Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Мөрөн цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар иргэдтэй хийх уулзалтыг нээж хэлэхдээ, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшлийн үндсэн зорилтуудын нэг гэдгийг тодотгов.
Энэ хүрээнд байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогоо дээрх хөдөлгөөн, хөтөлбөрүүдтэй уялдуулж байгааг хэллээ.
Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан нь далай ээжээ дээдэлдэг Хөвсгөлчүүд төдийгүй Монголын ард түмний хүсэн хүлээж байсан шийдвэр байсныг онцлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, үе үеийн эх орончид, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартнууд төрөн гарсан, Хорьдол сарьдаг, Саяны нуруу, Бүрэнхаан уул, төрийн тахилгат Хөвсгөл нуур тэргүүтэй нутгаа сахин суугаа иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 116 сая мод тарьж, ургуулсан. Энэ бүхэнд Хөвсгөлчүүдийн оруулсан хувь нэмэр их байгааг хэлэв.
Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Хөвсгөл аймгийнх юм.
Эдгээр хүүхэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагч болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл10
Мөрөнд очиж үзсэн. Нэг л тоосонд дарагдсан, зам харгуй боржуур муутай, тохьгүй газар байсан . Хүн ам ихтэй хөгжиж болох аймаг. Даан ч Даваасүрэн мэтийг шүтэж сонгодог уул уурхайг эсэргүүцдэг болохоор ядруу амьдралтай татаас гуйж залгуулна. Нэг ёсондоо өмнөговиор тэжээлгэдэг гэсэн үг.
МАН Булган, Хөвсгөл ,Завхан болон бусад баруун аймгуудын ард түмэнд 60 км-ын тойруу замаар 70 жилийн турш явуулж даапаалсны эдийн засгийн хор уршиг хохиролыг тооцоход аймаар тоо гарна. Манигар хавдар нүүрт Хүүрсэг үүнийг мэдэж байгаа болов уу?
энэ муу одоо яах гээд байгааюмбэ
Мангайсан хар пзда бас Хөвсгөл рүү тэнээд явчихжээ. МАН ын бүдүүн хунхууз дээрэмчдийн балгаар Хөвсгөлийнхөн хот орохын тулд Эрдэнэтээр дайрч 60 гаруй км-ын бензин цаг зав эд хөрөнгөөрөө 70 жилийн турш хохирсоор ирлээ.
Songuuli ym uu
Бинзен түлш тэнгэрт хадаж байна Мангар Хүрэлсүхээ.
b enzen tengert hadah Hyrelsyhed yamar hamaatai be?...Malnuud aa?ajilaa hiideg hymyys ni hiigeed bolgood baigaa,deer ni erenhiilegchiig myylah gesen chinii ardchilalaar olgoson ene erh bol erdee l chamdaa hyrelzeetei ,harin bysadiin ner hynded hamaagyi haldahgyi suu!!!delhii niiteeree benzen tengert hadah bololchoo ni yyssen,tyyniig heleh yostoi bol Iran Amerikaas asyy???????????????????
Dear Mongols: Ask your leader and local elected officials when this energy crisis ;economic crisis social crisis will end.How soon is soon. Ask your leader and local elected officials when shall we ,the people,see positive meaningful changes in the local community. Looking at their eyes remind them what they promised. Do get crystal clear answers. do have courage to challenge your elected officials . Sincerely Iron Leader the Great
Энх-амгалан энэ нутгаас 4 удаа Их Хуралд сонгогдсон. Юу хийж нутгаа яаж хөгжүүлсэн бэ?!
Энэ ирлээ гээд ямар ач холбогдолтой вэ?хайран зардал чирэгдэл дагаж баахан хүмүүс ажилаа алдана.энэ ирээд ард иргэдийн амьдрал ахуй саыжирчихдаг бол сайхан л байна