Монгол Улсад шийдвэрлэх асуудал дуусаж, ард түмний амьдрал хангалуун сайхан болсон бололтой. Шатахууны хомсдол арилж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, иргэдийн орлого нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал, авлига, агаарын бохирдол гээд олон жилийн турш толгой өвтгөсөн асуудлууд нэгэнт шийдэгдсэн мэт. Үүнийг УИХ-ын гишүүдийн анхаарал хандуулж буй асуудал, нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлгээс харж болохоор байна.
Учир нь сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн анхаарлыг татсан сэдвүүдийн нэг нь АНУ-ын санхүүч, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейны асуудал болжээ. Тэр ч байтугай үүнтэй холбоотой сонсголыг УИХ зохион байгууллаа.
Мэдээж Эпштейны хэрэг бол олон улсын хэмжээнд анхаарал татсан, насанд хүрээгүй хүүхдүүдийн бэлгийн мөлжлөг, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний нөлөөлөлтэй холбоотой ноцтой асуудал. Энэ хэргийг шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэгтэй маргах зүйлгүй. Хэрэв Монгол Улсын иргэн, албан тушаалтан уг хэрэгт холбогдсон гэх бодитой баримт, мэдээлэл байгаа бол эрх бүхий байгууллагууд шалгах нь зүйн хэрэг.
Гэхдээ энд нэг асуулт гарч ирнэ. Монголын төр, парламентын анхаарлыг өнөөдөр хамгийн түрүүнд татах ёстой асуудал үнэхээр энэ мөн үү?
Монголчуудын өдөр тутмын амьдралыг харвал огт өөр дүр зураг харагдана. Өрхийн орлого хүрэлцэхгүй, иргэд банкны зээл, лизингийн төлбөрт дарагдаж, залуус орон сууцтай болох боломжоо хайж, ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулах гэж хичээж байна. Аж ахуйн нэгжүүд татвар, зээлийн хүү, үйл ажиллагааны зардлын дарамтад орж, жижиг бизнес эрхлэгчид хаалгаа барих уу, үргэлжлүүлэн ажиллах уу гэдэг сонголтын өмнө тулгарсаар байна.
Нийслэлийн замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролын чанар гээд шийдлээ хүлээсэн асуудлуудыг тоочоод барахгүй.
Гэтэл энэ бүхний хажуугаар дэлхийн нөгөө өнцөгт олон жилийн өмнө дэгдсэн дуулианыг Монголын улс төрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болгох гэж оролдож байгаа нь үнэхээр хачирхалтай.
Монголын парламент бол дэлхийн бүх дуулианыг хэлэлцдэг клуб биш. Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага.
УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хязгааргүй цаг хугацаа, хүссэн сэдвээрээ шуугиан дэгдээх боломж гэсэн үг биш. Тэдний ажиллах цаг, зохион байгуулж буй сонсгол, зарцуулж буй төсөв, ашиглаж буй төрийн нөөцийн цаана татвар төлөгчдийн мөнгө бий.
Иймээс парламентын хэлэлцэх асуудал бүр нийгмийн бодит хэрэгцээ, нийтийн эрх ашигтай холбогдож байх учиртай.
Харамсалтай нь манай улс төрд нэг буруу жишиг улам бүр газар авч байна. Бодит асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй олны анхаарал татсан сэдвээр мэдэгдэл хийх, хэвлэлийн бага хурал зарлах, сонсгол санаачлах, нийгмийн сүлжээнд шуугиан тарихыг улс төрийн ажил гэж ойлгодог болжээ.
Нэг хэсэг нь сенсаац хөөж, нөгөө хэсэг нь түүнийг нь шүүмжилж, гурав дахь хэсэг нь талцан маргалдана. Ингэсээр хэдэн өдөр, заримдаа хэдэн долоо хоног өнгөрнө. Харин энэ хугацаанд иргэдийн амьдралд тулгамдсан асуудлууд хэвээр үлдэнэ.
Хамгийн харамсалтай нь иймэрхүү шуугианд зөвхөн улс төрчид бус, нийгэм бүхэлдээ татагдан ордог явдал юм. Бидний амьдралд шууд нөлөөлөх төсвийн зарцуулалт, татварын бодлого, эдийн засгийн өсөлт, эрүүл мэндийн тогтолцооны асуудлаас илүүтэй хэн нэгний хувийн амьдрал, олон улсын дуулиан, улс төрийн хэрүүл маргаан олны анхаарлыг татах нь элбэг.
