УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Түвшинг сонгожээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “Би хоёр парламент дамнан тав дахь жилдээ АН-ын бүлгийн даргын албыг хашиж байна. Энэ нь Монголын парламентын түүхэнд хамгийн удаан хугацаанд бүлгийн даргаар ажилласан тохиолдол байж мэдэх юм.
Миний хувьд намын ажилд төвлөрөх зорилгоор бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Бүлгийн гишүүд маань хүсэлтийг хүлээн авч, сонгууль явууллаа. Сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Түвшин 41 гишүүний 24-ийнх нь саналыг авч сонгогдсон” хэмээн мэдэгдэв.
М.Чой
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Цогтгэрэл гэж хөгийн гар юм байна. Унжсаар байгаад аварга тогтоож гэнэ.
АН Хүүкийн кармаанд оржээ !!!
"Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" Д.Трамп.Хэрвээ ардчилал гэж ярьж л яваа бол утопи хийрхэгчдийн гаж үйлдэл гэсэн үг. Огт байхгүй юмаар намаа нэрлэнэ гэдэг бол эрүүл хүний хийх үйлдэл биш.