Улаанбаатар хот түгжрэлтэй. Үүнтэй маргах хүн байхгүй. Өглөө ажилдаа явах, орой гэртээ харихын тулд нийслэлчүүд өдөр бүр хэдэн цагаа автомашин дотор өнгөрүүлж байна. Түгжрэл эдийн засгийн асар их алдагдал үүсгэж, иргэдийн амьдралын чанарыг муутгаж байгаа нь ч үнэн.
Гэхдээ Улаанбаатар түгжрэлтэй байна гэдэг Монгол Улс заавал метро барих ёстой гэсэн үг биш.Харин ч эсрэгээрээ Монгол шиг жижиг эдийн засагтай, гурван гаруйхан сая хүн амтай улс хэдэн тэрбум ам.долларын метро барихын өмнө “Бидэнд үнэхээр метро хэрэгтэй юу?” гэж маш нухацтай асуух ёстой.
Улаанбаатарын метроны шинэчилсэн ТЭЗҮ-ээр Толгойтоос Амгалан чиглэлд Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, 15 өртөөтэй метро байгуулахаар төлөвлөжээ. Оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 17,200 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна.Харин энэ бүхний үнэ хэд вэ? 2.4 тэрбум ам.доллар.
Санхүүжилтийн 15 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс босгохоор төлөвлөж байгаа.Монголын нөхцөлд 2.4 тэрбум ам.доллар бол асар их мөнгө.
Хамгийн гол нь энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг зөвтгөх зорчигчийн бодит эрэлт Улаанбаатарт бий юу?
Төслийн ТЭЗҮ-д 2030 он гэхэд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэж, үүний 450 мянгыг метро тээвэрлэнэ гэж тооцжээ. Мөн метро ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна гэсэн төсөөлөл бий.Гэхдээ эдгээр нь өнөөдөр хэмжиж тогтоосон бодит үр дүн биш.Ирээдүйн таамаглал.
Өдөр бүр 450 мянган зорчилт метро руу шилжинэ гэсэн тооцоо хэр бодитой вэ? Тасалбарын үнэ хэд байх вэ? Тэр үнээр 450 мянган зорчилт үнэхээр бий болох уу? Метроны ашиглалтын зардлын хэдэн хувийг тасалбарын орлогоор нөхөх вэ? Хэрэв зорчигчийн тоо төсөөлөлдөө хүрэхгүй бол жил бүр гарах алдагдлыг хэн төлөх вэ?
Эдгээр асуултын хариултыг олон нийтэд маш ойлгомжтой тавих ёстой.Яагаад гэвэл метро гэдэг нэг удаа 2.4 тэрбум ам.доллар төлөөд дуусдаг барилга биш.
Баригдсан цагаасаа эхлэн галт тэрэг, цахилгаан хангамж, автомат удирдлага, дохиолол, аюулгүй ажиллагаа, туннель, өртөө, агааржуулалт, засвар үйлчилгээ, ажиллах хүч гээд байнгын зардал шаардана.
Өөрөөр хэлбэл Монгол Улс метро барихаар шийдвэл зөвхөн барилгын өртгийг бус, дараагийн хэдэн арван жилийн ашиглалтын санхүүгийн үүргийг хамт хүлээнэ.
Тэгвэл 2.4 тэрбум ам.доллараар өөр юу хийж болох вэ?
Улаанбаатарын автобусны системийг үндсээр нь шинэчилж болно. Автобусыг түгжрэлээс тусгаарласан BRT буюу тусгай замын нийтийн тээврийн сүлжээ байгуулж болно. Трамвай, хөнгөн галт тэрэг зэрэг метроноос бага өртөгтэй хувилбаруудыг харьцуулж болно. Хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг бууруулах шинэ дэд төвүүд байгуулж, төрийн байгууллага, их сургууль, ажлын байр, үйлчилгээг төвөөс задлахад хөрөнгө оруулж болно.BRT систем нь метро болон төмөр замтай харьцуулахад бага хөрөнгө оруулалтаар хурдан, найдвартай нийтийн тээвэр бий болгох боломжтойг тээврийн судалгаанууд ч онцолдог.
Түгжрэл гэдэг зөвхөн “зам дээр машин олон байна” гэсэн асуудал биш.
Улаанбаатарын түгжрэлийн суурь шалтгааны нэг нь хотын хэт төвлөрөл.
