Хөрш орнуудтай дипломат харилцаагаа бэхжүүлж, найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмыг баримтлах нь БНХАУ-ын гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудалд хөрш орнууд хүндэтгэлтэй хандаж, холбогдох зарчмын асуудлаар тууштай байр суурь баримтлахыг Хятадын тал чухалчилдаг. Үүний нэг нь Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн байр суурийг баримталж, “Нэг Хятад” бодлогыг тууштай хэрэгжүүлэх асуудал юм. Дэлхийн олон улс орон, түүний дотор Хятадын ойрын хөрш Монгол Улс ч энэ байр суурийг баримталсаар ирсэн.
Энэ оны 9 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчилж, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийх үеэрээ Америкийн тал “Тайванийн тусгаар тогтнол” гэгчийг эсэргүүцсэн байр сууриа баримталж, Тайваньтай холбоотой асуудлыг нухацтай, зохистой шийдвэрлэн, Хятад, Америкийн стратегийн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьж, хоёр орны харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Холбогдох мэдээллээс үзвэл, хоёр тал харилцан хүндэтгэл, шударга ёс, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, стратегийн тогтвортой байдлыг хангасан бүтээлч Хятад-Америкийн харилцааг цогцлоохоор тохиролцсон байна. Хятад улс, түүний дотор Тайвань нь олон орны хувьд импорт, экспортын чухал зах зээл юм. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жилийн турш БНХАУ Монгол Улсын хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалсаар ирсэн. Харин Монгол Улс, Хятадын Тайвань хоорондын худалдааны хэмжээ Монгол Улсын Хятадтай хийж буй нийт худалдааны эргэлтийн маш бага хувийг эзэлдэг. Иймээс Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас тогтмол нийтэлдэг гадаад худалдааны гол түншүүдийн статистик мэдээлэлд Тайванийг тусад нь гол түншээр онцлон дурддаггүй. Үүнээс үзэхэд Хятадын Тайванийн Монгол Улсын гадаад худалдаанд эзлэх байр суурь харьцангуй бага байна. Хэвлэл мэдээллийн мэдээллээс үзвэл, КОВИД-19 цар тахал дэгдэхээс өмнө Монгол Улс, Хятадын Тайванийн хоорондын хоёр талын худалдааны нийт эргэлт нэг үе 42 сая ам.долларт хүрч байсан нь тухайн үеийн түүхэн дээд үзүүлэлт байжээ. Худалдааны бүтцийн хувьд Тайваниас Монгол Улс руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүн давамгайлдаг. Тухайлбал, Тайваниас Монгол Улсад компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сүүдрэвч, майхан, цагаан будаа, аяллын хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Монголын талаас Тайвань руу боловсруулсан самар, жимс жимсгэнэ, жонш, ургамлын тос зэрэг хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог байна.
Тайванийн тал Монголын төрийн бус байгууллагуудтай голлон хамтран боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламж зэрэг салбарт тодорхой үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, Улаанбаатар дахь Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар Монголын хараагүй иргэдийн байгууллагад шаардлагатай тусгай хэрэгсэл, бүтээгдэхүүн нийлүүлэх, төв суурин газраас алслагдсан малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран эмнэлгүүдэд зориулалтын ор болон бусад эмнэлгийн хэрэгсэл хандивлах зэрэг ажил зохион байгуулж иржээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа харьцангуй идэвхтэй байна. 2007 оноос хойш Тайванийн их сургуулийн эмч нарын баг Монгол Улсад ирж, үзлэг оношилгоо хийх, мэргэжлийн туршлага солилцох, хамтарсан семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн бол Монгол Улсаас Тайваньд мэргэжил дээшлүүлэх, суралцах эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо ч нэмэгдэж байна. Тухайлбал, 2026 оны 8 дугаар сард Нордхоффын гавал, нүүрний сан болон Тайванийн Чан Гэн эмнэлэг Монгол Улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран уруул, тагнайн сэтэрхий эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тус эмч нарын баг нийт 34 өвчтөнд үзлэг, оношилгоо хийж, уруул, тагнайн сэтэрхийтэй 20 хүүхдэд мэс засал хийсэн байна.
Боловсролын салбарын хамтын ажиллагаа ч өргөжиж байна. Монгол оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрөөр Тайваньд бакалавр, магистрын түвшинд суралцах, хэлний сургалтад хамрагдах боломжтой бөгөөд Тайванийн тал Монголын оюутнуудад олгох тэтгэлгийн хамрах хүрээ, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.