Үүний цаана Монголын нийгэмд бий болсон нэг ноцтой үзэгдэл харагдана. Бид асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй асуудлын тухай маргах дуртай болжээ. Үр дүн шаардахаас илүүтэй шуугиан сонирхдог, бодлогын хэлэлцүүлгээс илүүтэй сенсаацад татагддаг хандлага газар авч байна.
Хэрэв Эпштейны хэрэг Монгол Улстай холбоотой, шалгах шаардлагатай тодорхой баримт байгаа бол түүнийг олон нийтэд танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх хэрэгтэй.
Харин ийм үндэслэлгүй атлаа зөвхөн олон улсын дуулианыг дотоодын улс төрийн сенсаац болгох гэж байгаа бол энэ нь төрийн ажлын эрэмбэ алдагдсаны илрэл болно.
Монгол Улс жижиг эдийн засагтай, шийдвэрлэх асуудал ихтэй, хөгжлийн боломжоо бүрэн ашиглаж чадаагүй орон. Бидэнд үрэх илүүдэл мөнгө, дэмий өнгөрөөх цаг хугацаа, хий хоосон маргаанд зориулах төрийн нөөц байхгүй.
Улс орны хөгжлийг урагшлуулахын тулд улс төрчид нь бодлого ярьж, парламент нь үр дүн шаарддаг, иргэд нь төрөөс бодит ажил нэхдэг болох ёстой.
Гэтэл өнөөгийн байдлыг харахад Монгол Улсад шийдвэрлэх асуудал үлдээгүй, монголчууд хийх ч ажилгүй, санаа зовох ч зүйлгүй болсон мэт сэтгэгдэл төрөхөөр байна.
“Эпштейны сонсгол”-ын тухай шуугиан бидэнд нэг зүйлийг тодорхой харууллаа. Монголчуудын амьдралд тулгамдсан асуудал дууссандаа биш, харин улс төр, нийгмийн анхаарал бодит асуудлаасаа хэтэрхий амархан сарнидаг болжээ.
Уг нь Монголын төрд дэлхийн дуулианыг хэлэлцэхээс өмнө Монголын иргэдийн амьдралыг өөд татах ажил хангалттай олон бий.
С.Сарнай
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл39
юу гээд хуцаад байгаа сарнагар вэ чамд хамаагүй шүү яасан илүү хошуурсан хог вэ сарнай гэж сарнай сан хамарт чинь
qi teneg mal.
эйпштёйний асуудал гэлээ гэсэн ч эйпштёйн гадаадын тагнуул дотоодын төрийн удирдагчнарыг элсүүлээд тагнах турших хамтран ажлах ёрөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж цалин авч байсан гэж сонсголд гарч байнаш дээ ялангуяа хоёр ерөнхийлөгч гадаад хэргийн сайд ерөнхий сайд байсан хүмүүс ганбат гэж хүн 174 удаа гэвүү харилцаж байжээ хамгийн гол нь оюу толгойг монголоос салгаж авахын тулд америкийн тагнуул монголын төрд шургасныг ард түмэн мэдлээ далайн цаанаас удирдаж байжээ одоо зүгээр л америк оюу толгойг монголд үлдээгээд гараад явчих хэрэгтэй хоёр улсын нэр хүнп байнадаа
202.133.76.3 Сарнай сэтгүүлчийн зөв. Харин чи бол хийх ажилгүй архичин Ояа-Мояа байна.
Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн эд хөрөнгө ямар эх үүсвэрээр бий болсон талаар сонсгол хийе. МАН-ын дарваан хар Баярбаатар гэгч хар царайлсан ПЯДА минь ээ.. -Багатэнгэрийн аманд нисдэг тэрэгний буудалтай тансаг хаус - Тэрэлжид өндөр үнэтэй амралтын газар -Хотын төвийг А бүсэд “ Андууд” нэртэй өндөр байшин бариулсан - Төрсөн дүү Ухнаагийг Отгонбаяр нь ЖДҮ-ээс тэрбумын зээл авсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Ард түмэнд бензин олдохгүй байхад Шилийн богдод жийпний цуваагаар аялж явна - У. Хүрэлсүхийн экс хүргэн буюу Охиных нь хүүгийн аав Б. Пүрэвдагва хотын дарга болсон - Ерөнхийлөгчийн эхнэрийн ах дүү нар хууль хяналтын байгууллагад өндөр албан тушаал хашдаг -У. Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхон төрийн өндөр албан тушаалуудад даргаар суусан. .
