Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.09.30) Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа. Астана хотод Эдийн засгийн тусгай хоёр бүс хоёр байдаг.
Үйлдвэрлэл явуулахад 25 хүртэлх жилийн хугацаанд:
- Газрын татвар 0 хувь
- НӨАТ 0 хувь
- Үл хөдлөх хөрөнгийн татвар 0 хувь
- Газар ашиглалтын төлбөр 0 хувь байна. Мөн тусгай бүсэд импортолсон түүхий эд, тоног төхөөрөмжий гаалийн албан татвараас чөлөөлдөг байна.
Эдийн засгийн тусгай бүсэд метал бус эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс, хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, төмөр замын зүтгүүр, нисэх онгоц болон сансрын хөлөг гэх мэт 20 орчим үйлдвэрлэл явуулдаг.
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буйг онцоллоо. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчдад газар болон татварын таатай нөхцөлийг бүрдүүлж, дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дотоодын хүнс, хөдөө аж ахуйн экспортыг дэмжинэ гэдгийг тодотгож байна.
“Астана-Шинэ хот” бүс нь хөрөнгө оруулалт татах, орчин үеийн технологи нэвтрүүлэх, өндөр үр ашигтай, технологийн болон өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл хөгжүүлж байна. Харин “Астана-Технополис” эдийн засгийн тусгай бүс нь шинжлэх ухаан, судалгааны чадавхид түшиглэн инновац, өндөр технологи, боловсруулах үйлдвэрлэл болон судалгаа - хөгжүүлэлтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.
Шадар сайд Н.Номтойбаяр Астанагийн аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулж буй Астана ETKOM мах боловсруулах үйлдвэр, төмөр замын зүтгүүр, эд анги, дохиолол, автоматжуулалт, дижитал шийдэл болон засвар үйлчилгээ үзүүлдэг Wabtec корпорацийн Казахстан дахь салбарт тус тус ажиллав.
Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд үйлдвэрлэл явуулж буй мах боловсруулах үйлдвэр нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орж, түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүрэн автоматжуулсан дамжлагаар ажиллаж байна. Шадар сайдын зүгээс Эдийн засгийн тусгай бүсэд дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж, бүс нутгийн томоохон зах зээлд ханган нийлүүлэлт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэв. Астана дахь “Wabtec” корпораци нь бүтээгдэхүүнээ Төв Азийн улс орнуудад экспортолдог бөгөөд 2025 онд нийт 4.2 тэрбум ам.долларын үнийн дүнтэй зүтгүүр нийлүүлэлт, техникийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. Тус компани болон Казахстаны “Локомотив құрастыру зауыты” үйлдвэрээс 2023 онд Монгол Улс дөрвөн зүтгүүр худалдан авсан бөгөөд төмөр замын 57 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Цаашид баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд барилга угсралт, дохиоллын системийн компаниудтай хамтарч оролцох боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл7
Олон хүн алж олон эмс охидыг хүчиндсэн тул Учрал Хүрэлсүх нар дархалсан. Бас хар тамхичин. Энэ хятадын хунхууз алуурчны гарыг барих хэрэггүй шүү. Хасагууд аа
Монголчуудыг доорд үзэж, Буриадаараа гайхуулдаг шадар сайд Монголыг төлөөлөөд турхирдаг Казахстан руугаа зүглэх муухай байгаа юм.
нунж дорой царайлаад зогсож байгааг нь баян байлаа гээд улс төрч болчихдоггүй л юм бн
Жинхэнэ баячуудын дэргэд Номгүйбаяр зүгээр нэг байдаг шалдан гуйлгачин шдээ
BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker
Монголын ард түмний жигшдэг муухай хунхууз алуурчин хүчиндэгчийг сайд болгоно гэдэг Учрал түүнээс их хэмжээний авлигалыг хувьдаа авчээ гэсэн үг.Авлигал авч байвал ард түмнийг доромжилжм даапаалах нь Учрал хэмээх өмхий золбин цагаач буриадад юу ч биш ажээ.
оо астанаагаас "сёданть нью" нүхтэй соронзон өвдөг хөлний нуруу сээр хүзүүний хийгээр бууддаг 10 см хүзүүний лазерийн аппарат шарагч гэх мэт дэлхийд байхгүй аппарат наана чинь байна аваад ирээрэй цэдэнбалын бие хамгаалагч төрийн жаргалын бие муудаад байна бүх хүнд хэрэгтэй хөгшний чинь түрүү булчирхй хорин минутанд авдаг ""тесла 3"" шинэ аппарат шууд зоьдонгүй цусгүй түрүүг авчихна шүү дээ өөрт чинь хэрэгтэй