Их сургууль нь төвдөө. Томоохон эмнэлгүүд нь төвдөө. Төрийн байгууллагууд нь төвдөө. Ажлын байр, худалдаа үйлчилгээний томоохон хэсэг нь мөн л төвдөө.
Өглөө хүмүүс нэг зүг рүү зэрэг хөдөлж, орой эсрэг зүг рүүгээ зэрэг буцдаг хотын бүтцийг хэвээр үлдээгээд доогуур нь хэдэн тэрбум ам.долларын хонгил ухлаа гээд хот төлөвлөлтийн үндсэн асуудал өөрөө алга болохгүй.Метро барьснаар түгжрэлийг 18 хувиар бууруулна гэж төслийн тал өөрсдөө тооцож байгаа.Тэгвэл эсрэгээр нь асууж болно.
2.4 тэрбум ам.доллар зарцуулсны дараа үлдэх 82 хувийн түгжрэлийг яах вэ?
Энэ асуултыг метроны сурталчилгаанаас илүү чангаар асуух хэрэгтэй.
Метро бол хөгжлийн бэлгэ тэмдэг биш. Метро барилаа гээд Улаанбаатар Токио, Сөүл, Шанхай болохгүй.
Нийтийн тээврийн систем бол нэр хүндийн бүтээн байгуулалт биш, эдийн засгийн тооцоонд тулгуурлах ёстой дэд бүтэц.
Монгол Улсад өнөөдөр сургууль, эмнэлэг, эрчим хүч, орон сууц, инженерийн дэд бүтэц, агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг хөрөнгө оруулалт нэхсэн асар олон асуудал байна.
Ийм нөхцөлд 19.4 км метроны нэг шугамд 2.4 тэрбум ам.доллар зарцуулах нь үнэхээр хамгийн зөв дараалал мөн үү?
Түгжрэлийг шийдэх ёстой.Нийтийн тээврийг ч эрс шинэчлэх ёстой.Гэхдээ нийтийн тээврийг хөгжүүлэх гэдэг заавал метро барина гэсэн үг биш.Монголд метро барих ямар ч хэрэггүй гэж үзэж байгаа бол гол үндэслэл нь ч энд байна.
Бидэнд хамгийн үнэтэй шийдэл биш, Монголын хүн ам, эдийн засгийн чадавх, хотын бүтэц, зорчигчийн бодит эрэлтэд хамгийн тохирсон шийдэл хэрэгтэй.
2.4 тэрбум ам.доллар зарцуулахаасаа өмнө BRT, трамвай, автобусны тусгай эгнээ, хотын дэд төвүүд, байгууллагуудын төвлөрлийг задлах хувилбаруудтай метроны өртөг, ашиглалтын зардал, зорчигчийн урсгал, эдийн засгийн өгөөжийг нэг ширээн дээр тавьж харьцуулах ёстой.
Тэгээд метро үнэхээр бусдаасаа илүү ашигтай гэдгийг тоогоор нотолж чадвал барих тухай ярьж болно.
Харин “дэлхийн том хотууд метротой”, “Улаанбаатар түгжрэлтэй” гэдэг хоёр өгүүлбэрээр Монгол Улсыг хэдэн тэрбум ам.долларын урт хугацааны санхүүгийн үүрэгт оруулж болохгүй.
Улаанбаатарт метро биш, түгжрэлийг хамгийн бага зардлаар хамгийн их хэмжээгээр бууруулах ухаалаг шийдэл хэрэгтэй.
Н.Отгончимэг
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл53
Яг үнэн. Монгол шиг өргөн уудам газар нутагтай цөөхөн хүн амтай оронд метро хэрэггүй. Метроны шаардлага байхгүй. Метро зохихгүй.
Чи чинь ёстой ориг тэнэг орк юмаа... Өргөн уудам газартай гэнүү мал чинь...Улаанбаатарын жижигхэн талбайд хүн нь ихдээд түгжрээд энэ тухай ярьж байхад хаа хамаагүй хөдөөний уудам өргөн газар нутгаар метро тавих гэж байгаа юм шиг тэнэгтээд байх юм...Метро зохих зохихгүйг чиний маанаг толгой мэддэг юмуу....
103.10.21.50 эмчилгээгүй сэтгэцийн өвчтэй мэдрэл пиздаа түгжрээд хэцүү байгаа юм бол хөдөө рүүгээ зайлаач.
