Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өчигдөр нийслэлийн төвд жагсаж, Төв шуудангийн уулзварыг хаалаа. Өглөө эхэлсэн жагсаал үдээс хойш ч үргэлжлэв. Монгол Улс бол ардчилсан улс. Иргэд төр, засгийн бодлого, шийдвэрийг эсэргүүцэж жагсах, цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Шатахуун авахын тулд хэдэн цагаар дугаарлаж, ажил амьдралаа алдан, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй нүүр тулж байгаа иргэд бухимдах нь ч аргагүй. Тиймээс иргэдийн жагсаж, үгээ хэлж байгааг ямар ч тохиолдолд буруутгаж, энэ эрхийг нь үгүйсгэж болохгүй.Харин иргэдийн бухимдлын цаана байгаа асуудлын шалтгааныг зөв оношлох нь өөр хэрэг.
Өнөөдрийн шатахууны хомсдлыг зөвхөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гэдэг нэг хүний ажлын хариуцлагатай холбон тайлбарлавал бодит байдлыг хэт хялбаршуулсан хэрэг болно.
Монгол Улсын шатахууны зах зээл олон жилийн турш гадаад нийлүүлэлтээс өндөр хамааралтай явж ирсэн. Гол ханган нийлүүлэгч ОХУ экспортын хязгаарлалт хийх, олон улсын газрын тосны зах зээл савлах зэрэг гадаад хүчин зүйл Монголын шатахууны хангамжид шууд нөлөөлөх эрсдэлтэйг Засгийн газар долдугаар сард мэдээлж байв. Үүн дээр дотоодын түгээлтийн асуудал нэмэгдэнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр наймдугаар сард Улаанбаатарт хоногт 2000-3000 тонн АИ-92 бензин бууж байсан боловч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй байх, ганцхан түгээгүүрээр үйлчлэх, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэрэг хязгаарлалт хийсэн тохиолдол гарсан. Яамнаас үүний улмаас импортлогч компаниудад хариуцлага тооцож, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж байлаа.Есдүгээр сарын сүүлчээр ч карт, талон, гэрээт хэрэглэгчдэд давуу үйлчилж, энгийн иргэдэд зохиомол хязгаарлалт үүсгэхгүй байх чиглэлийг шатахуун импортлогч болон жижиглэн борлуулагчдад дахин өгсөн байна.
Өөрөөр хэлбэл асуудал зөвхөн "Монголд шатахуун орж ирж байна уу, үгүй юу" гэдгээр хэмжигдэхгүй.
Хилээр орж ирсэн шатахуун агуулахад хэр хурдан хүрч байна, агуулахаас ШТС-уудад хэрхэн хуваарилагдаж байна, ШТС-ууд иргэдэд ямар горимоор түгээж байна, нөөц хаана төвлөрч байна гэдэг бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээний асуудал бий. Тэр ч байтугай аравдугаар сарын 1-нд Шуурхай штабаас өгсөн мэдээллээр есдүгээр сард Монгол Улс нийт 279 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 64 мянга орчим тонн нь АИ-92 бензин байжээ. Монгол Улсын сарын дундаж газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг 230 мянга орчим тонн гэж мэдээлсэн байна. Гэтэл иргэд ШТС-ын гадаа дугаарласан хэвээр байна. Энэ бол асуудлыг зөвхөн нэг сайдтай холбон тайлбарлаж болохгүйг харуулах нэг үзүүлэлт. Импортын нийт хэмжээ, бүтээгдэхүүний төрөл, бодит эрэлт, нөөцийн удирдлага, төмөр зам ба авто тээврийн логистик, импортлогч компаниудын түгээлт, ШТС-уудын үйл ажиллагаа гээд олон хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж байна.
