Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзлаа. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, ”Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.
Гадаад улс орнуудад, түүний дотор АНУ-д амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчууд суугаа орныхоо хууль, дүрэм, журмыг сахин, хоорондоо эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа.
Мөн үр хүүхдүүддээ эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээж, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг хүсэв.
АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн байдгийн 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдарч байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч, ажиллаж, суралцдаг иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргаж байснаа дурдлаа.
Тэрбээр, иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эвийг эрхэмлэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.
Ерөнхийлөгч мөн “Юта Монгол” сургуулийн зөвлөх багш Чойдогийн Цэцгээ, Монгол Улсын Консерваторын ахмад багш, чөлөөт уран бүтээлч Нанзадын Зүмбээ, Мэриланд мужийн “Монгол эрдэм” сургуулийн монгол хэлний багш Бадарчийн Нарантуяа нарт Гавьяат багш, зураач, барималч Нацагийн Ганхуяг, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, Вашингтон Ди си дахь “Монголын буддын шашин, соёлын төв”-ийн үүсгэн байгуулагч, гавж Даваанямын Лувсанжамц нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
МАН-ын дархлагдсан өмхий хулгайч авлигчин алуурчин казиночидтай нартай эв нэгдэлтэй байна гэж хэзээ ч байхгүй шүү. Хү Сю Жанг чи ажлаа өгөөд шалгуул пзда минь
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3