Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Судалгааны дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа.
2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрчээ.
Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, бидний зорилго бол эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг харилцан зөрчилдүүлэхгүйгээр уялдуулах явдал юм гэдгийг тэмдэглэлээ.
Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл7
Монголоос Украйны бүх банкны гүйлгээг зогсоож, Оюутолгойн бүх орлогыг барууны хөрөнгө оруулагчаас булааж авах хэрэгтэй. Ингэж байж барихыг зөвлөх байна. Монгол улс төвийг сахиж буй бол Украйныг дэмжсэн аливаа улсын эсрэг бүх дэмжлэгийг нь Монголд зогсоох учиртай. Оросыг бид дэмжээгүй боловч, тэд биднийг дэмжих байр сууринд байгаа бол Оюутолгойгоо Монгол улс өөртөө орлого булааж авахаас өөр замгүй.
Урвагч шаар байна
Монголын эрх ашгийг хамгаалах ёстой болохоос Рио Тинтогоос салахаас татгалзахгүй.
Hyrdtai ehluuleech ee,tegj baital bas neg saad totgor garahiig baig gehgyi chag yed amidarch baigaagaa saitar oilgo?....
Монгол улс өөртөө эзэн болж чадахгүй байна. Дэлхийд том улсууд дайн хийж байхад төвийг сахих чадваргүй бол цахилгаан станцыг амархан бариулахгүй. Дайн болоход цахилгаан станцуудыг бөмбөгдөж устгаж байгаа гэдгийг ойлго. Мөн нефть боловсруулах үйлдвэрийг устгаж байна. Монголд шинээр барих гэж байгаа нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц маань төвийг сахиж чадах ёстойг харуулах хэрэгтэй. Хэрвээ Монголын уул уурхайнууд оросын эсрэг мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлвэл шууд бөмбөгдүүлэх аюултай. Энэ утгаараа Рио Тинтод шууд мэдэгдэж, Оюутолгойн бүх орлого одооноос эхлээд мөнгө Монгол банканд хийхгүй бол баяжмал 1 кг байсан ч Монголын хилээр гаргахгүй гэж тулган шаардах цаг болжээ. Бид Оюутолгойн 34% эзэмшдэг тул шууд борлуулалтын 34% орлого авах ёстойг дайны хуулийн дагуу хатуу шаардаж авах хэрэгтэй. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих гэж байгаа бол Монголынхоо мөнгөөр барихаас өөр замгүй. Орос бидэнд маш хатуу хандана. Хятад бидэнд маш хатуу хандана. Эрх ашиг нэгт шүү.
Буриадууд Байгаль нуур ширгэнэ, Хужаанууд хорлох гэж байна гээд байсан нь анх Малайз санхүүжилтийг нь гаргахаа илэрхийлж байснаас 30 орчим жилийн дараа худлаа болж таарсан уу? Гашуун Сухайтын нүүрсний замыг хужаа танк орж ирнэ гэж Буриадууд голдуу "анхааруулж" 18 жил Орос стандартаар 1,5 тэрбумаар барьж байгаа шиг.
Монгол улс өөртөө эзэн болж чадахгүй байна. Дэлхийд том улсууд дайн хийж байхад төвийг сахих чадваргүй бол цахилгаан станцыг амархан бариулахгүй. Дайн болоход цахилгаан станцуудыг бөмбөгдөж устгаж байгаа гэдгийг ойлго. Мөн нефть боловсруулах үйлдвэрийг устгаж байна. Монголд шинээр барих гэж байгаа нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц маань төвийг сахиж чадах ёстойг харуула хэрэгтэй. Хэрвээ Монголын уул уурхайнууд оросын эсрэг мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлвэл шууд бөмбөгдүүлэх аюултай. Энэ утгаараа Рио Тинтод шууд мэдэгдэж, Оюутолгойн бүх орлого одооноос эхлээд мөнгө Монгол банканд хийхгүй бол баяжмал 1 кг байсан ч Монголын хилээр гаргахгүй гэж тулган шаардах цаг болжээ. Бид Оюутолгойн 34% эзэмшдэг тул шууд борлуулалтын 34% орлого авах ёстойг дайны хуулийн дагуу хатуу шаардаж авах хэрэгтэй. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих гэж байгаа бол Монголынхоо мөнгөөр барихаас өөр замгүй. Орос бидэнд маш хатуу хандана. Хятад бидэнд маш хатуу хандана. Эрх ашиг нэгт шүү.