-Номын хэсгээсээ
“Зөвлөлт-Монголын улс төрийн харилцаа (1953-1964), Баримтын эмхэтгэл, УБ, 2025” хэмээх хоёр улсын архивын хамтарсан бүтээлд зохиолын баатар Н.Лхамсүрэнгийн тухай Зөвлөлтийн Элчин сайдын яам, Элчин сайдаас хэрхэн үнэлж дүгнэж мэдээлж байсан баримтыг хавсаргая.
Олон улсын коммунист ба ажилчны хөдөлгөөний заналт дайсан Л.П.Берияг илчлэн буруушаах Монголын хөдөлмөрчдийн цуглааны тухай мэдээлэлд “Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Аж үйлдвэрийн комбинатын хамт олны цуглаан дээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лхамсүрэн ЗХУКН-ын Төв Хорооны Бүгд хурлын шийдвэрийг дэмжиж, Бүгд хурлын шийдвэрийн талаар илтгэл тавив. Тэрээр олон улсын империализмын өнгөлзлөг хийгээд түүний төлөөлөгч Бериятай тэмцэх зөвлөлтийн ард түмний тэмцэл эвдэршгүй эв нэгдэлтэйг цохон тэмдэглээд, Аж үйлдвэрийн комбинатын ажилчид, инженер-техникийн ажилтан, албан хаагчдыг социализм байгуулахын төлөө илүү их эрч хүчтэйгээр тэмцэх, хувьсгалт сонор сэрэмжээ дээшлүүлэх, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг өрнүүлэх, дутагдлыг зоригтой бөгөөд шийдэмгий арилгахыг уриалав” гэсэн мөрүүд байна.
1953.07.17, Нууц, 30 дахь талд. Ю.Цэдэнбалын алдаатай бодлыг матаж ТАСС-ын сурвалжлагч Агеевээс Москва руугаа бичсэн тэмдэглэл дотор Монголын нам-засгийн удирдагчид нударган баячуудад талтай ханддаг төдийгүй өөрсдөө олон мянган малтай баячууд болж, хамаатнууддаа тараан маллуудаг, тэднийг илчилж “МАХН-ын дотор тийм хүмүүс 400 бий гэж нарийн бичгийн дарга Лхамсүрэн мэдэгдэв.
Энэ бол албан ёсны (бүрэн бус) тоо. Сүүлийн сонгуулийг (1954.06.13) хүртэл БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын бараг тэн хагас шахам нь баячууд, чинээлэг ард байв” гэжээ. 1954.07.27, Нууц, 33 дахь талд. Ю.Цэдэнбал Польшид айлчлаад буцахдаа “БНМАУ-ын дотоод байдал, Зөвлөлт-Монголын харилцааны талаар” ЗХУКН-ын Төв Хорооны Гадаадын коммунист намуудтай харилцах хэлтсийн секторын эрхлэгч И.С.Щербаковтой уулзаж ярилцсан дэлгэрэнгүй тэмдэглэлд бичсэнээр бол, хамт ажилладаг нам-засгийн удирдагчдынхаа тухай Цэдэнбал хүн болгонд тодорхойлолт өгөхдөө “Лхамсүрэн бол маш шударга хүн” гэж хэлж байжээ. И.С.Щербаков Цэдэнбалын талаар өвөрмөц дүгнэлт хийсэн нь анхаарал татахаар. “Миний зүгээс онцгой асуултууд тавиагүй. Цэдэнбал санаачлагчаар илүү их ярьсан болно”, Цэдэнбалаас Дамба, Дүгэрсүрэн, Лхамсүрэн, Төмөр-Очир, Ширэндэв, Сүрэнжав зэрэг хамтран ажиллагсаддаа тодорхойлолт өгснийг дүгнэхдээ “Боловсон хүчний талаархи эдгээр тодорхойлолт нь түүнд, Цэдэнбалд ажиллахад их хэцүү, түшиж тулах хүн ховор байгааг илтгэнэ” гэжээ. Энэ номын баатар Н.Лхамсүрэнд шууд хамаатуулахгүйгээр эшлэх нэг чухал хэсэг байна. БНМАУ-ын хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал Польшийн удирдагчдад юу гэж ярьж яваад ирснээ И.С.Щербаковт тайлагнасан тэр хэсэг анхаарал татна.
