Ардчилсан намын улстөрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ О.Цогтгэрэл: "Ардчилсан намын улстөрийн зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл өглөө. МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон өдрүүд үргэлжилж байна. Нийгэмд үүсээд буй асуудлууд Ардчилсан намаас болж болохгүй бүтэхгүй байгаа мэтээр ойлгуулах хүсэл сонирхол асар их байна.
АН-ын улстөрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс АН-аас тавьж байгаа зарим сайд нарыг огцруулах болон бусад шаардлагуудыг хүлээж авна гэдэг байр суурь илэрхийллээ гэж ойлгосон.
Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. АН иргэдийн орлого, цалин тэтгэврийг нэмэх байр суурийг байнга илэрхийлж ирсэн. Үрэлгэн төсвийг хасах зарчмын байр сууриудаа АН-ын гишүүд илэрхийлж, төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоод явна. Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайхан сайд дээр бидний тавьсан шаардлагыг биелүүлсэн.
Ардчилсан нам төр тогтвортой байх дээр хэзээ ч эсрэг байр суурь илэрхийлж байгаагүй. Төр тогтвортой байна гэдэг нь эрх барих дээд байгууллага буюу парламент тогтвортой байх юм.
Харин Засгийн газар огцрох гэдэг бол аль ч улс оронд байдаг зүйл. УИХ өөрөө тарах гэдэг нь тийм хүсүүштэй зүйл бишээ. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаа сууж, цалин тэтгэвэр нэмэх асуудал дээр байр сууриа илэрхийлээд явна." гэлээ.
М.Чой
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл6
Уих тарсан хь дээрээ Засгийн газраа ажлыг нь хийлгэхгүй байна Болохгүй юм зөндөө байгаа Гуч гаруй жилийн алдаа завхралыг аль ч нам байсан түргэн засаж чадахгүй
ta nar sig tenegyyd ni ylas terd baigaa chagt yaj MONGOL YLAS eedleh be?....tarzgaa.....................dandaa eryyl mendiin sogogtoi garyyd baigaa suu!!!!!!!!!!!!!!!!!
АН -ын бодлого ч , намын даргын байр суурь ч гишүүдэд таалагдахгүй байгаа шүү . Е- ийн сонгуулийн өмнө НАМАА Элбэгдоржийн долдойнууд болон Баярцогтоос цэвэрлээгүй цагт гишүүд сонгуульд оролцохгүй гэж ШИВНЭЭ бэлтгэж байгаа ....
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч !!!хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!
намаа худалдсан хулгайч хэдэн техбумтай болсон байхаа
Цогтгэрэл Хүрэлсүхийн хөнжилд орж боовыг нь хөхөж хошногодуулж байгаа. Ийм учир Хүрэлсүхийнхээ хошногыг ухаж хулгайлж ууж идсэнийг нь ил гаргах гэсэн АНын гишүүдээ дарамтлах болсон. Хулгайч Хүрэлсүхийнхээ баасны үлдэгдэлд амташсан гэсэн үг.