Нөгөө талаар төр засаг хариуцлагаас зугтах ёсгүй. Гадаад нийлүүлэлтээс ийм өндөр хамааралтай бүтэц өчигдөр бий болоогүй.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй хэвээр байгаа нь үе үеийн Засгийн газрын шийдвэрлэж чадаагүй стратегийн асуудал. Хомсдол давтагддаг атал хангалттай хэмжээний стратегийн нөөц, олон эх үүсвэртэй импорт, найдвартай логистикийн тогтолцоо бүрдүүлж чадаагүй бол үүний төлөө төрөөс хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг. Одоогийн Засгийн газар нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр БНХАУ-тай урт хугацааны нийлүүлэлтийн асуудлаар ажиллаж, Беларусь зэрэг улсаас шатахуун авах боломжийг мөн судалж байна. Беларусийн талаас ОХУ-ын нутгаар дамжуулан аравдугаар сараас шатахуун нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн талаар Гадаад харилцааны яам мэдээлжээ. Энэ бол зөв чиглэл. Учир нь Монголын шатахууны асуудлыг шийдэх жинхэнэ гарц нь нэг сайдыг нөгөөгөөр солихдоо биш, нийлүүлэлтийн бүтцээ өөрчлөхөд оршино. Г.Дамдинням ажлаа сайн хийсэн үү, муу хийсэн үү гэдэгт улс төрийн хариуцлага тооцож болно. Хомсдлын үед импортлогч компаниудад хяналт тавьж чадсан уу, нөөцийн бодлого зөв байсан уу, түгээлтийг шуурхай зохион байгуулсан уу гэдгээр нь Засгийн газар болон олон нийт дүгнэх эрхтэй. Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Г.Дамдиннямыг өнөөдөр огцрууллаа гээд маргааш өглөө ОХУ-аас ирэх бензинтэй вагон нэмэгдэхгүй.
Монгол Улсын агуулахын багтаамж нэг шөнийн дотор өсөхгүй. Импортын шинэ эх үүсвэр маргааш бий болохгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр ч маргааш өглөө бензин үйлдвэрлэж эхлэхгүй. Шатахууны хомсдол бол сайд сольсноор арилчихдаг асуудал биш. Энэ бол Монгол Улсын олон жил хуримтлагдсан импортын хамаарал, стратегийн нөөц, логистик, дотоодын түгээлт, өрсөлдөөн болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудал юм. Тиймээс иргэд жагсах эрхтэй. Засгийн газраас хариуцлага нэхэх ч эрхтэй. Г.Дамдиннямаас ажлын хариуцлага шаардах ч эрхтэй. Харин шатахууны хомсдлын уг шалтгааныг нэг хүнтэй холбон ойлгож болохгүй. Г.Дамдиннямыг огцруулж болно. Оронд нь өөр сайд томилж болно. Бүр хошигнож хэлбэл, Г.Дамдиннямыг огцруулж, оронд нь Далай ламыг томилсон ч Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийн бүтэц, импортын хамаарал, нөөц, логистик, түгээлтийн тогтолцоо өөрчлөгдөхгүй л бол шатахууны хомсдол хэвээрээ л байх болно.
Б.Намуун
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл58
амьдрал үзээгүй бэлэн хоол дээр өссөн тангад ламаас боол ч гэсэн дамдинням дээр биз дээ арайл харь ламаас илүү стэгэлтэй хандах байх монголын боол гэсэн дээ.
Орос элчингийн өмнө очоод дайнаа зогсоо гэж жагсаач
Дампуунямаас өөр олигтой чадалтай улс үнэхээр алга байгаа юм бол МАН дан мангуучуудаар дүүрсэн юм байна. Ямар сайндаа Учрал аргаа бараад олон хүн алж хүчиндсэн боловсрол байхгүй хар тамхичин Номгүйбаярыг шадар сайд болгов гэж..
Дампууням орос хэл огт мэдэхгүй зүгээр л баян хулгайч олигархиудын хулгай хийх замыг нь засаж өгөх гэж захиалгаар Саарал ордонд орж ирсэн хошного.. Дунд сургуульд орос хэл халтар мултар гадарладаг болсныгоо орос хэлтэй гээд байгаа. Оросод сургуульд төгссөн улсын дэргэд бол Дампууням орос хэл огт мэдэхгүй.Дампуунямыг орос хэлтэй гэж байгаа юм бол бүх монголчууд орос хэлтэй.