Монгол хэзээ ч түгжрэлээс гарахгүй юм байна. Ганц метро монголд тохирох байсан юм.Манайх шиг хүйтэн газар маш харамсалтай байна.
МЕТРО ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ. МАН Ы ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙ ХИЙХЭЭ Л БОДНО. ӨГҮҮЛБЭР БОЛГОН НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ САЙН НИЙТЛЭЛ БАЙНА.
Gants guur ch barij chadahgui hevtej baij uhseniih ni metro barih. Mongo idehee l bodoj baigaa. Eniig olj harj chadahgui baigaa bol usan teneg holduu tolgoidoo gomd.
Метрог эсэргүүцээд бгаа бүх оркууд бол Женкогийн тролл ууд л доо !
Метрог эсэргүүцээд бгаа бүх оркууд бол Женкогийн тролл ууд л доо !
Тэнэг лалрууд. Нийтийн тээврээ сайн хөгжүүлж, машины бүх төрлийн татварыг нэмж байж, машины тоог бууруулан, түгжирлийг бууруулдаг нь дэлхийн практик ш дээ. Түгжрээд, бензиндээ очерлож байхдаа таарсан маанаг здакууд
Харин ч өвөл нь удаан үргэлжилдэг, цас гулгаа ихтэй, байшин барилга нь улам шавсан Улаанбаатарт хэрэгтэй. Метро яг цагаа барьдаг, түгжрэлгүй хурдан явдаг ганц унаа. Үүнийг дагаад машины тоо эрс багасна.
Эргүү юм бичдэг Монгол улсыг аль болох хөгжүүлэхгүй байлгаж байх лалрын пядаануудын үг байндаа
Эхлээд авилгал хулгай гэр хороолол нүхэн жорлон утаанаасаа салаад улсаа хөгжүүлчихээд дараа нь метрогоо ярь мэдрэлээ.
манай эдйн засаг дийлэхгүй метро руу үер орно газар хөдлөнө хөдөлөх болгон засвар мөнгө одоо хүмүүс газар дээрх доогуурх гарц руу орхоос халширч залхуурдаг шүү ялангуяа тоос шороотой бохир нью уорк шиг хотын метро өвчний үүр гэсэн шүү
Metro bish hurdnii zam barih heregtei dee 7 hudagt tsengeldeh baival erhelj hurdnii zamaa l tavij heregtei
Маанаг, хөдөөний мал чинь нөгөө "наадам"-аа ярьж байна, ха ха
2 тэрбум 400 сая доллар гэдэг чинь 5 жилийн өмнөх тооцоо тэнэг минь ! Одоо 6 тэрбум болчихсон ! Авлига болон бусад нэмэлт зардалыг нь нэмэхээр 7 тэрбум болно тэнэг минь ! Нямбаатар баахан мөнгө хулгайлаад дэээрэмдээд гадагшаа цугтчихсан болохоор одоо мётрог хөөцөлдөх хүн байхгүй болсон тэнэг минь санаа зоволтгүй !
Метро барьсаны дараа өрөө төлж чадахгүй тажикистан шиг газар нутагаа тасалж өгөх дөө тулах вий дээ
Азийн дайсан Оросууд л Тажикстаныг нутгаа Хятадад өгсөн гэж шоолж доош чихдэг.Гэхдээ Уулын Бадахшаны Оросуудын хилийг Хятад зөвшөөрөөгүй байсныг мартдаг.Тажикууд хилээ тодорхойлж Хятадтай харьцаагаа хэвийн болгосон гэж баярлаж байхад Оросууд санаа зовох илүү зан.
казакстанд очиж агаарын метрогоор явж үзээ биздээ одоо бээцийгээд явдаггүй жаахан эргэхэд л хазйж уначих гээд хэцүү юм билээ өвөл гололёд хальтаргаанд бүрч явахгүй тэр өртөөнүүдийн том хэдэндавхар хүн явган шаттай давхар цахилгаан шаттай том өндөр халаалтын байшигуудтай мөн ч их зардалтай байналээ одоохондоо манайд метро хэрэггүй цахилгаан станц төмөр зам хэрэгтэй сибирийн цахилгаан эрчим хүчинд холбогдох хэрэгтэй метро цахилгаан их иднэ
Метро барьсаны дараа өрөө төлж чадахгүй тажикистан шиг газар нутагаа тасалж өгөх дөө тулах вий дээ
Монгол хэзээ ч түгжрэлээс гарахгүй юм байна. Ганц метро монголд тохирох байсан юм.Манайх шиг хүйтэн газар маш харамсалтай байна.
