Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд гарсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өчигдөр тайлбар өглөө. Түүний байр суурийг хүргэе.
- Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-ны өдөр гал гарч, байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Тухайн үед таныг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байсан гэх мэдээлэл гарсан. Гал гарсан өдөр та яг хаана байсан бэ?
-Ямар ч байсан Нөмрөгийн ДЦГ-т гал гарч, ихээхэн хэмжээний байгальд хохирол учирсанд их харамсаж байгаа. Сүүлийн хоёр, гурван хоногт буруу ташаа мэдээлэл сошиалаар нэлээдгүй явж байна. Энэ талаар албан ёсны тайлбар өгөх ёстой байх гэж бодож байна. Нэгдүгээрт, миний хувьд өнгөрсөн хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймагт тойрогтоо ажилласан нь үнэн.
Гал аравдугаар сарын 8-ны өдөр 11 цаг 55 минутад гарсан тухай дуудлага ирсэн юм билээ. Тэр өдөр миний бие Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд сууж байсан. Үүнийг хэвлэлийнхэнд баримтаар харуулах нь зүйтэй байх гэж бодож байна.
Чуулган 14:00 цагаас эхэлсэн. Би 13:40 цагт чуулганы ирцэд орсон байгаа. Тэгэхээр гал гарсан өдөр би Улаанбаатар хотод байсан. Энэ бол хөдөлшгүй баримт. Нөмрөгийн ДЦГ-т би амьдралдаа очиж үзээгүй. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хоёр арга хэмжээнд оролцоод, 7-ны шөнө Улаанбаатар хотод орж ирсэн. Ийм л үйл явдал болсон.
- Мобикомын захирлуудыг та тойрогтоо ажиллах үеэрээ өөрийн биеэр авч явсан уу. Тухайлбал, Сүмбэрийн боомтод болсон арга хэмжээнд та тэдэнтэй хамт оролцсон гэх мэдээлэл байна?
- Сүмбэрийн боомтод шилэн кабелийн нээлт болсон. Ер нь манай бүс нутаг өөрөө олон хил боомттой. Цаашдаа ОХУ, БНХАУ-тай холбогдох хил гарцыг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийгдэж байгаа. Сүмбэрийн отряд дээр болсон шилэн кабель тавьсан арга хэмжээний үеэр би тэнд байсан. Тэр арга хэмжээг Хил хамгаалах ерөнхий газар, аймгийн ЗДТГ зохион байгуулсан. Би тухайн арга хэмжээнд оролцсон. Арга хэмжээнд Мобиком, аймгийн ЗДТГ, ХХЕГ бүгд оролцсон.
- Тэгэхээр та Сүмбэрийн боомтоос Дорнод аймгийн төв рүү буцсан, харин тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүс Нөмрөгийн дархан цаазат газар руу явсан гэж ойлгож болох уу?
-Ер нь тийм. Би тэгж ойлгосон. Би Сүмбэрт аравдугаар сарын 6-ны үдээс өмнө ажиллаад, тэгээд аймаг явсан. Харин тэр хүмүүс тэндээ үлдсэн. Би цаашаа явсан. Тэр хүмүүс Нөмрөг рүү явах замдаа гал тавьсан юм байна гэж ойлгосон.
-Тэгэхээр Нөмрөгийн дархан цаазат газар руу явсан хүмүүс тантай хамт явсан хүмүүс биш, таныг дагаж явсан гэх зүйл байхгүй гэсэн үг үү?
-Ямар жаахан хүүхдүүд биш, бие биеэ дагаад дагуулаад явна гэж байхгүй. Хамт явах гэдэг нь тэр арга хэмжээнд л очихгүй юу. Тэндээс би тэд нарыг дагуулж явна, эс үгүй бол тэд нар намайг дагуулж явна гэсэн ойлголт байхгүй. Энэ чинь УИХ-ын гишүүнийхээ хувьд тойрогтоо болж байгаа арга хэмжээнүүдэд оролцох нь ажил үүргийнхээ хувьд байдаг. Тэнд арга хэмжээ зохион байгуулах нь миний бас нэг талаараа үүрэг шүү дээ.
-Харин Мобикомын захирлууд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрч, загас барьсан гэх асуудлыг та тухайн үед мэдэж байсан уу?
- Үгүй ээ, би тэрийг бол огт мэдээгүй. Ер нь миний ойлгож байгаагаар дархан цаазтай газар бол хэн дуртай нь бас ороод байдаггүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Би, жишээ нь Нөмрөгийн дархан цаазтай газарт амьдралдаа очиж үзээгүй. Дорнод аймгаас сонгогдсон хэдий ч тэнд амьдралдаа очиж үзээгүй. Сүмбэрийн боомтоос үндсэндээ 80-90 километр шүү дээ. Транзиттай газар. Харин Сүмбэрээс аймаг руу 400 орчим километр. Аймгийн төв хүртэл. Тэгээд би Сүмбэрээс наашаа буцаж ирсэн. Тийм учраас би тэнд байсан, тэр галд оролцсон гэх зүйл огтоосоо байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна.