Цэдэнбалын ярьсан нь: –Европын ардын ардчилсан орнуудын олон удирдагчидтай уулзсан, тэд бүгд нэг адил асуулт тавьж, “Монгол улс яагаад социализмд удаан шилжиж байна вэ?” хэмээн гайхаж байсан. Би тэдэнд Танай улс орнууд хуучин дэглэмээс аж үйлдвэр өвлөн авсан бол харин БНМАУ нь зөвхөн эдүгээ нурж унахад дөхсөн Богд гэгээний ордонг авсан. Та бүхэнд Монгол ямар их хоцрогдсон байсныг төсөөлөхөд хэцүү. Бид бүгдийг шинээр эхлэн бүтээх хэрэгтэй болсон. Жишээ нь БНМАУ-ын малчдыг хоршоолох ажлыг аажмаар, суурьшмал амьдралд шилжих үйл явцтай уялдуулан хийх ёстой гэж хэлсэн гэжээ. Цааш нь И.С.Щербаков тэмдэглэлдээ, БНМАУ-д хөрөнгө мөнгө, боловсон хүчин дутмаг байгаа талаар Цэдэнбал их ярьж онцлон тэмдэглэж байснаас үзэхэд монгол нөхөд цаашид ч гадаадын тусламжинд найдсаар байх нь гэж дүгнэхэд хүргэв. Тэрээр мөн монголчуудын хүсэлтийг үл ойшоон Зөвлөлтийн Элчин сайдын шахалтаар зарим мэргэжилтнийг буцаан татсан явдалд гомдол илэрхийлэв. Тэрээр цааш нь “Монгол байгалийн баялаг ихтэй, гэхдээ зөвлөлтийн геологичид ямар баялаг илрүүлсэн, яг юу олборлож байгаа талаар гуравдагч этгээдийн ярианаас л сонсдог” хэмээн нэмэв гэж бичиж үлдээжээ. 1955.08.25, 108 дахь талд.
Зөвлөлтийн Элчин сайд В.Писарев ЭСЯ-ны 1955 оны эхний хагас жилийн “БНМАУ-ын удирдлага, түүний бодлогын тухай” тайлан илтгэлдээ Ю.Цэдэнбал ба түүний тойрон хүрээлэгчдийн өвөр хоорондын зөрчлийг маш ноцтой дүгнэн бичиж байжээ. Ю.Цэдэнбалыг нэг бус асуудал дээр буруутгахдаа Н.Лхамсүрэнгийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Ю.Цэдэнбалаа шүүмжилсэн Монголын удирдагчдын хаалттай хурлын протоколыг зөвлөлтийн нөхөд олж авсан бололтой мөрүүд байна.
“Энэ тухайд н.Лхамсүрэнгийн (Төв Хорооны нарийн бичгийн дарга) хэлсэн шүүмж онцлог болно. Тэрээр Цэдэнбал БНМАУ-ын БНХАУ-тай харилцах харилцааг нэг л өөрөөр, тодорхойгүйгээр хэрэгжүүлэх гэж оролдож байна.
Магадгүй, энэ нь БНХАУ-ын төлөөлөгчид, удирдагчид Цэдэнбалтай уулзах үед түүнийг монголын ард түмний удирдагч хэмээн нэрлэх нь олонтаа байдгаар тайлбарлагдах буйзаа. Цэдэнбалд хандсан ийм үг хэллэг Улс төрийн Товчооны гишүүдийн дунд гайхшрал төрүүлж байгаа боловч харин эсрэгээрээ түүнд өөрт нь таалагддаг бололтой. Цэдэнбал сөргөөр хандахгүй байна гэж шүүмжилжээ” гэж В.Писарев бичжээ.