Анхнаасаа хийрхэл байсан шүү метр оноос өөр зөндөө шийдэл байгаа шүү дээ
Метро маш хэрэгтэй, хулгай хийгээд ч гэсэн барих хэрэгтэй
Туулын зам л хэрэгтэй
Калгари хотын хүн ам 2026 онд ойролцоогоор 2 сая орчим. Метро байхгүй, харин газар дээгүүр явдаг “CTrain” нэртэй хөнгөн галт тэрэг (Light Rail Transit, LRT) системтэй бөгөөд энэ нь хотын нийтийн тээврийн гол тулгуур юм.: Хотын төв болон захын дүүргүүдийг холбосон 2 үндсэн шугамтай (Улаан шугам, Цэнхэр шугам). 47 гаруй буудалтай бөгөөд хотын төвд газар дээр, захын хэсэгт ихэвчлэн газар дээрх замаар явдаг. Үнэгүй бүс (Free Fare Zone): Хотын төвийн хэсэгт CTrain-ээр үнэгүй зорчих боломжтой. Автобусын системтэй уялдсан: CTrain буудлууд автобусны сүлжээтэй холбогдож, хотын бүх хэсэгт хүрэх боломж олгодог. Тасалбарын үнэ (2026): Насанд хүрэгчдийн нэг удаагийн тасалбар $4.00 CAD, энэ нь автобусанд бас хүчинтэй. дундуур нь "ELBOW" гол урсана. Энэ нь манай "ТУУЛ' голтой төстэй санагдсан.
Хятадууд бетон тулгуурт рэйлбус хийж өгөхөөр болсоон хө
БЕТОН ТУЛГУУРТ РЕЙЛБУСЫГ ОЧООД АСТАНАД ХЯТАДУУД БАРЬСНЫГ ҮЗЧИХ ХУРДАН ЯВДАГГҮЙ ЖАЙЖГАНАЖ ХАЗАЙГААД УНАЧИХ ГЭЭД ДӨЧИН КМ ЦАГИЙН ХУРДТАЙ ЯВДАГ ЗАМ МӨСТЛӨГ ИХТЭЙ БОЛ ЯВДАГГҮЙ ИЕТРО БИШ ХУУРАМЧ ЗҮЙЛ
Milwaukee Saltlake Detroid zondoo million hoduud uzlee .Metro gui bolj bna
Ямар юм ойлгодоггүй мангуунууд вэ, метрогоор чинь хэдэн хөгшчүүл, хүүхдүүд л явна, одоо автобусаар явж байгаа шиг. Тэгээд эд нар нь үнэгүй зорчдог, юугаараа хөрөнгө оруулалт байтугай урсгал зардлаа нөхөх юм. Нөгөө л хүүхдээ хүргэдэг түгжрэл огт буурахгүй, 1-5 % буурбал их юм.
ГАЗАР ДООГУУР ХӨГШИН ХҮН ЯВЖ ЧАДАХГҮЙ ОДОО ГАЗАР ДООРХ ЯВГАН ГАРЦААР ОРОХОД ХАЛШРААД ХӨДӨЛДӨГГҮЙ ТЭГЖ ЯВДАГ ЧӨЛӨӨТЭЙ ХҮН ХААНА БАЙНА ХҮҮХЭД Л СОНИРХДОГ
Метро хэрэгтэй л дээ, отгончимэг хямд шийдэл хайж байгаа бол машин хэрэггүй, унадаг дугуйгаар эсвэл явган явцгаая, онгоц төмөр зам хэрэггүй, ачаагаа үүрээд явдаг болъё гэх гээд байх шиг байна,
Хэрэгтэй байсан ч бид барьж чадахгүй! Бидэнд хэн ч барьж өгөхгүй!