нээрээ өөр ажил байхгүйм байхдаа кк
МАН Ы МАЛНУУД ХУЛГАЙГАА НУУХ ГЭЖ ЭЛДЭВ БУСЫН СОНСГОЛ ГЭЖ ЗАВААН ЮМААР ТӨРИЙГ БУЗАРЛААД. ОДОО ТЭГВЭЛ ИРГЭН ЁСҮХЭЙ ОВОГТ ТЭМҮҮЖИН ӨӨРИЙН ТӨРСӨН ДҮҮ ЁСҮХЭЙ ОВОГТ БЭГТӨРИЙГ ХАРВАЖ АЛСАН БУРУУТАЙГ ТОГТООХ СОНСГОЛ ЯВУУЛМААР ЮМ. ДАРАА НЬ А.ГИТЛЁРИЙН ЁВРЭЙЧҮҮДИЙГ АЙМАГЛАН УСТГАСАН ГЭМ БУРУУГ ТОГТООХ СОНСГОЛ ЯВУУЛНА ГЭЖ СОЛИОРЦГООХ ЮМ БАЙНА Л ДАА.
тэр ганбат гэдэгчинь английн оюу толгойн кампаны зэсийн захирал хуульч чимэдийн хүү болдын төрсөн ах дүүгийн хүүхэд гэж сонинд гарч байсан гүй бил үү
Ийм ноцтой асуудлууд дэлгэгдэж бхад нэг их ач хллбогдол өгөхгүй, бараг маазраад өнгөрч бгаа нь манай хүмүүсийн ёс суртахуун асар доош орсон, бараг л эпштейн амьд бгаад монголд ирсэн бол бүгд хадаг бариад, баахан охин хүүхдүүдийг дагуулаад очих бсаан гэж харагдаж бн, ёс зүйн ялзралд орчихсон юмуудаа, улсаараа. Аархан саархан асуудлаар дөвчигнөж сүржигнэж дуулиан тариад, жинхэнэ соёлт хүн сэрдхийм зүйл дээр тоох ч үгүй, элбэгдоржийгоо нийлж өмөөрч зугтаалгаад.
Тэр өмөөрөөд байгаа Чадраабалын Ганжавхлан бол - аав чадраабал нь эбштэйндоржийн болормаагийн дүү болдбаатартай найз болохоор өмөөрөөд эхэлж, мөнгөнд худалдагджээ
Баярбаатар гээч ямар усан тэнэг болохоо олон түмэнд харуулж ханахгүй юмаа.
Баярбаатар гээч ямар усан тэнэг болохоо олон түмэнд харуулж ханахгүй юмаа.
Олон улсын шүүхээс юм уу эсвэл АНУ-ын хууль хяналтын байгууллагаас даалгавар ирүүлсэн тохиолдолд манай хууль хяналтын байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд ажиллагаа явуулахгүй юм уу
Элбэгдорж мөнгөө төлөөд байгаа учраас чөлөөтэй тийчигнэж байна. Мөнгө бүхнээс хүчтэй шүү.
Харин тиймээ
Элбэгдорж мөнгөө төлөөд байгаа учраас чөлөөтэй тийчигнэж байна. Мөнгө бүхнээс хүчтэй шүү.
Тэр өмөөрөөд байгаа Чадраабалын Ганжавхлан бол - аав чадраабал нь эбштэйндоржийн болормаагийн дүү болдбаатартай найз болохоор өмөөрөөд эхэлж, мөнгөнд худалдагджээ
монголыг цөлмөсөн америкийн эйпштёйнийг шоронд нь амиа хоролсон гээд байсан монгол нь алсан юм уу
Сингапурын хэвлэл Улаанбаатарт баавгай хүн барьсан хэмээн мэдээлэв Сингапурын The Straits Times аравдугаар сарын 8-ны өдөр мэдээлснээр, 2026 он гарсаар Монгол Улсын хэмжээнд баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол огцом нэмэгдсэн байна
МАН-ын дарваан хар Батбаатар гэдэг манж амбан царайтай хар сда зайл аа чи. Ямар их завтай сда вэ?
СОЛОНГОС ЖУУЛЧИН МОНГОЛЧУУДАД ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ОГТ БАЙХГҮЙ БАЙГААГ ИНГЭЖ ГАЙХЖЭЭ! Нэг солонгос жуулчин Монгол улс үндэсний жижиглэн худалдаа, дэлгүүрийн зах зээлээ огт хамгаалахгүй, гадны сүлжээг хамаагүй оруулж байгааг гайхжээ. Энхээ Энхээ гэх хаягтай иргэн энэ зун Монголд аяласан нэгэн солонгос жуулчны сэтгэгдлийг орчуулж, цахим хаягтаа ингэж бичжээ: "Нэг солонгос жуулчин блогтоо Солонгост байгаам шиг хэд алхаад л CU, GS25. Манай улсад бол гадны дэлгүүр ингэж орж ирвэл иргэд гадны улсыг дэмжлээ гээд жагсаал цуглаан гээд бөөн юм болох байсандаа. Монголчууд амгалан улс юм даа гэж байсан. Жирийн нэг солонгос жуулчин ингэж дүгнэж байна даа".
