Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзав. Эх орныхоо өмнөд хилийг манаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, шашин, соёл, урлаг, түүхийн хосгүй өвийг уламжлан хөгжүүлэгч говь нутгийн иргэдтэй дахин уулзаж байгаадаа Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсон зэрэгт Дорноговь аймаг, сумдын төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, бодлогын ажлууд орон нутагт үр дүнгээ өгч, иргэдийн амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг Замын-Үүд сумын удирдлагууд хэллээ.
Сумын хөгжил нь боомтын шинэчлэл, тээвэр логистикийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжтай салшгүй холбоотойг тодотгов.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүд боомтын автозамын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийг шинэчлэх, тээвэр логистикийн төв байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрүүд сумын өнөөгийн болон цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Тухайлбал, Замын-Үүд боомтын шинэчлэл, импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх
зорилготой “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байгааг хэлэв. Мөн сэргээгдэх эрчим хүчний “Наран тээг”, “Эрдэнэнар” төсөл нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилттой уялдаж байгаа тухай танилцууллаа.
Замын-Үүд сум “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн ангидаа түшиглэн, говийн хуурай, эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут, сөөг тарьж, усны нөөцөө хамгаалахын тулд саарал усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхэлжээ.
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд чанар, аюулгүй байдлыг хангахуйц, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэлийн “Нутгийн үйлдвэр” төсөл хэрэгжүүлсэн байна.
“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд цусны даралт ихсэлтийн эсрэг аян, сагсан бөмбөгийн “Замын-Үүд лиг”, “Замын-Үүд марафон” зэргийг зохион байгуулж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх дадал хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарчээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сумын 6 хүүхэд хамрагдаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчидтай уулзан, амжилт хүсэж, иргэдэд түргэн шуурхай, шударга, ил тод үйлчилж байхыг захив. Сумын удирдлага төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлж, иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүргэхийг зорьж байгааг хэллээ.
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Өнгөрөгч Баасан гарагаас хойш 2000 гаруй гал сөнөөгчид болон оршин суугчид Монголоос Өвөр Монгол руу тархаж буй галыг хаахаар ажиллаж байна гэнэ! 🔥 Мулгуу муу хүмүүс хаа сайгүй гай тарьж явах юм! Соёлз уулын эко системийн 80% нь шатаад байна гэсэн биз дээ!!! 🤬 Тэр Хүрэлсүхийн дүү, Мобикомын Япон захирал болон бусад бүх холбоотой хүмүүст хатуу хариуцлага тооцож, нөхөн төлүүлэхийг шаардаж байна❗️‼️ Мулгуу хар бүх гайнууд төрөөс өөрсдөө ЗАЙЛАХ ЁСТОЙ. Төр засаг бол чадваргүй потенциалгүй мулгуу тэнэг дорд оркуудыг орогнуулдаг газар биш! Гэтэл төр засаг гэдэг хамгийн увайгүй мулгуу муу хүмүүсийн орогнодог, санаархдаг газар болоод удав!!! Шударга ёс алга, хууль нь тэгш бус үйлчилж гэмтэнд ээлтэй байна❗️‼️ Хохирсон хүмүүс улам хохирч байна! Энэ янзаараа бол ард иргэд луйварчдыг АЛАХ ХЭРЭГТЭЙ❗️‼️🔪 Хар гайнуудаас болж бид ингэж зовж цөхөрч, шударга ёсоор цангаж үхэх гэж амьдрах ЁСГҮЙ❗️‼️ Бүр давраад үе залгамжилж, гар хөл, цүнх баригч нараа ч төрд шахаад ам ташчихсан муу хар хэрээнүүд!!!
U.Otgonbr geech multrah sanaatai ih otsognoloo. Harlaa. Internet, Shilen Cable, Antenna, Tagnaj Chagnah Mushguh geh met uil ajillagaa yavuulah chadvsrtai Gadniin meregjiliin Holboo hariltsaanii- hantai holbogdoj bui ni unen evgui. End tend hil haviaar....