-Мобикомын ажилтнууд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрөл авсан талаар та мэдэж байсан уу?
-Үгүй, үгүй. Тэрийг би мэдэхгүй. Би тэд нарыг яаж, тэндээс яаж зөвшөөрөл авч тийшээ орсныг нь мэдэхгүй. Тэгээд ч хууль хяналтын байгууллага ямар журмаар, яаж орсон юм, яагаад гал тавьсан юм гэдгийг бүхий л зүйлээр нь тодорхойлоод, энэ нөхөн төлбөр, тэнд болсон хор учралыг бүгдийг нь учрыг нь олох байх гэж би бас бодож байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл9
Хаана хэзээ юу хийж явсан болохыг шинжлэх ухаанчаар хөдөлгөөний хурдыг чинь явсан замтайгаа секунд бүрээр мөшгиж туршиж тулгаад өгөх байх.
Odoo ued iim mayagiin umiig, ul murtei ni tsag minutaar ni bish sekundeer ni, batalgaa notolgootoi ni ilruulehed mash amarhan bolson gedeg um bilee. Tegeed ch Urd Hurshiin Hil Hiazgaartai zalgaa gazar tul Japan Communication Company-tai yavna , tseregiin zastav...geh met gishuun hund baij bolomgui. Japan manai sain tunsh. Harin China-tai "gunzgii daisagnaltai" bui. Er ni tegeed holboo hariltsaa, tsahim suljee, emneleg, tsetserleg, surguuli geh met niigemiin chigleliin goe goe tuslamjaar l halhavchilj, yamar negen undur deed albanii doldoi avilgach uls turchiig havchuulahaa martdaggui ajil yavagddag gedeg biz dee. Kind of an old craft. Should be revealed immediately behind-the-scenes Dynamics of this Incident, if any. Fire damage cost is incredibly HIGH n going to soar most even these days.
Hiliin tsaahan yanz buriin Obiektuud bdg. baga hemjeenii Turshilt murshilt ch bolson sh dee. UvurMongolchuud 2000-uulaa hamgaalaltad garsan gej unshlaa. Ah duu nar Turiin Deed Suudaliig yaaj sandailj, yavsan gazaraa yamar yamar balag tarij bui ni ulger zohioj nuuj haasan ch ilreed l. Ogt, bur ogtoosoo Ogt Tuuhii Edgui ch 2018-d ashig-d orno gesen Neftiin Uildver 5,6 udaa hoishilj 5-6 udaa tsavchaanii munguu l nemegduuleh OBIEKT bolloo l doo. Ingej hulgai tuguldursh-dug, hezee ch ashiglaltd orohgui gej Ajiliin Hesgiin Ahlagch Munhbsgln gishuun medegdsen. Ehneesee l , bur ehneesee l tsavchaa hiih zorilgotoi, iim undur urtugtei uildver songoj naiz avgaigaa ch Darga-aar ni...
Damjuulah hooloi nemelteer barih Zardal ni barag 1 terbumdaa oirtson gej gadaad naiz maani yarisan. Hahaha, "geopolitics"-t buren hamaaraltai AAN barij bui. 2 jiliin umnu l ajil ni 20%-iin guitsetgeltei baisan chin 1 jiliin umnu 50% bolon Userch, odoo unuudur 60%-tai bolj gene. 20%-tai baihad ni Altantsetseg Darga Avgain Huviin Hurungu 10 dahin nemegdsen bsn. Huuk- iinh teheer 1000 dahin nemegdej NisdegTeregtei Shiltgeen, Bugat Resort....... Huuk- iin hamaaralgui l geed bgaa. Y.Sodbaatar Huukiin hamaaralgui yamar olon arvan haus shiltgeenii ezen-humuust Bakteriig shahan shahan daramtalj , hiasan boogduulj Zahiramj Zuvshuuruliig ni Garguulj uguv uu.
Damjuulah Hooloin Company-iin humuustei naiz maani uulzaj blaa. Asar sonin hun itgemeergui um yaridag um bilee.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!???!!?????!!!??!!?!!!??!!!!
Отгонбаяраа цучил үүсгээд зугтчихаад олон юм бүү хуцаад бай чи.
Машиныхаа хар хайрцгийг ил тод үзүүлёихвэл болох юм байна
Маш харамсалтай их хэмжээний түймэр ДЦГ шатаж амьтад нь үхэж, үлдсэн хэд нь оросын түймрээр орж ирсэн байвгай шиг хятад руу зугтаасан гэнэ.