СОЛОНГОС ЖУУЛЧИН МОНГОЛЧУУДАД ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ОГТ БАЙХГҮЙ БАЙГААГ ИНГЭЖ ГАЙХЖЭЭ! Монголчууд ядуу байгаагийн нэг шалтгаан нь яах аргагүй энэ мөн л дөө. Монголчууд "үндэсний үзэл" гэхээр хятад торгоор хийсэн манж хийцтэй дээл өмсөн хятад хөөргөөр баярхаж, төвдүүд шиг найр наадам хийж, "Чингис", "монгол омогшил" гэж худлаа орлилдон, ууж идэхээ л хэлдэг нь туйлын буруу юм. Бас залуус нь тэр чигээрээ "солонгосоос илүү солонгос" болчихсон. Ёстой индээтэй. Харин жинхэнэ үндэсний үзэл бол тухайн үндэстэн эдийн засгаа өөрсдөө атгах аж. Ж нь, солонгос, япончууд өөрсдөө үйлдвэрлэсэн бараа бүтээглэхүүнээ хэрэглэж, өөрсдийнхөө дэлгүүрээр үйлчлүүлдэг ба гадны бүтээгдэхүүн, дэлгүүрийн сүлжээг оруулж ирэх дээр хатуу хаалт тавьдаг. Хэрэв гадны бизнес оруулж ирэх гэвэл ард түмэн нь хөгшин залуугүй гудамж талбайнуудаа дүүртэл жагсаж эсэргүүцдэг. Тэд ингэж үндэсний эрх ашгаа хамгаалж байж мөнгөтэй болдог.
СОЛОНГОС ЖУУЛЧИН МОНГОЛЧУУДАД ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ОГТ БАЙХГҮЙ БАЙГААГ ИНГЭЖ ГАЙХЖЭЭ! Харин монголчуудад ямар ч үндэсний үзэл алга байна. Монголчууд луйварчдыг төрдөө гаргаад, өөрсдийг нь дэлхийн №1 баян үндэстэн болгох алт, зэс, төмрийн хүдрийн хамгийн том уурхайнуудаа харийханд алдаж, өрөнд орсон. Дээр нь гадаадад боол шиг ажиллаж олсон мөнгөө бас л гадны сүлжээ дэлгүүр, хоолны газрууд, гоо сайхан, олон улсын сургуулиудад өгнө. Монголд жижиглэн худалдаа, хоолны бизнес, сургуулиуд гадныхны гарт оржээ. Ийм байхад монгол хүн яаж мөнгөтэй байх билээ. Монголын төрд гарсан этгээдүүд зөвхөн хувийн ашгийн төлөө улс орныхоо баялгийг гадагш урсгаж, монголчуудын эрх ашгийг уландаа гишгэлж байна гэхээр харамсалтай. Монголд байгаа төрд монгол үндэсний эрх ашгийг хамгаалсан бодлого огт алга. Ер нь Монголд "монгол төр" байна уу? Тэд уул уурхайн орд газрууд, нийтийн хоол, мал махны салбар, жижиглэн худалдаа гээд Монголын гэсэн бүхнийг харийханд найр тавьж байна!
Сарнай Хүрэлсүхийг хэдэн буриадуудтай нь "Монголын ард түмэн" болгоод байдаг алкоголичка.
Манай Монголын нийгэм галзуурчээ. Галзуурал нь одоо бүр Төрийн индэр дээр гараад ирлээ. Бид тэнэгрэх өвчин тусчээ.
Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн эд хөрөнгө ямар эх үүсвэрээр бий болсон талаар сонсгол хийе. МАН-ын дарваан хар Баярбаатар гэгч хар царайлсан ПЯДА минь ээ.. -Багатэнгэрийн аманд нисдэг тэрэгний буудалтай тансаг хаус - Тэрэлжид өндөр үнэтэй амралтын газар -Хотын төвийг А бүсэд “ Андууд” нэртэй өндөр байшин бариулсан - Төрсөн дүү Ухнаагийг Отгонбаяр нь ЖДҮ-ээс тэрбумын зээл авсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Ард түмэнд бензин олдохгүй байхад Шилийн богдод жийпний цуваагаар аялж явна - У. Хүрэлсүхийн экс хүргэн буюу Охиных нь хүүгийн аав Б. Пүрэвдагва хотын дарга болсон - Ерөнхийлөгчийн эхнэрийн ах дүү нар хууль хяналтын байгууллагад өндөр албан тушаал хашдаг -У. Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхон төрийн өндөр албан тушаалуудад даргаар суусан. У. Хүрэлсүхийн улс төрийн ургийн мод бий болгосон.
