ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубийн 23 дахь удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, дэлхий дахинд үүсээд буй хурцадмал байдал, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл, хиймэл оюун ухааны хөгжил, олон улсын аюулгүй байдал, дэлхийн шинэ дэг журам зэрэг өргөн хүрээний асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Энэ жилийн “Валдай”-н чуулган есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Москва мужид “Ирээдүйн төлөөх хариуцлага: Боломжийн хязгаар уу, эсвэл хязгааргүй боломж уу?” сэдвийн дор болсон байна. В.Путин аравдугаар сарын 1-нд болсон нэгдсэн хуралдаанд оролцож, дэлхий ертөнц хөгжлийн шийдвэрлэх эргэлтийн цэгт ирээд байгааг онцолжээ.
Түүний хэлснээр өнөөгийн өөрчлөлт зөвхөн геополитикоор хязгаарлагдахгүй бөгөөд технологи, нийгмийн бүтэц, уур амьсгал, анагаах ухаан, цэргийн технологи, биоэтик, эрчим хүч, хүн ам зүй, цахимжилт, хиймэл оюун ухаан зэрэг бараг бүх салбарыг нэгэн зэрэг хамарч байна. Ийм нөхцөлд хүн төрөлхтөн өмнө нь тулгарч байгаагүй шинэ бодит байдал руу орж байгаа бөгөөд олон улсын харилцааны хуучин хэм хэмжээ суларсан ч түүнийг орлох шинэ тогтолцоо хараахан бүрдээгүй байгааг В.Путин тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ярианы анхаарал татсан хэсгийн нэг нь Орос, НАТО-гийн хооронд үүсэж болзошгүй шууд мөргөлдөөн, тэр дундаа Калининградтай холбоотой асуудал байлаа.
В.Путин Оросын нутаг дэвсгэрт шууд халдлага гарсан тохиолдолд Москва өөрийн мэдэлд байгаа бүх төрлийн зэвсэг, хүч хэрэгслийг ашиглах асуудлыг авч үзэхээс өөр аргагүй болно гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэ байр сууриа бусдыг айлган сүрдүүлэх гэсэн оролдлого бус, Оросын эсрэг чиглэсэн заналхийлэлд өгч буй хариу хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр НАТО-гийн орнуудын хүн ам, эдийн засаг, цэргийн нийт хүчин чадал Оросоос давуу учраас Москва өөрийн “өрсөлдөх давуу тал”-аа ашиглах шаардлага гарна хэмээн тайлбарласан байна.
Энэ үеэр В.Путин Франц, Их Британи цөмийн зэвсэгтэй гүрнүүд гэдгийг Орос тооцож буйг дурдаад, “Гэхдээ өнөөдөр Орост байгаа шиг цохилт өгөх хэрэгсэл өөр хэнд ч байхгүй. Энэ бол бидний өрсөлдөх давуу тал” хэмээн мэдэгджээ.
Гэхдээ тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн яамны холбогдох мэдэгдэлд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж шууд заагаагүйг онцолж, “бүх хүч, хэрэгслийг ашиглах” тухай ярьж байгааг тодотгосон байна. Яг ямар төрлийн зэвсэг хэрэглэхийг тухайн нөхцөл байдалд шийдвэрлэнэ гэжээ.
В.Путин мөн хурцадмал байдал тасралтгүй нэмэгдэх нь талуудыг эргэж буцахад бэрх цэг рүү түлхэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Түүний байр суурийг барууны орнууд өөрөөр тайлбарлаж байгаа бөгөөд НАТО өөрийгөө хамгаалалтын эвсэл гэж тодорхойлон, Оросын цөмийн зэвсэгтэй холбоотой мэдэгдлүүдийг хариуцлагагүй гэж шүүмжилж буйг олон улсын хэвлэлүүд тэмдэглэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч хиймэл оюун ухааны хөгжлийн талаар ч дэлгэрэнгүй ярив. Түүний хэлснээр хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд асар их боломж нээж байгаа ч нөгөө талаар хүмүүсийг тодорхой алгоритмаар нэг хэвэнд оруулах, хувь хүний онцлогийг бүдгэрүүлэх эрсдэл дагуулж байна.
В.Путин үүнийг “дижитал тоталитаризм”-д хүргэж болзошгүй хэмээн анхааруулж, ийм тогтолцоо өнгөрсөн үеийн тоталитар нийгмүүдийн нэгэн адил мухардмал, хүнлэг бус шинжтэй болно гэж мэдэгдэв. Түүнчлэн улс орнууд технологийн хөгжлөөс хоцрохгүйгээр дижитал орчин дахь тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний онцлогоо хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал улам чухал болно гэжээ.