Үүнээс гадна Тайванийн тал Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, зорилтот бүлэг болон орлого багатай өрхийн хүүхдүүдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахад хандив тусламж үзүүлэх, орон гэргүй иргэдэд гэр болон бусад ахуйн тусламж олгох зэрэг ажил хийдэг байна. Гэсэн хэдий ч Монголын төрийн байгууллагатай холбоотой, төрийн оролцоо, дэмжлэг бүхий төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд Тайванийн талтай хамтран ажиллахдаа Монгол Улсын баримталж ирсэн “Нэг Хятад” бодлого болон Хятад, Монголын харилцааны улс төрийн суурь зарчмуудыг харгалзан үзэх шаардлагатай. Ялангуяа Тайванийн Монгол дахь холбогдох байгууллага болох Улаанбаатар дахь Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраас боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэг болон бусад салбарын хамтын ажиллагааны хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь Хятад, Монголын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлөх улс төрийн шинжтэй асуудал болон өргөжихөөс сэргийлж, холбогдох хамтын ажиллагааны хэлбэр, агуулга, түвшинд анхаарал болгоомжтой хандах нь зүйтэй.
Тайваньтай харилцаагаа албан ёсны шинжтэйгээр өргөжүүлсэн зарим улсын хувьд БНХАУ дипломат болон эдийн засаг, худалдааны чиглэлийн хариу арга хэмжээ авч, зарим тохиолдолд дипломат харилцааны түвшнийг бууруулж байсан бодит жишээ бий.
Үүний нэг жишээ нь Литва улс юм. 2021 оны 11 дүгээр сард Литва улс “Taiwanese Representative Office” буюу “Тайванийн төлөөлөгчийн газар” гэсэн нэртэй төлөөлөгчийн газрыг нутаг дэвсгэртээ байгуулахыг зөвшөөрсөн. Хятадын тал үүнийг “Нэг Хятад” зарчимтай зөрчилдсөн үйлдэл гэж үзэж, Литватай тогтоосон дипломат харилцаагаа элчин сайдын түвшнээс хэргийг түр хамаарагчийн түвшин болгон бууруулсан. Үүний дараа хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд ч тодорхой нөлөө гарсан. Тухайлбал, Литвийн зарим бараа бүтээгдэхүүнийг Хятадын гаалиар нэвтрүүлэхэд хүндрэл учрах, саатах, Литвээс гаралтай зарим бүтээгдэхүүний импорт хязгаарлагдах, тэрчлэн Литвийн эд анги, түүхий эд орсон гуравдагч орны зарим бүтээгдэхүүнд ч асуудал үүссэн тухай мэдээллүүд гарч байв. Мах, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, мод зэрэг зарим төрлийн бараа бүтээгдэхүүний импортод ч хязгаарлалт тогтоож байсан.
Түүнчлэн БНХАУ бусад улстай дипломат харилцаа тогтоохдоо тухайн улс Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй байхыг “Нэг Хятад” зарчмын чухал нөхцөл гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн улс Тайваньтай “дипломат харилцаагаа” тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байна.
Тухайлбал, 2023 онд Гондурас “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрч, Тайваньтай “дипломат харилцаагаа” таслан, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Мөн 2024 онд Номхон далайн арлын Науру улс “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрч, Тайваньтай “дипломат харилцаагаа” тасалсны дараа БНХАУ, Науру хоёр улс элчин сайдын түвшний дипломат харилцаагаа сэргээсэн юм. Эндээс үзэхэд БНХАУ бусад улстай харилцахдаа Тайваньтай албан ёсны харилцаа тогтоохгүй байхыг “Нэг Хятад” зарчимтай холбоотой улс төр, дипломат харилцааны чухал суурь нөхцөл гэж үздэг. Энэ зарчимтай зөрчилдсөн үйлдэл гарсан тохиолдолд Хятадын тал нөхцөл байдлаас шалтгаалан дипломат, эдийн засаг, худалдааны чиглэлээр тодорхой хариу арга хэмжээ авч болох бөгөөд үүнийг “Нэг Хятад”-ынзарчим болон өөрийн язгуур ашиг сонирхлыг хамгаалах бодлогын нэг хэсэг гэж үздэг.
Б.Батсайхан
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл7
Өмхий тэмбүү хужаа нар тусгаар тогтносон монгол улсын газар нутгийг булаан эзэлвэл Вьетнам Филиппин улсаас цэрэг хөлсөлж тэмбүү хужаатай дайтуулна шүү.
БНХАУ нь гаднаа эдийн засаг, технологийн гүрэн мэт харагдавч дотоод бүтцийн хувьд туйлын эмзэг хэврэг суурин дээр оршиж байна. Судлаачдын онцолдог орчин үеийн Хятадын нийгэм, эдийн засгийн хэврэг байдлыг илчлэх 10 бодит үнэнийг хураангуйлан хүргэж байна. 1. "Баян болохоосоо өмнө хөгшрөх" урхи: Хятад улс дундаж орлоготой байхдаа хүн ам нь асар хурдтай хөгширч, төрөлт нь түүхэн доод хэмжээнд хүрсэн анхны улс болов. 2. Орон нутгийн засаг захиргааны асар их "нууц өр": Орон нутгийн далд өр 9-11 их наяд ам.долларт хүрсэн нь санхүүгийн системийг хэзээ ч нурааж мэдэх эрсдэлтэй байна. 3. Үл хөдлөх хөрөнгийн хямрал ба "сүнс хотууд": Барилгын салбар хөөсөрч, орон сууцны үнэ унаснаар томоохон компаниуд дампуурч, хүн амьдардаггүй "сүнс хотууд" бий болжээ. 4. Залуусын ажилгүйдэл ба "Танг Пинг" үзэгдэл: Ажлын байргүй, өрсөлдөөнөөс залхсан залуус хичээхээ болих буюу "хэвтэх" замыг сонгож байна.