Цаашаа бүр ч ноцтой баримт байна. В.Писаревын бичсэн нь:
-Цэдэнбал, Ширэндэв нар сүүлийн үеийг хүртэл Улс төрийн Товчооны гишүүн Лхамсүрэнд итгэлгүй хандаж байсан нь түүний эцгийн өнгөрснийг тодорхой тогтоогоогүйтэй холбоотой. Цэдэнбал нь Лхамсүрэнтэй нэг бус удаа ярилцаж, түүнээс өөрийн намтрыг бичгээр нарийн дэлгэрэнгүй гаргаж өгөхийг, Лхамсүрэнгийн эх 75 настай хараагүй хөгшнөөс хүүгийнхээ уг гарлын талаар тайлбар шаарджээ. Түүнчлэн Лхамсүрэнгийн өгсөн намтар зөв эсэхийг Дотоодыг хамгаалах газрын байгууллагуудаас хэд хэдэн удаа шалгажээ. Энэ бүхний улмаас Цэдэнбал, Лхамсүрэн нарын хооронд таагүй харилцаа тогтжээ. Монголын зарим ажилтнуудын үзэж байгаагаар Цэдэнбал Улс төрийн Товчооны гишүүдтэй ярихдаа зарим үед бүдүүлэг, тушаасан өнгө аяс гаргадаг байжээ. Мөн Улс төрийн Товчооны гишүүдийн боловсруулсан бичиг баримтад Цэдэнбал доромж шинжтэй тэмдэглэгээ үлдээдэг байжээ гээд “1955.09.01-нээс өмнө” хэмээн огноолж Москва руу илгээжээ. Эмхэтгэлийн 109 дэх талд. Монгол-Хятадын харилцааны түүхэнд шинэлэг, анх удаа, ил гэмээр баримтууд Зөвлөлтийн Элчин сайдын нууц мэдээлэлд цухалзаж байна.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнтэй ярилцсан ярианы тэмдэглэл “Нууц”, 1955.09.19 гэсэн мэдээлэлдээ Зөвлөлтийн Элчин сайд В.Писарев ингэж бичжээ:
–Энэ оны 8 дугаар сард Лхамсүрэн ЭСЯ-нд ирж, зарим асуудлаар мэдээлэл өгөхийг хүсч байна хэмээн мэдэгдэв. Хятадаас тусламж авах асуудлаар БНМАУ-ын нам-засгийн удирдагчид 1955.08.06-нд зөвлөлдөж хэн хэн ямар байр суурьтай байсныг нэг бүрчлэн надад мэдээлсний дотор дараахи баримтууд байна гээд
Б.Ширэндэв: -Одоо бид БНХАУ-д хандаж өргөн цар хүрээтэй тусламж хүсч болох юм. Энэ нь коммунист, интернационалч тусламж болно. БНХАУ-аас хэдэн зуун сая төгрөгийн зээлийг 100 жилийн хугацаатайгаар гуйх хэрэгтэй;
Д.Дамба: -Тийм ээ, Зөвлөлт Холбоот Улс цагтаа мөн их хэмжээний зээл олгосон бөгөөд цаг хугацааны явцад, эргэн төлүүлэхгүйгээр, ямар ч төлбөргүйгээр хүчингүй болгосон. Хятад улс ч мөн энэ жишээг дагаж болох юм;
Б.Ширэндэв: -Хятад улс эргэн төлөлт шаардахгүй гэж найдан зээл хүсч болно. Энэ зээлээр бид шил, шаазан, тоосгоны үйлдвэрүүдийг барьж болно. Ховд хүртэл засмал зам барихад бид ажиллах хүч авч болно Эсвэл германуудаар засмал замын гол шугамыг бариулахын тулд бид БНАГУ-д хандах уу? Хятадуудыг гидротехникийн байгууламжуудад ашиглаж болно. Намайг Зүүн Европын ардын ардчилсан орнууд руу явуулчих, би тэндээс бүх төрлийн тусламж авна;
Д.Майдар: -Тэгвэл БНХАУ-аас монгол хүн ам оршин суудаг нутгаа бидэнд өгөөч гэж асууцгаая л даа;
Н.Лхамсүрэн: -Харийн нутаггүйгээр бидэнд газар хангалттай;
Б.Ширэндэв: -Зоригтой ажиллацгаая. Одоо Хятадын Засгийн газрын төлөөлөгчид ирнэ. Тэдэнд өөрийн хүсэлтийг илэн далангүй хэлэх хэрэгтэй. ХКН бидний нөхцөл байдлыг ойлгох болно;
Д.Дамба: -Тэднийг ирэх хүртэл бодоцгооё хэмээн ярьцгааж байжээ. Эмхэтгэлийн 116-117 дахь талд. “МАХН-ын Төв Хорооны 1956 оны 4 дүгээр сарын Бүгд хурлын дүнгийн тухай” № 29 “Нууц” гэсэн мэдээлэл ЭСЯ-наас нь 1956.06.23-нд Москва руу очиж байжээ.