Эби тэр өргөж авсан хүүхдүүдээ хаана яаж явааг мэдэж л байгаа. Наараад тэр тухай файлыг өгөөд л болоошд. Хүн өөрийнхөө хүүхдүүдийг төрсөн ч бай тэлсэн ч бай хаана юу хийж явааг мэдэж л байдаг биз дээ энэчдоо гэр бүл гэж юм монголд бүүр маш хүчтэй зүйл байдгийг бүгд мэддэг. Бид мэдэхгүй гэж иргэн Ц.Элбэгдорж Х. Болормаа нар гүрийж болохгүй ээ. Энэ чинь л хардлага төрүүлээд байна. Халамжийн мөнгө идцэн ч юм шиг гадаадад зарцан ч юм шиг хувь хүний нууц задруулж болохгүй ч гэх шиг. Гэтэл тэр олон хүүхдүүдийн нэг нь ч таг чиг ийм байхад хүмүүс юу гэж бодохов. Яахав амьдралын жамаар үхэж үрэгдсэн нь бий л байх хэрэгт төвөгт орсон ч бий байх сайн сайхан яваа нь ч бий байх тэрнийгээ л нотолчих л доо хүний л амьдрал хүмүүс ойлгоно шд.
Хуцаж бай ! Эпштейн чнь дэлхийн дайсан, Монголын парламент Дэл хийн аюулгүй байдлыг хамгаалж, МАН-ын яран нүүрт Баярбаатар түүний нь удирдаж бгааг харахгү й бна уу….. кх кх кх….
Шарж идсэн хэрэг гараагүй нь шар хөдөлгөөд бнаа ! Элбэгийг Эпштейнтэй холбоод буудах гсн чинь “буу нь сумгүй” байжээ !!!
удахгүй монголын хүн амины хэргийн мөрдөнгүүд ил болгон амёрикад гаргаж тавих байхааа
36 jil zoxiolyn duu duulj torgond xolborson xiix aji bitgii xel tarxi ajillaxaa boljee
bux zuil Elbegdorj exleltei ene uxej baij l mongol tsevershine
Монгол улс ядуу дорой байгаагийн үндсэн шалтгаан эх орныхоо баялагийн хариййнханд дээрэмдүүлж, сонгуулиа хүртэл тэдний хяналтаар яявуулдаг болсон явдал юм. Түүнийг ард түмэн мэдэхгүй. Харин энэ сонсгол тэр бүхний учрын тайлах замыг нээж, маш чухал мэдээлэл өглөө. Энэ чухал биш гэж үү? Сонсголын үеэр иргэдийн төлөөлөгчдийн нэг нь Эпштейний нэрийг Эйнштейн гэж андуурсан нь байдаг л зүйл. Баярббаатар гишүүн, бусад оролцогсдод талархаж байна. Ийм сонсгол тогтмол явуулж байгаасай.
Нүүрсний сонсгол хийгээд юуг яаж шийдсэн юмбэдээ.Хэнд хариуцлага тооцож шоронд явуулсан бэ.Хэнч яагаа ч үгүйг чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа биздээ.
Энэ мэдээлэл сенсацын ард ямар их том хулгай хийгдээд дуусж байгаа бол.Ядаж байхад энэ Элбэг үнэн мөлжүүртэй баагий юмаа.шэт гэж.
Сүх далайтал үхэр монгол амар
Нутагизм
Гаж дон
Бид ямар аймшигтай нийгэмд амьдраад байна вэ? Монгол улсын ерөнхийлөгч нь өнчин өраөсөн нялх балчир хүүхдүүдээ асарч хянаж байсан улсын байгууллагаас нь хууль бусаар авч, ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа тултал ашиглаад хүүхдүүдийн хөдөлмөрийг шулж, хордуулж, хүний наймаанд явуулахыг нь явуулж, хүчирхийлүүлж тэгээд одоо хүртэл ор сураггүй болгожээ. Энд АН ч холбоотой. Тэд яаж сурталчилгаа явуулж, ард түмний тархийг угааж байлаа. Ичээсэй.