Учралын засгийн сайд нарыг МАНын олигархи хулгайч нар хулгайгаа чөлөөтэй хийхийн тулд Учралд хувьд нь мөнгө төлж захиалж томилуулсан.
үнэнээ л хэлж хөөрхий.яг тиймдээ
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Дамдиннямдаа биш , Дамдинням төрийн бодлогыг хэрэгжүүлдэгтээ байгаа юм , ааруул хүлхсэн намуун минь . Төр хоёр хөрштэйгээ өөх ч биш - булчирхайч биш бодлого явуулж байгаад л учир бхйгаа юм ....
Ляньхуар Данх иргэний дайн гаргаж чадна шүү гэдгээ үүгээр сануулж байна. МАН ын бүдүүн данжаадууд Данхад төмсгөө атгуулж барьцаалагдсан байна.
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Жагсах эрх нь байгаа Харин зам хаасснаас болж түргэний машин саатаж өвчтөнд чмар нэгэн хор хохирол учруулсан тохиолдол байгаа бол жагсагчдын удирдагчдаар хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй Галын машин саатуулсан уу Хэн нэгэн ажилдаа хоцорч нэхэмжлэл гаргавал мөн авч үзэх хэрэгтэй Үгээ хэлэх эрх чөлөөний ард бусдын эрх ашгийг хохироож болохгүй
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Сайд чадлаараа ажиллаж байна Цаашдаа хомсдохм байтугай таг зогсож болно ямонголоос огт хамаарахгүй Орос экспортоо хорьсон ч Монголд нийлүүлж л байгаа Хятад ч бас экспортлохыг хориглосон Эхлээд Монголд татралзсан харилцаагаа бодоод бага зэрэг ниылүүлж өайгаа Өмхөд Солонгос ч бас нийлүүлэхийг зөвшөөрсөн Казахстан татралзсан Сүүлд Беларусь тодоорхой хэмжээгээр нийлүүлнэ рэсэн Ыаг авна
Гахай Нара Петровис Содмонголоос авлигал авч тэдний даалгавраар Казахстанаас хямд бензин авах байсныг тасалсан.
ene yu ch hiij chaddagui alia salbadai g hurdan hooj yavuulaad ajlaa hiij chaddag hvn bval deerdee
Улс орныхоо төлөө хуруугаа ч хөдөлрөдөггүй шүүмжлэхээс өөр ид шидгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй баян бацаануудыг тоох ч хэрэггүй Эднэээс болж 11 сарын 1 нд цалин тэтгэвэр нэмэх лөөлөө болж байгаа бололтой Хөлсний жагсагчид бол мөнгөө авчихна
Учралын бас нэг пооп Буриад сайд Оростойгоо тохиролцож чадахгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг байна.
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Монголын төрийн бодлогын залгамж халаа байхгүй болсны тод илрэл нэг сайд гарч ирээд нэг юм ярина дараагийн сайд нь өөр юм ярина
11 сарын 1 нд цалин тэтгэвэр нэмэх боломж олгохгүй хэрэлдсээр байвал бүх нийтийн ажил хаялт зарлаж парламент ерөнхийлөгчийн засаглалын талаар бүх нийтийн санал хураалт явуулж асуудлаа нэг мөсөн шийдэх хэрэгтэй 126 гишүүнтэй парламент засгийн газраа ажилуулж чадахгүй саад тотгор болж байна Цаашдаа ч иым байна Ямар ч нам ялсан нөгөөдүүл нь гудамжны улс төрөөр хэнээрхэгчид ажилд саад болсоор байна Хөгжихийн тулд эмх цэгцтэй байхын тулд ерөнхийлөгчийн засаглалыг сонгох хэрэгтэй
Цалин тэтгэврийг УЧао Лао данжаад ялгавартай нэмж байгаа. Насаараа хүнд хүчир хортой ажил хийж тахир татуу болсон улсыг гудамжны цэвэрлэгчтэй адил хэмжээнд авч үзэж байгаа.