малнууд өөрсдөө метрогоор ч явж үзээгүй байж иймэрхүү л юм бичнэ
яаж ч бодсон Улаанбаатарын иргэдэд хэрэгтэй л дээ, бүр чухал хэрэгтэй ... энэ отгончимэг гэдэг хүнд хэрэггүй л юм байж
Маш зөв санаа дэвшүүлжээ. Метро хэрэггүй, хэт үнэ өртөг өндөр, ганц шугамтаы метро аёуудлыг шийдэхгүй. Дарга нар аёуудлыг үнэ өртөг багатай шйидэхийн оронд манга зарцуулж хээл хахууль авахаа урьтал болгож байна. Автобусны тусгай зам гаргаөд түүнээ хатуу мөрдүүлэх хэрэгтэй. Одоо автобусны замаар машин яваад байна. Би Америкт амьдардаг. УБ-д хэд хэдэн удаа автобусанд суулаа. Их цэвэрхэн сайхан, боловсон болж. Нью Йоркийн автобуснаа цэвэрхэн. Хамгиийн гол машинууд орж ирээд автобусгы замыг хаачих юм. Камер тавиад, торгоод байвал зам чөлөөлөгдөнө. Автобус сайхан болчихлоо, замыг чөлөөлчихвөл хотод машины хэрэг алга. Нью Йорк хотын оршин суугчдын ихэнх нь машингүй баыдаг. Учир нь нийгмийн тээврийн хэрэгсэл сайн, машины гарааж, даатгал маш үнэтэй, гудамжид парклар боломжгүй.
ЧИ АЖИЛДАА ОЧИХ,, ИРЭХДЭЭ 2 -3 ЦАГ ТҮГЖИРЭХ ҮҮ ? 10- 20 МИНУТ МЕТРОГООР ЯВААД ОЧИХ УУ? АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ? МЕТРО ХЭРЭГТЭЙ.
Метро хэт өндөр өртөгтэй. Ганц шугам асуудлыг огт шийдэхгүй, олон шугад барих хөрөнгө мөнгө алга. Хотын дарга нөр ажлаа хийж асуудлыг шийдэхийн оронд бүтэхгүй санаа дэвшүүлж, метро л байхгүй бол түгжрэлийг арилгах боложгүй гэж ойлгуулж өөрсдийгөө хамгаалж байна. Шиидмэг, зоригтой хамгийн гол нь ухаалаг шийдэл гаргах хэрэгтэй байна. Шийдэл маш тодорхой баына: Автбусны зам чөлөөл, солгой рультэй машиныг 2036 оноос хойш хотод явуулахгүй шийдвэр гарга (нэгэнт авсан машинаа 10 жил бариг).
METRO bol heregtei ni heregtei suu!!!!gehdee hyn a
Metro!!!!heregtei gehdee manai ylasiin hyn amiin hybid ene chigeeree baga eselttei,bas ylaanbaatar hotiin maani tebd niigem ylas teriin tyseg baigyyllagyyd her zereg ergen tymeniig ajiliin bolon yilchelgeenii baigyyllagyyd bna be?ed bygdiigee sain toochoj hyn amiinhaa erdiin zoriultad her zereg bagtaj yilchleh bol?...gesen asyyltyyd garch irne...METRO ynenheer ene chag yed ynetei l dee!!!tegeed ch deer helseneer Yapon amerik pranz bolchihgyi suu!!!!!!!!!!olon niiteeree sain yarilzaj zeb nsiideld hyreh ni zyitei dee!!!!!!!!!!!!!
БАРУУН АЙМАГУУД РУУ ТӨМӨР ЗАМ БАРИАЧЭЭ АРДЫН НАМЫН ТӨЛӨӨ БҮХ ХҮН САНАЛАА ӨГНӨ ХӨДӨӨ ТАЛ РУУ ЗАМ ДАГААД ГАРМААР БАЙНА ХӨГШЧҮҮЛД ЦАГААР ЯВДАГ ХЭВТЭЖ УНТДАГ ЮМАНД МӨНГӨӨ ӨГМӨӨР БАЙНА ЗАСГИЙН ГАЗАР ТӨМӨР ЗАМ ЭРДЭНЭТ ХОТООС ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ МАН ЧИХ НЭРТЭЙ ТҮҮХТЭЙ ДУУРЬСГАЛТАЙ БОЛНО АРВАН КМ ГЭСЭН Ч ЯВУУЛЖ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ
bi beer pranzad amidarch baina.Parist bol Metrogoor zogsoo zaigyi l hyn am ikhe bainga zorchij baidag,bas hedee baryyn brytani mujid bol men l Metro nzogsoo zaigyi l hyneer dyyrendee dyyren zarimdaa arai cheen gehdee dotooddoo syyh syydal olddoggyi l yum daa....gadniihanii Metronii heregzee ikhe bna uu?...manai ylasiin hyn am cheedeed bna uu?...Metrotoi bolood eltegee oldog l baigaadaa gesen genen bodol terj bna...Manaihan chini tasalbaraa abdag hyn ni oldoh bolob yy daa....yhamsar ch nileed door syy dee!!!!!!!!end bol tiim bys?..neg hoyor torgyylaad dyysaa...hyyli sain yilchildeg hereb dahin telehgyi bol mas hatyy asyydald oroozoldoh ychiraas ynegyi yabna gesen asyydal mas baga gehdee nyhamsar ni sain niigemjsen gehyy dee!