Тэнд бичсэн нь: –ЗХУКН-ын ХХ их хурлын дүнг хэлэлцсэн МАХН-ын Төв Хорооны Бүгд дээр Цэдэнбал, Дамба, Лхамсүрэн болон бусад удирдагчид БНМАУ-ын нөхцөлд нэг хүнийг тахин шүтэх асуудлыг зөв, зарчимтай хэлэлцэх, энэ хэлэлцүүлэг намын гишүүд, нийт олон түмэнд ойлгомжтой байх эсэх асуудалд ихээхэн санаа зовниж байв. Улс төрийн Товчооны зарим гишүүдтэй (Цэдэнбал, Дамдин, Дүгэрсүрэн) сайнгүй харилцаатайг нь илтгэх баримтыг Лхамсүрэн яриагүй. Бүгд хурлын материалууд орос хэл рүү орчуулагдаагүй учир Бүгд хурлын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд хүндрэлтэй. Гэвч Цэдэнбал, Дамба, Лхамсүрэн болон бусад хүмүүсийн мэдээллээс харахад Бүгд хурал үзэл суртал, улс төрийн өндөр түвшинд болжээ гэж дүгнэжээ. Тэгснээ Бүгд хурал дээр Төв Хорооны гишүүдийн хэлсэн үгээс эшлэжээ.
Говь-Алтай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лоохуузын хэлсэн үгэнд Н.Лхамсүрэнгийн нэр дурдагджээ. “Улс төрийн Товчооны гишүүн Лхамсүрэн, Дүгэрсүрэн нар зэмлэл хүлээсэн гэж би сонссон. Бүгд хурлын гишүүд энэ талаар мэдэхийг хүсч байгаа байх.
Дашрамд хэлэхэд намын амьдралын хамгийн чухал асуудлууд болон зарим удирдах нөхдийн алдааг Төв Хорооны гишүүдийн хяналтаас гадуур байлгаж нуух нь нэг хүний тахин шүтлэгийн илрэл, намын ардчиллыг хамгийн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг болох нь гарцаагүй. Би намын гишүүний хувьд Бүгд хурал дээр эдгээр асуудлын хариуг өгөхийг шаардаж байна” гэжээ.
Увс аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Содномцэрэн “Нөхөр Дамбын илтгэлд үзэл суртлын ажил хангалтгүй байгаагийн бурууг Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэст оногдуулжээ.
Бүх алдаанд энэ хэлтсийг буруутгаж, жинхэнэ буруутнуудын алдааг, түүний дотор Улс төрийн Товчоо, Төв Хорооны нарийн бичгийн дарга н.Лхамсүрэнг заасангүй. Улс төрийн Товчоо энэ ажлыг удирдсангүй” гэжээ. Эмхэтгэлийн 142-143, 146, 148 дахь талд. Москвад суугаа БНМАУ-ын Элчин сайд Б.Жамбалдоржоос 1959 оны МАХН-ын Төв Хорооны гуравдугаар сарын бүгд хурлын талаар мэдээлэл өгөхөөр хүссэний дагуу Зөвлөлтийн ГХЯ-ны Алс Дорнодын хэлтсийн дарга М.В.Зимянин хүлээн авч уулзсан яриа тэмдэглэлд “Дамба 1956 онд ЗХУКН-ын ХХ их хурлын дараа Москвагаас буцаж ирээд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн Лхамсүрэнд Цэдэнбалыг буруутгасан өргөдөл бичиж Улс төрийн Товчоогоор хэлэлцүүлэхийг санал болгосон байна. Гэвч Лхамсүрэн Дамбын саналыг биелүүлэхээс зайлсхийжээ” гэжээ. Эмхэтгэлийн 293 дахь талд.
Д.Баярхүү
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл21
Яагаад тэгж гарал үүслийг нь их сонирхсон юм бол?
яахав ... хэрэв феодал, ноён язгууртай байсан бол шууд ажлаас нь хөөгөөд ажилгүй, амьдралгүй амьтан болгоно ш дээ
Юу ч гэмээр юм бэ. Оросууд мэдээлэл байнга авч байх сүлжээг бий болгоод түүгээрээ мэдээлэл авч байснаа өөрсөдөө ирж өгдөг байсан юм бичжээ. Одоо ч энэ сүлжээ ажиллаж байгаа. Сонор сэрэмжтэй байгаарай хүн ардаа.