толгой холбосон гарчиг байнав . энэ нөхдүүдээс юу ч хүлээгээд нэмэргүй. ажил хийж сураагүй худлаа ярьж сурсан
Өө монголчууд ямар ч үед алзахгүй ээ. Тэмээн жингээр бараагаа зөөгөөд, морин, үхэр тэрэг, илжиг ч байсан аргалаад болчихно. Одоохондоо машинаа эртхэн зараад, автобусан даа сууцгаа. Алхах, дугуйгаа унах гээд арга чаргаа байна шүү дээ. Хэт таргалахгүй эрүүл мэндээ бодоцгоо.
Ажил хийвэл арга олдоно гэдэг МАН хан зүгээр л ард түмнийг доромжилж,хулгай хийж,хэрэлдэж л чадна өөр юу ч чадахгүй
Он дуустал үлдсэн 3 сард төрийн бүх урсгал зардал хөрөнгө оруулалтаа зогсоогоод нефтийн үйлдвэртээ мөнгөө өг тэгвэл арай эрт өөрийн үйлдвэртэй болж магад
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Хулгайч Дамдиннямыг Далай ламаар солих хэрэгтэй. Далай лам ядаж хулгайч нараас салах уншлага айлдана.
Далай ламыг сайдаар томилбол хятадууд хилээ хаагаад Монгол дампуурна. Дамдинням бсан нь дээр шүү, кккк
Харин сайн хэрэг. Хятадгүй сайхан амьдарна.
Сэтгэлгүй сайдаас зүгээрл ард түмнээ гэсэн сэтгэлтэй10 жилийн сурагч охиноор сайд тавиач. Наад хүүхэд чинь хавигүй дээр сайдын албыг хаших байх.
Үнэн ш тээ
Дамдиннямыг солиод оронд нь далай ламыг тавьсан чиг шатахууны хангалт нэмэгдэхгүй юм бол ийм яам. сайдаар юу хийдэг юм сайд. яамны орон тоог нь хасчих нь дээр юм бишүү. Бүү олон түмнийг төөрөлдүүлж. захиалгат юм бич. Мэргэн ухаантан болж дэмий бүү догос.
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Цаасан дээрхи 30 сая гдг тоо хараад хэлчих мэдлэг чадваргүй Сангийн Сайдтай Монгол Улс. Хятадад улсаа нэгтгэе гдг Сайдтай. ЕС ынхаа гэр бүлд тэрбум тэрбумаар нь төсвөөс хулгайлж өгдөг Боловсролын Сайдтай. Амнаас нь гарсан үг бүр хор болж гардаг Могой Сайдтай, ЖДҮ ийн Сангаас мөнгө шааж хүүтэй зээлдүүлсээр хөрөнгөжсөн ҮАБ ярьдаг нэг маанагдуу боловсролгүй гар Сайд..... ЕС нь урлагынхан дотроосоо хамгийн суга бацаан нэртэй хор идсэн шаазгай шиг нөхөр, хүүхнүүдийн бөгс ухахдаа мэргэжлийн гар. Ийм Засагтай хол явахгүй бхөө. Японд очоод л шившиг болсон😪
монгол хзнийг хужаагийн боол босогчид болгоод бйна шүү
хужаагиын босогчид монголоор дүүрлээ
бид ёвроп орос монгол хүн бид энэтэихэг хужаа бишээ болгооно уу
Хэн ч байсан ч бензин түлшгүй байх юм бол дамдинням заавал байлгах ямар хэрэг байнаа
Гадаад нөхцөл өөрчлөгдөж байгааг хүмүүс Оджаргалаас ч илүү ойлгож байгаа. Гэхдээ үр дүнтэй юуч хийхгүй онгироод тэнээд яваа сайд гэж нэр зүүсэн дуракийг хусаад оронд нь хөөцөлдлөгөөтэй орос хэлтэй хүнлэг менежерл нас, хүйс харгалзалгүй тавьж чадах зориг зүрх МАН-д ч алга Учралд ч алга. Иймхэн л асуудал шүүдээ. Энэ бол дайн биш. Хажууд нь хялбар асуудал шүүдээ. Түй черт.
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Хуц хуц наад лалар чинь огцроод захын орос хэлтэй панзчин тавихад асуудал шийдэгдэнэ!