БНХАУ нь гаднаа эдийн засаг, технологийн гүрэн мэт харагдавч дотоод бүтцийн хувьд туйлын эмзэг хэврэг суурин дээр оршиж байна. Хятадын нийгэм, эдийн засгийн хэврэг байдлыг илчлэх 10 бодит үнэнийг хураангуйлан хүргэж байна. 5. Үйлдвэрүүд Хятадыг орхин гарч байгаа нь: Ажиллах хүчний зардал өсч, худалдааны дайнаас шалтгаалан технологийн гигантууд үйлдвэрүүдээ өөр улс руу нүүлгэж байна. 6. Эрчим хүчний туйлын хамаарал: Газрын тос, байгалийн хийн ихэнх хэсгээ импортолдог тул тээврийн замууд хаагдвал үйлдвэрлэл зогсох аюултай. 7. Хүнсний аюулгүй байдал ба импорт: Үр тариа, шар буурцагны гол хэсгийг гадаадаас импортолдог тул хүнсний хангамж гадаад хамааралтай. 8. Байгаль орчны сүйрэл ба хордсон хөрс: Тариалангийн газрын зарим хэсэг хүнд металл, химийн бодисоор хорджээ. 9. Усны асар их хомсдол: Газар доорх усны дийлэнх нь бохирдож, хойд бүсийн аж үйлдвэрийн төвүүд усны хямралд ороод байна. 10. Хэт хяналт ба итгэлцлийн уналт: Иргэдээ хэт чанга хянаж байгаа нь нийгмийн дотоод бухимдлыг нуун дара
中國經濟】中國經濟衰退後果全面浮現!黃金周消費崩跌、十一冷清,中國人不敢花錢,商家接連關門!旅遊業陷入寒冬,民宿只剩50元一晚,酒店白送都沒人要!昔日繁華正在快速消退![Хятадын эдийн засаг] Хятадын эдийн засгийн хямралын бүрэн үр дагавар гарч ирж байна! Алтан долоо хоногийн хэрэглээ буурч, Үндэсний баярын амралт удааширсан; Хятадууд мөнгө зарцуулахаас эргэлзэж, бизнесүүд нэг нэгээрээ хаалгаа барьж байна! Аялал жуулчлалын салбар гүн хөлдөлтөд орсон; зочид буудлууд нэг шөнийн ердөө 50 юань, зочид буудлуудыг үнэгүй өгч байгаа ч хэн ч тэднийг хүсэхгүй байна! Өмнөх хөгжил цэцэглэлт хурдан бүдгэрч байна!
【中國經濟】中國戾氣爆炸到底因爲啥?廠倒店鋪虧,各行死翹翹;兜淨消費崩,只配喫饅頭;大失業,假裝上班怕見人;漏底了,連外賣員也被裁。[Хятадын эдийн засаг] Хятадын дэлбэрэлттэй дургүйцлийн үндсэн шалтгаан юу вэ? Үйлдвэрүүд хаагдаж, дэлгүүрүүд мөнгөө алдаж, бүх салбар хүндрэлтэй байна; хэрэглээний зардал унаж, хүмүүс зөвхөн жигнэсэн талх худалдаж авах боломжтой болж байна; ажилгүйдэл асар их байгаа бөгөөд хүмүүс хүмүүстэй нүүр тулахаас айдаг тул ажилдаа явж байгаа дүр эсгэж байна; үнэн илчлэгдсэн бөгөөд хүргэлтийн жолооч нарыг хүртэл ажлаас нь халсан.
【中國經濟】中國人都被逼成這樣了?倒閉、滯銷和關店齊飛;失業、欠薪和躺平共振;薪酬低,輔導8天才500多;極致省,10元的菜喫兩天。[Хятадын эдийн засаг] Хятад хүмүүс энэ байдалд орсон уу? Дампуурал, зарагдаагүй бараа, дэлгүүр хаагдах зэрэг нь нэгэн зэрэг болж байна; ажилгүйдэл, цалин хөлсгүй байдал, хэвтэж буй хүмүүс бүгд нэгэн зэрэг болж байна; цалин бага, 8 хоногийн зөвлөгөөнд ердөө 500 юань л байна; хүмүүс маш хэмнэлттэй, 10 юанийн үнэтэй хүнсний ногоо хоёр өдөр хүрэлцээтэй байна.
🐷🇨🇳🖕🏿🤮🐒