В.Путины хэлснээр технологийн дэвшил нэг талаас урьд өмнө байгаагүй боломж нээж байгаа ч нөгөө талаас хүн төрөлхтнийг бүхэлд нь сүйрүүлэх боломжийг ч шинэ түвшинд гаргаж байна. Иймээс шинжлэх ухаан, технологийн хөгжлийг олон улсын аюулгүй байдлаас салгаж авч үзэх боломжгүй гэж тэр үзэж байна.
Тэрбээр дэлхийн шинэ дэг журмын талаар ярихдаа өнөөгийн олон улсын тогтолцоо шилжилтийн үед орсныг онцолж, ирээдүйн дэлхийн дэг журмын зарчим, аюулгүй байдлын тогтолцоог улс орнууд харилцан тохиролцож бий болгох шаардлагатай гэж мэдэгдэв.
В.Путины үзэж буйгаар дэлхий нэг туйлт загвараас олон төвт бүтэц рүү шилжиж байгаа бөгөөд энэ шилжилт зөрчил, тодорхойгүй байдал дагуулж байна. Тиймээс өнөөдрийн нэн тэргүүний зорилт нь ирээдүйн тогтолцоог хэлэлцэхийн зэрэгцээ одоо байгаа хурцадмал байдлыг хяналтаас гарахаас сэргийлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хадгалах явдал гэжээ.
Ийнхүү “Валдай”-н 23 дахь удаагийн чуулган дээр В.Путин технологийн хувьсгал, хиймэл оюун ухаанаас эхлээд цөмийн тогтоон барих бодлого, НАТО-тай үүссэн хурцадмал байдал, дэлхийн шинэ дэг журам хүртэлх асуудлыг нэг дор хөндлөө. Түүний илтгэл, асуулт-хариултын гол санаа нь дэлхий эргэлтийн үед орж, технологийн асар хурдтай хөгжил болон геополитикийн сөргөлдөөн давхцаж буй энэ үед томоохон гүрнүүдийн гаргах алдаа урьд өмнөхөөс илүү өндөр үнэтэй болж болзошгүй гэсэн анхааруулга байв.
М.Чой
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл15
Орос Еврейчүүдийг магтаж өөд татан, Азийнхныг тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа дарж ялгаварлаж үзэн яддаг сионист улс.
ОРОС БОЛ ТЕРРОРИСТ УЛС. ДАРУЙХАН ХУВААЖ ЗАДЛАХ ХЭРЭГТЭЙ. дэлхийн бүх болохгүй юмны үүр уурхай болсон.
203.91.115.47 жинхэнэ террористууд чинь Еврей Англи хоёр шүү. Дэлхийн бүх болж бүтэхгүй муу муухай бүхэн энэ хоёроос болдог мэдрэлээ
45.14.71.22 Еврейчүүдийг харин ч Америк европчууд магтаж өөд татаж өмөөрч хамгаалж байна хужаагийн эрлийз пиздаа. Барууны бүх салбарт еврейчүүд эзэн сууж барууныхан тэдний үнэнч боол болцгоосон пиздаа. Доллар юу юм зүгээр л будагтай оргүй цаас. Доллар бусад улсын мөнгөнөөс онцгойрох юм байхгүй. Чи муу тэмбүү хужаагийн гөлөг тэмбүү хужаа эцэгтэйгээ хамт эрээн рүүгээ зайлөө.
Худлаа шаагаад л,,,,,,
shaagaal sda cin. muu ukrainiig diilehgui bjj, uhseni cin delhii muu aluurchin
Энэ хүүр бушуу далдраасай !
Dear Mr.Putin: Your special military operation in three word words-disgusting sausage machine. End your special military operation regardless of outcome. Sincerely Iron Leader the Great
Яргачин новшоо танай хогийн тантан болсон төмрийн сэгнүүд Монголд ч байна за.
Энэ догширсон дарангуулагч энэ үхэхэд орос задрана бидэнд аюул улаан цагаанаас өөрийгөө хамгаалахад бэлэн үү
Танай тэмбүү хужаа түрүүлж задарна өмхий эрлийзээ
путин үнэн хэлдэг гэсэн өнгёл мёрклийн үг бий меркёль хэзээ ч путинд үнэнч
Худ гар
Үнээн. Үнэн болоод л барууны цөөвөр чононууд орос руу дайрч дайн хийж чадахгүй айж байна.
BALAI PISDAA CHIN IIM YUM AA HICHNEEN HELDEG YUM BE