sonin.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 31 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн эрүүгийн 1053 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1035 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв.


ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий компанид 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Э нь өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222,8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42,6 сая төгрөгийн хохирол учруулсан,

Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан А.Б нь өөрийн удирдлага дор ажилладаг албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, үүний хариуд 162,4 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.