Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 60 мянган.м.куб багтаамжтай терминал агуулах байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулах терминалын агуулах барих ажлын явцтай Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар танилцлаа. Терминалын агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, байгуулахаар судалж байгаа бөгөөд ингэснээр хүн амыг 14-өөс доошгүй хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх юм.

Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн иж бүрэн терминал агуулахыг ашиглалтад оруулснаар нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалт сайжирч, төрөл бүрийн гамшиг, хүн амын гоц халдварт өвчин, цар тахлын улмаас хорио цээр тогтоох, хил хаагдах зэрэг эрсдэлтэй нөхцөл үүссэн үед үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн зориулалт бүхий нөөцийн барааны нэр, төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай улсын нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдлыг бий болгож байна.

Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Номтойбаяр сайд аа. Дорноговийн Зүүнбаянд дах Зүүнбаян--Цагааны элсний газрын тосны талбай дахь хайгуул олборлолтын ажил яасан юм бэ. Саяхан шүү, Хятадын 1009 хөрөнгө оруулалттай Доншен газрын тос Монгол " ХХК үйл ажиллагаа явуулж байсан. Тосны цооногууд шинээр Хамрын хийдийн урьд Баян сээрэ ийн хөтөл бэл хорсойгоор улам л нэмэгдсээр байсан. Тэнд 200- аад цооногоос тос олборлож байсан биз дээ. Тэр хэрэв зогссон бол одоо цааш нь ажиллуулаач ээ. Энэ талбай дахь хайгуул, тос боловсруулах үйлдвэр 1967 онд дэлбэрч , түүнээс хойш нилээд урт хугацаанд зогсож, үйлдвэр, түүний техник, тоног төхөөрөмж, тосны шугам хоолой, ил далд агуулахууд дахь түүхий газрын тос хувиа хичээгч луйварчин хулгайч нарын гараар айхтар сүйтгэгдсэн байсныг хятадын компани богино хугацаанд сэргээн ажиллуулсан байсан шүү, Одоо энэ эзэнгүдэж болзошгүй газрын тосны хайгуул олборлолтын энэ том үйлдврийг хулгайчдын гараар орохоос өмнө улс анхаарах ёстой байх шүү. Цагаан элсэнд Ураны хайгуул хийгдэж байгаа
Сэтгүүлч Шинэбаяр: Ерөнхийлөгч У. Хүрэлсүх -Багатэнгэрийн аманд нисдэг тэрэгний буудалтай тансаг хаус - Тэрэлжид өндөр үнэтэй амралтын газар -Хотын төвийг А бүсэд “ Андууд” нэртэй өндөр байшин бариулсан - Төрсөн дүү Ухнаагийг Отгонбаяр нь ЖДҮ-ээс тэрбумын зээл авсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Ард түмэнд бензин олдохгүй байхад Шилийн богдод жийпний цуваагаар аялж явна - У. Хүрэлсүхийн экс хүргэн буюу Охиных нь хүүгийн аав Б. Пүрэвдагва хотын дарга болсон - Ерөнхийлөгчийн эхнэрийн ах дүү нар хууль хяналтын байгууллагад өндөр албан тушаал хашдаг -У. Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхон төрийн өндөр албан тушаалуудад даргаар суусан. У. Хүрэлсүхийн улс төрийн ургийн мод бий болгосон. АТГ-д өгч шалгуулна