Bas neg pranz aylagchiin helsen ygiig ene ydaa bichye!Parist metrogoor yabahaas iluu Mongoliin tal nytagt alhah ni nadad iluu ayulgyi sanagddag baisan,"bi emegteio hyn ganzaaraa aylaj chadna gedgiin notolgoo yum" je me sui meme souvent sentre plus en securite e marchant dans les steppes de Mongoli pevneo qu'en prenant le metro a paris!"je suis la preuve qu'une femme peut voyager seule" geseniig abna yy?....ene aylagch bysgyi bol Julietto Hamon aylagch yum.15 au 21 dec,2025.Maxi cetgyyld bichsen baisan.....
МОСКВАГААС ВЛАДИВОСТОК ХҮРТЭЛ ОРОН НУТАГ ДАМЖИН ЯВСААР ХИЧНЭЭН Ч ХОНОГ ЮМ БЭ НЭГ АЯЛАГЧ МАШ ИХ ЮМ ҮЗЭН ГЭСЭН ГАЛТ ТЭРЭГ АЮУЛГҮЙ АМАР ТУХТАЙ САЙХАН ГАЗАР БУУГААД ЯВЧИХНА
Метро олон талын ашигтай. Морьтон монгол хүн бүр өөрийн гэж оноосон, гэрийнхээ гадаа шонд уячихдаг уналгын морь мэтээр машиныг ойлгодог "Морины сэтгэлгээ"-гээр энэ асуудалд хандаж болохгүй. Машины импортын татварыг тултал нь тавих хэрэгтэй. Ингэхэд хотын түгжрэл авотматаар буурч, байгал орчинд хөнөөлтөй бензин тосны хорт утаанаас сална. Ангарскт төлж Оросыг тэтгэдэг тэрбум тэрбум доллар хэмнэгдэнэ. Тэр мөнгөөр метрогоо барьчих. Автобустай нь холбоод өгчих. Ингэхэд өдөр тутмын зорчигчид 450 мянга биш 900 мянга байтугай 1.000.000 болтол нь систем тогтоочих. Айл өрхийн машиндаа зарцуулдаг тэр их мөнгө хэмнэгдэж түүнийгээ өөрсдийгөө, үр хүүхдүүдээ хөгжүүлэхэд зарцуулчих. Ингэснээр амьдралын чанар эрс дээшлэнэ. Метро бариулахгүй гэдэг чинь Ангарскаа тэжээх гэсэн Оросын явуулга шүү.
Метро олон талын ашигтай. Морьтон монгол хүн бүр өөрийн гэж оноосон, гэрийнхээ гадаа шонд уячихдаг уналгын морь мэтээр машиныг ойлгодог "Морины сэтгэлгээ"-гээр энэ асуудалд хандаж болохгүй. Машины импортын татварыг тултал нь тавих хэрэгтэй. Ингэхэд хотын түгжрэл автоматаар буурч, байгал орчинд хөнөөлтөй бензин тосны хорт утаа эрс багасна. Түгжрэл, дуу чимээ, авто осол буурна. Ангарскт төлж Оросыг тэтгэдэг тэрбум тэрбум доллар хэмнэгдэнэ. Тэр мөнгөөр метрогоо барьчих. Автобустай нь холбоод өгчих. Ингэхэд өдөр тутмын зорчигчид 450 мянга биш 900 мянга байтугай 1.000.000 болтол нь өсөх систем тогтоочих. Зорчих үнийг шудрагаар тогтоочих. Бензинд маш их зардал гаргадаг биз дээ. Түүнтэй харьцуулахад юу шалив гэж. Айл өрхийн машиндаа зарцуулдаг тэр их мөнгө хэмнэгдэж түүнийгээ өөрсдийгөө, үр хүүхдүүдээ хөгжүүлэхэд зарцуулчих. Ингэснээр амьдралын чанар нь эрс дээшлэнэ. Метро бариулахгүй, Монголыг хөгжүүлэхгүй гэдэг чинь Оросын явуулга шүү.
