Японы Олон нийтийн санал асуулгын нийгэмлэгийн саяхан гаргасан санал асуулгын дүнгээр, Японы иргэдийн 76 хувь нь цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, импортлохгүй байх "цөмийн бус гурван зарчим"-ыг баримтлах ёстой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ, АНУ Японд цөмийн зэвсэг байрлуулах тухай төсөөллийг олон нийтийн 77 хувь нь эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотой сэтгүүлчийн асуултад
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа, "Японы иргэдийн 80 хувь нь "цөмийн бус гурван зарчим"-ыг баримталж, "цөмийн зэвсгийг хуваалцах"-ыг эсэргүүцэж байна. Энэ нь Японы олон нийтийн цөмийн зэвсгийн эсрэг тодорхой байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд Японы ард түмний хялбар олдоогүй энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрхэмлэн нандигнаж байгааг бүрэн харуулж байна.Японы эрх баригчид ард түмний дуу хоолойг сонсож, цөмийн зэвсэг хүлээн авахгүй, үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын хууль ёсны үүргээ үнэнхүү биелүүлж, цөмийн асуудлаар галаар тоглохоо болих хэрэгтэй гэжээ.
Г.Бямба
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Хятад гаралтай япончууд Япон цөмийн зэвсэгтэй болохоос маш их айж байгаа. Харин цэвэр япон хүмүүс цөмийн зэвсэгтэй болж түрэмгий хужаагаас японоо хамгаалах хүсэлтэй байгаа. Монгол ч бас цөмийн зэвсэгтэй болж түрэмгий хужааг айлгаж байх ёстой.
Сэмхэн цөмийн зэвсэгтэй болох нь зөв.
Хятадууд өөрсдөө цөмийн зэвсэг эзэмшдэг байж юу хуцнам бэ