажиллагааг өрсөлдөгчгүйгээр "Мигасон"-д олгосон байна.
Энэ нь дээр дурдсанчлан, Төрийн болон орон нут гийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан, “20 сая төгрөгийн үнийн дүнгээс дээш худалдан авалтад нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой" гэсэн заалтыг зөрчжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өмнө нь “Мөнхийн үсэг" ХХК-д 12 жил захирлаар ажилласан. “Төрийн үнэт цаас хэвлэл" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлаар ажилладаг, “Мөнхийн үсэг" ХХК-д олон жил дизайнераар ажиллаж байсан Р.Алтан-Өлзий гэдэг хүнийг Б.Батцэцэг сайдтай илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж иргэн Ж.Дугардорж үзэж байна.
Түүнчлэн сайд Б.Батцэцэгтэй хамаарал бүхий Э.Ариунгэрэл гэдэг хүн "Төрийн үнэт цаас хэвлэл" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж бай-сан нь мөн хууль бус гэж үзжээ.
Төртэй хамтарсан "Мигасон" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэндолгор мөн л Б.Батцэцэг сайдтай хамт ажиллаж байсан эрх ашгийн зөрчилтэй ойрын хүн. Өөрөөр хэлбэл, Б.Батцэцэг сайд өөрийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг" ХХК-д ажиллаж байсан хүмүүсийг төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн гишүүн, удирдлагаар томилуулж, сонгон шалгаруулалт, тендергүйгээр татвар төлөгчдийн олон тэрбумын хөрөнгөөр бараа худалдан авалт хийж байгаа нь шударга бус байна гэсэн юм. Тендерийн хуульд заасан бусад аж ахуйн нэгжүүдэд боломж олгох, үнээр өрсөлдөх, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зарчмыг ноцтой зөрчиж байна гэлээ. Ийм илэрхий эрх ашгийн зөрчилтэй Б.Батцэцэг сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байна гэв.
Я.Баатар
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл10
Их сайн сайхан хүүхэн гэсэн яасан. Арай худлаа байлгүй дээ
бас нэг нөхөр хэсэг бүлэг сайд болохгээл хийж байгаашдээ кк
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж 35 жилийн туухэндээ ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!
Хэнтийн уагдаад байсан энэ нөхрийг Оюунэрдэнэ хөдөлгөж байна даа МАН дотоод асууллаа шиыдвэрлэж чадахгүй улс оронд гай болж байнаа даа Хүнсний үнэ шатахуун үр тариа цалин тэтгэврийн хүрэлцээгүй байдал эмнэлэгт хэвтэж чадахгүй үхэж байгаа гээд ярихын оронд залуучуждынхаа албан тушаалын хэнээг дарж чадахгүй байна
Нөгөө Батцэцэг нь өнөөдөр надад Засагт ажиллах урилга өгөөгүй ч урьвал ажиллана гээд би ажилламаар байна гээд хорвоогоор нэг хашгирав. А бас тэгээд би ажиллахгүй бол эмэгтэй хүн сайд болоосой гээд УИХ гишүүн Д. Цогтбаатарыг жийв. Энэ яасан албан тушаалд дуртай ваагай вэ. Хэдэн зуун жил Гадаад харидцааны сайдаар ажиллах юм боллоо?
Энэ үнэн ичдэггүй нөхөр бнаа: Сайд болонгуутаа өөрийн найз, хаиаарал бүхий хүмүүсийг Гадаад орнууд дахь Элчин сайд, төлөөлгчөөр томилож бөөн хэл аманд орж байсан. Аргагүйн эрхэд Тогос... тэргүүтэй хэдэн авгайг гадаадад томилож хэл ам дарж байсан. Дураар нь тавтбал яаж ч дургиж мэдэх нөхөр .
ХҮРЭЛСҮХТЭЙ ГАНЗАГА НИЙЛСЭН ШОРОНГИЙН АВГАЙДАА
Сайн шалгах хэрэгтэй хүүк.зандаа нартай шүүхээр орсон түүхийг нь шалгаарай
Энэ авгай ахин сайд хийхийн тулд дэндүү улайрч байна даа. Сошиалаар дүүрэн энэ авгайг магтаж уянгалсан хүмүүс кк
Тэр нөхөр шүү юм нь муугаа мэдэхгүй их шуналтай нөхөр гэсэн ! Батцэцэг бол Хүүкийн хажууд сайд хийгээд бондогоноод яваад байхад болчихно ! Тэр нөхөр нь л царай муутай бөйж их амбицтай шуналтай баагий байна ! Салчиж чаддаггүй юм байх да !