Хамгийн хэрэгтэй зүйл Метро. Энэ уул ухаад байгаа хулгайч компаниул тэр хулгайн мөнгөөрөө Метро барих ёстой шүү дээ
Хамгийн хэрэгтэй зүйл Метро. Энэ уул ухаад байгаа хулгайч компаниуд тэр хулгайн мөнгөөрөө Метро барих ёстой шүү дээ
🤮🤮🙈 ene janz burin eruul uhaantai niigemd tohirohgui ug, hel jaria heregleh jamarch hereggui. Iim ug heregledeg humuus zöwhön öörinhöö l uhaan muutaigaa l haruulj baigaa jum. Öört n muu. Metro heregguig ter jinhene meddeg meregjiltnuud n toozoo bodlogoor toozood mongolin udirdlaga helchihsen jum aa. Mongolchuud jaal uhaan setgelee gargaad, zöwhön urdah bogino zamaa harahgui- busadtaigaa tohirood jawbal- tugjlelgui jawj bolno. 1,3 saja hun amtai baitugai- 10, 20 bur 30 saja hun amtai hotuud, tugjrelgui jawaad bolood l baina
METRO BOL AUGAA BUTEEN BAIGUULALT .MASH IH ARCHILGAA HTEI . MONGOLCHUUD SHIG BUH ZUILIIG HUURAMCH HULHIDAJ HIIDEG ARD TUMEN METROG AVCH YAVJ CHADAHGUI
метро барилаа гээд токто шанхай нью уорк болохгүй хотын төвд газар хөдлөхөөр дээрээс булгарч унаж дарж алдаг тавин давхар босгоод барууны өнгө орохгүй имперлист капиталист улс болохгүй харин метроны оронд баруун аймгууд хүртэл төмөр зам тавьж зам дагаж суурьших нүүх хөдөө гарах хөгшин залуу хүн их байна хотын чмээ шуугиан утаа униар баар эрэсторанаас холдох хүсэл их байна төмөр зам хүний бүх хэрэгцээг хангаж чадаж байна хөгшин хөвөө хүмүүс хүүхдээ дагуулаад гармаар байна өртөө тосгон хэрэгтэй эмээлтээр төмөр зам явбал хотын төмөр замыг гол авто зам болгочихож болно шүү дээ богд уулын ар өврөөр зам шинэчлэх хэрэгтэй
Үнэн. Харин трамвай тавих хэрэгтэй.
ТРАМБАЙ БОЛ УЯАТАЙ ЯВДАГ ЗАМ ТӨМӨР ГЭЭД БАЙХ ЮМГҮЙ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ УНАА ХОТЫН ЗАХ ШӨНИЙН ЦАГТ ЯВЖ Л БАЙДАГ АРД ТҮМНИЙ УНАА
Хүн болгон метротой болохыг хүсч байна. Бт ч адил. Гэхдээ Монголд метро барих чадал мөнгө байгаа юу л гэдэг нь хамгийн гол. Олон хүн Токүо Нью Йорк-ийн жишээг авах юм. Токоү,Нью Йоркийн эдийн засгийн цар хэмжээ манайхтай зүйрлэшгүй. Токоу-жилийн төсөв 60 орчим миллиард доллар, Нью Йоркийнх 125 миллард доллар. Монголын эдийн засгийн нийт цар хэмжээ ердөө л 20 гаруй миллард доллар. Улаанбаатарын жилийн төсөв 1.2 миллард доллар. Бараг 100 дахмн бага. Нью Йорк хотын метроны жилийн зардал 15 миллард доллар. Орлого нь зардлаа нөхөж чаддаггүй. Бидэнд метро барих, жилийн зардлыг нь даах мөнгө байна уу. Боддоо. Энэ бүх тоог интернэт дээ байгаа. Хоосон мөрөөдөхөөсөө өмнө нэг шалгаадхаарай. Хотын захиргаа хоосон мөрөөдөлдөө хөтлөгдөж судалгаа энэ тэр гэж баахан мөнгө үрэх, туршлага судлах гэж гадаад явах л арга чарга хайж байна. Харамсмаар юм.