Юу ч гэмээр юм бэ. Оросууд мэдээлэл байнга авч байх сүлжээг бий болгоод түүгээрээ мэдээлэл авч байснаа өөрсөдөө ирж өгдөг байсан юм бичжээ. Одоо ч энэ сүлжээ ажиллаж байгаа. Сонор сэрэмжтэй байгаарай хүн ардаа.
Юу ч гэмээр юм бэ. Оросууд мэдээлэл байнга авч байх сүлжээг бий болгоод түүгээрээ мэдээлэл авч байснаа өөрсөдөө ирж өгдөг байсан юм бичжээ. Одоо ч энэ сүлжээ ажиллаж байгаа. Сонор сэрэмжтэй байгаарай хүн ардаа.
Юу ч гэмээр юм бэ. Оросууд мэдээлэл байнга авч байх сүлжээг бий болгоод түүгээрээ мэдээлэл авч байснаа өөрсөдөө ирж өгдөг байсан юм бичжээ. Одоо ч энэ сүлжээ ажиллаж байгаа. Сонор сэрэмжтэй байгаарай хүн ардаа.
Юу ч гэмээр юм бэ. Оросууд мэдээлэл байнга авч байх сүлжээг бий болгоод түүгээрээ мэдээлэл авч байснаа өөрсөдөө ирж өгдөг байсан юм бичжээ. Одоо ч энэ сүлжээ ажиллаж байгаа. Сонор сэрэмжтэй байгаарай хүн ардаа.
Лхамсүрэн гуай одоо энэ Номтойбаярын авга талын хүн бх шүү Цэдэнбалтай их үздэг хүн болсон байсан Дожоодорж гуайн нэвтрүүлэг байсан
1. Poland-n Euk eh orond ni Constitutional Court-iinh ni Euk- iin ajiliig zogsooson, jagsaal tsuglaanaas bolj Gadaad Ailchlal hiij yavsan zamaasaa ongots-oo erguulj ailchlalaa hiilgui BUTSLAA.
Gadniihan donshuuchlal-aa urgeljluuleed baidagguin FACT.
2. Olon ulsiin Terguuleh Sanhuu Banknuud sudalgaa-gaa hiij amjaagui ergelzej baihad Bi heden sariin umnu 2027 ond Zes- iin Une Hansh unah sudalgaa gaa hiij (Copper Price Plunge) Zasgiin Gazart medegdsen ch TOOGOOGUI. 8% unah magadlaltai gej World Bank ...
3. OT-n Noogdol Ashig IREHGUI. IREHGUI. IREHGUI gedgiig ch bas heden sariin umnu ZG- t medegdsen. Jaahan TSOCHMOG TSOOCHMOOR medee l dee. Odoo OT-n Export 70%-r unaj $300 000 Millions-n aldagdaltai, zesiin ovoolgo uussen medee bn. On duustal ...
4. Export-oor Sar bur 3 say tonn gardag nuurs 1.9 tonn boltloo buurchee. Gehdee export Undur Duntei Garsan ch, 1.9 boltloo Navs Buursan ch Irgediin Geriin Haalga- aar Erduu ch Orj Urdeggui ni Hudulshguu Unen. Alt-nii Une bas buursan
5. Huuk-iin duu Otgonbayriig Haatsailah gej Tur Zasag maanj Numrug-iin Gal Tuimer-iig albaar martaj dug noirondoo dugjiraad 18 honoj baihad ni "sereev". Iinhuu barag 20 honoj baigaad say l neg Ajiliin Heseg geechiig baiguulj helicopter nisgeh esehiig SUDLANA. SYUDLANA SUDLANA ch geh shig altsagnaj baihad ni Mongoliinhoo tuluu, Mongoliinhoo Ene Hovor Darhan Tsaazat Gazariig Tom Gurenuudiin " DIPLOMACY " bolgoj chadlaa.
Shi Jin Pin darga "uuriin ajiliin shugam-aar" UvurMongoliin Alslagdsan Ulaan Tsav Hot-d irj Eko-System ee herhen Nudnii Tsutsgii met Hairlan hamgaalah talaar yarilaa. Heden jiliin umnu Hil Deerhi manai Tomchuudiin Nuursnii Avilga Hulgai , tomchuudiin hulgain nuursnii Temeenees Tod Temdegtei Tom Tom Mashinuud jiriin jolooch nariigaa shahaj oocher dairan uralddag baisan ued bas Shi Jin Pin darga UvurMongoliin alslagdsan Bayan Nuurt bieer hureltsen irj bailaa. Uursdiin hed heden Avilgachid aa Tsaazaar ch avsan daa.
