sonin.mn

Хятадын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны наймдугаар сарын 12-нд мэдээлснээр, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн долдугаар сарын борлуулалтын хэмжээ анх удаа зах зээлийн 60%-иас давсан байна.




Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, долдугаар сард шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт тус тус 1.576 сая, 1.561 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 26.8% болон 23.7%-иар өссөн үзүүлэлт юм. Борлуулалтын хувьд нийт шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтын 60.4%-ийг эзэлж байгаа нь анх удаа 60%-ийн босгыг давсан дүн юм. Нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт хоёулаа 9 саяыг давсан бөгөөд нийт шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтын 51.2%-ийг эзэлж байна.


Хятадын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны албан тушаалтан хэлэхдээ, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн зах зээлд эзлэх хэмжээ нэмэгдсээр байгаагийн гол шалтгаан нь бодлогын дэмжлэгт байгаа бөгөөд худалдан авах татварыг 50 хувиар хөнгөлж, хуучнаар шинийг солих татаас олгосонд оршино гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, уг төрлийн тээврийн хэрэгслийг хөдөө орон нутагт нэвтрүүлэхийг сурталчилж байгаа бөгөөд Хятадын шинээр үйлдвэрлэгдсэн автомашинууд ухаалаг технологи зэрэг салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, цэнэглэх болон батерей солих дэд бүтцийг тасралтгүй сайжруулж байгаатай холбоотой гэжээ.