Энэ үеэрээ Ц.Элбэгдорж: "Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жил АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж ажиллаж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа таван жил тодорхой асуудлуудаар шалгасан.
Нийтдээ долоон жил шалгасны эцэст хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон. Хүмүүс ойлгохдоо хэрэг үйлдээд гараад явчихсан, одоо ирж байгаа юм байна гэдэг.
Төрийн өндөр албан тушаалд байсан асуудлаар хуулийн байгууллага нээлттэй асуух ёстой гэж би хувьдаа боддог. Би 2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд ажиллах урилга хүлээн авч явсан. 10 гаруй олон улсын байгууллагад ажилладаг.
Өнөөдөр миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөлөл COP17 хуралд оролцохоор ирсэн байгаа. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнө энэ улс төрийн гүтгэлэг, сонгуульд миний нэрийг ашигласан үйл ажиллагаа их явсан.
Тэр үеэр шүүх дээр зохиомол хэрэг шүүх рүү өгч, Интерпол миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь үзэж шалгаад улс төрийн шалтгаантай юм байна гэж тэр хүсэлтийг хүчингүй болгосон. Ингээд шүүхийн талаасаа ч, олон улсын байгууллагын талаасаа ч юм байгаагүй. Олон улсад хамгийн нээлттэй, ил тод байлгадаг монгол хүмүүсийн нэг нь би. 2023 оны есдүгээр сараас хойш гурван жилийн хугацаанд мэдээж ямар нэгэн улсын хууль зөрчсөн зүйл байхгүй. АТГ-аас утасдаад өнөөдөр та ирээч гэсэн юм. Уг нь би COP17 хурлын үйл ажиллагаанд оролцохоор үнэмлэхээ авчихсан байгаа юм." гэв.
М.Чой
Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл4
Новш
Энэ хүнд үнэн юм байхгүй
Төрсөн нь үнэн байж магадгүй. Бусад нь бүгд худал.
АТГ гэж байна уу Тэд тайлбар мэдэгдэл хийх естой