Japanese Prime Minister.... yarisan gesen. Hen ni ehlej zalgasan um bol doo....Manaihan diplomat es zanshil, protocol meddegui uchir Hen ehlej Zalgasan, hen ehlej uulzah sanal tavisan, ali taliin huselteer diplomat Uulzalt bolj baigaa talaar ogt bichdeggui buduuleg Gajig Togtsoor udaj bgaa. Ene ni tuhain ornuudiin hariltsaanii Gol Hemjuur, Jin Hemjee boldog umaa. Bur alivaa huselted "hariu ugnu" gedeg Soel burmusun baihgui bolson. Neg ulsiin Haan Shireend Suuh Eslold ni urigdchihaad oroltsoh eseh tuhai "Hariu"-gaa uguugi-ees tuhain orond ni zardal chiregdel bolj ochood manai 1 mangar elii darga ug Haanii Eslold oroltsoj chadaagui gej gadaad Naiz maani yaril elegee hushtul ineej bv.
Japan manaid tuslana gev. Tehdee ter Jaika-aas ni avdag , avah estoi tuslamjtai holilgui , tust ni bodoj bolovsruulahiig Hatuu Helj zuvlue. Er ni Japan Uls 19 billion, 140 billion, Big B... geh metiin olon yanziin "Giant Projects" heregjuulj b.
30 garui jil ger buleeree naizalj bui, negen tsagt Japanese Prime Minister ---- baisan Naiztaigaa Numrugiin Tuimeriin tuhai yarisan. Bas nargia onigoo bolgoj Japan-d tugssun mongol ouytanuud yaahaaraa Gangster Fraudster boldog tuhai yarisan. Manai gadaad ouytanuudaa huga tsuulj baigaa, nariin shiriin meregjileer surgahgui bgaa gelee. Asuudalaas bitgii zugtaagaad bai gej Naiziigaa buland shahaad Jagsaaltiin No.1-d baigaa Luvsanjamts gedgeer amid jishee avch Hooson Tolgoitoi, Japan Turshlaga ogt nevtruuldeggui, hiatad um yaridag g.m-eer yaridag um. Nuguu Japan-d surgasan 1000 Engineers haana bnaa. 50 Engineers baihad l 3 jild Mongoliig suga sugartal hugjuulsen bh estoi biz dee. Gehdee medeej buh buruu ni Manaid l baidag. Buh tomilgoog negburchlen munag Huuk hiideg gej OE maani Lhagva-iin Toim Nevteruulgeer yarisan bdg. Teheer Huuk hamgiin hamgiin munag chadvargui, zuvhun tsunh begin hiding l tomilj taarna, ted ni Japan mettei hariltsah chadvarguigees Gologdoj Mongol hugjihgui
16 nastai amia aldsan Ohinii Hereg Deed Shuuh deer naashtai shiidegdlee. BagaBandi Euk asanii ach huu -g Hun Aminii Buzariin Buzar, Adgiin Adiin Hergees haatsailah gej sursan balmad zangaaraaq Huuk shuuhq- d nuluulj baisan gej olon Hevlelees unshij gaihaj bailaa. Gehdee l BagaBandiin ach huu geh Ganerdene gegch ori gantsaaraa yalgui heveer uldej bui ni asar tom Hardlaga turuulj bn gej meregjiliin huulich gadaad. Naiz maani dugnelee. tus hereg dahin Yaaj shiidegdehiig harah heregtei aj. Uugan huugiinhee 4 unchin baga nasnii ach nartaigaa uldsen nadad hund tusch blaa.
Bulgamaa gedeg Umguulugch-d itgej blaa. Setgeld hursengui. Bas l es zuigui, dur esgesen negen bn. Haramsaltai. Iim uchraas l gadaadiin huulich heregtei boldog um daa, hoo.
Цэдэнбалтай Эрхүүд цуг сурч байсан Цэдэнбал их дэмждэг байсан бодовч эзнийгээ гарыг хазсан нохойн үлгэрээр сүүлдээ буруутаж баларсан юм. Ямар ч үзэл суртал, нам энэ тэр хамаагүй, хувь хүнийхээ хувьд чадал багатай, өс хонзон санамхай, байнга Бал даргын татаасаар явж байсан этгээд болойтатаасаар явж байсан