sonin.mn

Төрийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд 2031 он гэхэд 44 яам, агентлагийг Сөүлээс Сежон руу нүүлгэхээр төлөвлөж байна. Ингэснээр 10 мянга орчим төрийн албан хаагч уг шинэчлэлд хамрагдана. Энэ тухай The Korea Times сонинд мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.


Нүүлгэн шилжүүлэх яамдын дотор Гадаад харилцааны яам, Эх орноо нэгтгэх яам, Үндэсний батлан хамгаалахын яам байна.


Ирэх онд гэхэд 27 яам, агентлагийг нүүлгэж, түр түрээсийн байранд оруулах ажээ. Тухайлбал, 2027 оны эхний хагас жилд Хувийн мэдээллийг хамгаалах комисс, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг зургаан байгууллагыг, оны хоёрдугаар хагаст 19 байгууллагыг нүүлгэх ажээ.


Харин Ерөнхий прокурорын газар, Үндэсний цагдаагийн газар, Хүнд гэмт хэргийг мөрдөх агентлаг зэрэг төрийн байгууллагуудыг засгийн газрын цогцолбор ашиглалтад орсны дараа нүүлгэнэ. Эдгээр агентлаг нь хэрэг мөрдөх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалт хийх тусгай чиг үүрэгтэй тул тус тусдаа байрлах юм. 


Сөүлээс өмнө зүгт 110 км-ийн зайд орших Сежон хотод 2012 онд засгийн газрын хэрэг эрхлэх газар шилжин ирснээс хойш хэдэн арван төрийн байгууллага байрлах болсон юм. 2025 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Цэнхэр ордон”-д нүүж иржээ. 



Б.Адъяахүү