Есүхэй баатарыг нас бармагц хурилдай зарлахгүйгээр Таргудай Хирилтуг “төрийн эргэлт” хийж, хамаг иргэдийг нь хамаж аваад нүүсэн буруу жишиг бий болгожээ.
МНТ-ны §77-д: “Бэгтэр довцог дээр есөн шарга агттай, есөн морь харан сууж бүхүй дор Тэмүжин, Хасар хоёр нум сумаар харваж хороосон” тухай буй. Энэ есөн морийг онголсон шүтээн сүрэг гэж оношлоод, овгийн “атман” Бэгтэр унаж биш, явган хариулмой гэж тайлсан судлаач байх юм.
МНТ-ны §90-д: Улхан дээр биш, гэрийн гадаа байсан шарга агттай найман морийг дээрэмдсэн хэрэг гарна. Ес дэх онголсон морийг нь унаад явсан Бэлгүдэй ганзага дүүрэн тарвага тэгнээд ирж байх юм.
§98-д: Мэргидүүд гэнэт довтлоход шүтээний есөн морьдоо бүгдийг нь барьж унаад зугтах ажээ. Онголсон морины нуруун дээр мордож болохгүй, бас унаж болохгүй учраас “шүтээн сүрэг” гэдэг сүржин тайлал худал байх боломжтой ажээ.
Онголсон морь бас оготор байх ёсгүй билээ. Сүүлээрээ юманд орооцолдохгүйн тулд цэрэг, дайны зориулалттай морьд л оготор байдаг бүлгээ.
Боорчи, Зэлмэ хоёрын нэгийг буулгаад Бэгтэрийн ээжид шарга агт унуулан зугтаалгах боломж байсан. Эсвэл Бэлгүдэй эхийгээ ардаа сундлаад ухасхийх боломж бас буй. Гэтэл эх нь Мэргидийн цэргийн араар сундлан сууж, Бөртэ Үжиний зугтсан зүгийг зааж өгсөн байх юм.
Хулхи нь хуурав, шүлс нь шүүрэв. Зөвхөн Тэмүжинг барьсугай. Бэлгүдэй, Хасар мэт нь над хэрэггүй. Ганцхан Тэмүжинг өгчих гэж Таргудай томорсон байдаг.
Нялх Сэнгүмийг бүслэлтээс гаргаж, амийг нь аврах ажиллагаанд оролцсон Чингисийн морийг “Чонон чихт” (Джики Бурэ) гэдэг бүлгээ. Есөн шаргын нэг нь энэ мөн байх.
Миний анализ ийм буюу.
М.Энхпүрэв
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл12
https://youtu.be/v1_w_6CMCkc
мэнхпүрэв есэнтуки уугаачээ 😆
бэгтэр улхан дээр шарга агттан есөн морио харж сууж бүхүйд тэмүүжин умраас далддаж хасар өмнөөс далддаж сумаа самбаж хүрэхүйд бэгтэр үзээд өгүүлрүүн: "тайчууд ах дүүгийн гашуун дуусан ядан, ач хэн аван чадах хэмээж бүхүйд, намайг яахан нүдний сормуус, амны хахаас болгомуй та. сүүдрээс бус нөхөр үгүй сүүлнээс бус чичуга үгүйд, яахан тийн сэтгэв та. голомтыг минь бүү бүрэлгэдхүн! бэлгүдэйг бүү тэвчидхүн! хэмээгээд завилан сууж хүлцэв. тэмүжин хасар хоёр өмнөөс, умраас үтэрмэлж одов.
чойма х.төмөртого
тэндээс тэмүжин хасар хоёр удагалан өгүүлрүүн, өчигдөр нэгэнтээ билжугур годилдухсан-и тийнхүү булааж авлаа. одоо бас тийнхүү булаав. хамту кэр сагухдакүн бид гэгээд эгүдэн оркижу гарчу йорчиба. бэгтүр хутухун дэгэр-э сирг-а ахта есөн морио харж суун бүхийд тэмүжин умар-а-ача далдалажу хасар эмүнэ-эчэ далдалажу суму самбажу күркүй-дүр бэгтүр үзээд өгүүлрүүн, тайчууд ах дүүгийн гасигун дагусун йадан хачи кэр абуран чидахун-а гэгэж бүхийд намайг яахан нүднээ сормусан, аман-а хагсун болгомуй та. сүүдрээс бус нөхөр үгүй, сүүлнээс бус чучиг-а үгэй-дүр яахан тийн сэтгэв та. голомт минь бүү булийалгадхун билгүүдэйг бүү тэбчидэхүн сагагун жиблан сагужу күлчэбэ. тэмүжин хасар хоёр өмнөөс умраас үтэрмэлжү одов
хорь гучин оны баяд дөрвөд хэл л байнаш дээ хагсун гэдэг нь ам хаталтыг хэлдэг шүү дээ
барүнь аймкн кэл биш. төв мгл нууц хэл ☺️
угаасаа нэг бчлтээр нутгийн аялгаар дуудна
худал юм уу
бие дээрээ үзэхээс нааш ойлгохгүй.
нэгэн өдөр шарга ахта найман морь гэрийн дэргэд байж бүхийг дээрэм ирж үзтэл дээрэмдэжү йорчиба. йабугад үзэж хоцров. билгүүдэй охотур даржи хонгорыг унаж тарбагачилан одож бүлгээ. үдэш наран шингэсний хойно даржи охотур хонггорт тарвагад ачиж нихалжатал-а явган хөтөлж ирэв. шарга ахтани дээрэм авч одов гэгээс билгүүдэй өгүүлрүүн, би нэхсү гэгэв. хасар өгүүлрүүн, чи үл чадах би нэхсү гэгэв. Тэмүжин өгүүлрүүн та үл чадах би нэхсү гэгэж даржи хонггорыг тэмүжин унаж шарга ахтны өвсөнөө алархай-бар мөшгөв
Хаанхүү Бэхтэр ахаа Тэмүүжин Хасар нар дарсан түүх