УИХ-ын гишүүн Г.Ганбаатар мэдээлэл хийв.
Тэрээр: "Өчигдөр 23 цагийн үед гэр рүүгээ явж байхад хотхоны харуул ойрхон юманд явсан байсан. Тэгээд машинаа хотхоны үүдэнд байрлуулаад орц руугаа орж байтал нэг залуу араас “хөөе” гэж дуудсан. Би эргээд хартал шууд цохиод авсан.
“Чи чинь яаж байна аа, хүн андуураад байгаа юм биш үү?” гэж хэлтэл “Зүгээр байгаарай, би чамайг ална” гэж заналхийлсэн.
Тэгэхээр нь би биеэ хамгаалсан. Тэр залуу зугтаасан. Хотхонд машиндаа сууж байсан хоёр залуу энэ явдлыг харсан цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэгийг цагдаа нар авсан. Цагдаагийн бүрэлдэхүүн шөнө 1 цагийн үед тухайн залууг олж, баривчилсан. Би өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Энэ хотхонд удаан амьдарсан болохоор оршин суугчдаа гадарладаг тэр манай хотхоны хүн биш. Цагдаа надаас мэдүүлэг авч, намайг хохирогчоор тогтоосон. Цагдаагийн байгууллага цаашид холбогдоно гэсэн. Сошиал дээр яригдаж байгаа шиг тийм ноцтой зодуулсан зүйл болоогүй. Тэгэхдээ бас зүгээр байгаагүй." гэлээ.
Н.Отгончимэг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл5
Цаад эзнийг нь ол
Надад халдахад нь би нүдчихсэн гээд л зүгээр орхино биз ! бас эм хүн шиг шал шал гээд гээд байгаа юмуу ! ийм гишүүн байдаг гэж өнөөдөр л мэдлээ ! Одоо нэг хүүхнийг барьж аваад асуудал үүсгэ ! Тэгвэл бүх Монгол мэдэх болно ! толгойгоо ажиллуул Гамбаа !
Зоригийн хэрэг шиг зүйл давтагдаж болзошгүй байна,Улс төрийн шинжтэй ийм хэргийг онцгой анхааралдаа ав, Өөгшүүлж хамгаалж хэрхэвч болохгүй,Дахин давтан гарах нөхцөл үүсгэж болохгүй
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
Mongolchyyd hoorondoo eb negdelee hangaj ajilla?...esbees teriin ajil chalgardyylahaa zogsoo!!!gadnaas saltgaantai bidniig eb negdelgyi bailgah sanaa bisgyi baigaa suu!!!ta nar eh orondoo ajillaj chadahgyi bol?....haana ochij ajillah be?..............