Зүгээр л үнийг нь чөлөөлчих л дөө. Хэдэн халтуурчдыг бодож үнийг нь байнга барьж байсны гор..
Намуун гэдэг сэтгүүлчийн оронцог минь чи тэнэг байж болно болно, тэр бол чиний эрх. Харин усан тэнэг гэдгээ бусдаас нууж явбал ядаж үр хойчид чинь хэрэгтэй.
Намуун гэдэг сэтгүүлчийн оронцог минь чи тэнэг байж болно болно, тэр бол чиний эрх. Харин усан тэнэг гэдгээ бусдаас нууж явбал ядаж үр хойчид чинь хэрэгтэй.
Am ahuin begj, huvi hun benzin oruulj ire hiih ZG zuvsheersen shuudee Ulgiid gants sescheer irsen medee bainauu
Далай ламыг томилвол хужаа нар уурлаад хилээ хаачих байлгүй дээ.2016 онд хилээ хааж байсан шиг
Далай ламд сэтгэл байгаа гэж Монголчууд итгэдгийг мэдэхгүй Орос хольж шулганадаг Хүрэлсүхийн хайртай Буриадууд болоогүй байна. Пооп Дамдинням буриад гол нь Монголд хүний хүйтэн сэтгэлээр хандаж байгаа.
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
No War далдагнуурыг сайдаар томилсноос болж найрамдалт харилцаанд ан цав үүсэх вий дээ гэж айж байна.
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Далай багшийг бүү доромжил. Засгийн газар ажлаа мэдэхгүй чадахгүй байна.
Давхар дээлээ больдоо зайлаач
Монгол улс Оросоос хамааралтай амьдарч байна. Гэтэл энэ украйныг дэмждэг эргүү Дамдиннямаар сайд хийлгээд Оростой хэлэлцээр хийвэл яаж бинзен өгөх вэ дээ. Дамдиннямыг хурдан солихгүй бол энэ өвөл Монголд бослого гарна шүү.
Дамдиннямыг Далай ламтай харьцуулах нь арай л сүртэй бус уу. 200 гаруйхан колонкоо удирдаж дийлэхгүй тид алгасан онгоц хөлөглөн давхиад л сүрийг бадруулаад л бас Далай багштай ойролцоо дүйх санаатай.
Дампууням одоо ийм юм ярьж суухаа болих хэрэгтэй. Огцорвол таарна. Огцруулах ч ёстой.
ОХУ энхийн цагт ч, дэлхийн хоёр дугаар дайны үед ч монгол улсыг шатахуунаар 100 жил тасралтгүй хангаж ирсэн. Монголын шатахууны хэрэглээ ОХУ-ын хувьд нэг дусал шиг л жаахан. Гэтэл бензин хариуцсан сайд Дампууням УИХ-ын чуулган дээр урдаа ширээн дээр "Укрианыг дэмжиж байна, Оросыг эсэргүүцэж байна" гэсэн лоозон тавиад сууж байсан. Шатахуунаа бараг 100 хувь ОХУ-аас авдаг монгол улсын хувьд Дампуунямын энэ үйлдэл нь монгол улсыг янаглан хорлосон тэнэглэл бөгөөд төрийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг юм.
Ер нь эцсийн эцэст дайнаас биш, хүнээс л бүх юм хамаардаг шүү дээ. Дамдинням үнэхээр Дампууням ажээ. Буруугаа бусдад чихдэг хүнийг өвөг дээдэс маань хэзээ ч олигтой хүн гэж үздэггүй байсан. Дамдиннямыг огцоруулаад зогсох бус, бензин санаатайгаар тасалдуулж улс нийгэмд онц их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр яллах хэрэгтэй. Тэгвэл дараа дараагийн хүмүүст хатуу сургамж болно шүү дээ. Дампууням бол яг үнэндээ төрийн эсрэг, ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээд шүү дээ.
Энэ чадваргүй сайданцарыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Дамдинням шиг чадваргүй малыг сайд болгодог нь манай төрийн дампуурал юм даа. Мал чи улс орноо бодоод зайлаад өг, тэгвэл монгол хөгжих гээд байна.