БНХАУ-ын Ухань хотын метроны 12 дугаар шугам аравдугаар сарын 29-нд бүрэн ашиглалтад орсноор тус улсын хамгийн урт тойрог метроны шугам болжээ.
Хятадын хотын төмөр замын тээврийн холбооны мэдээлснээр, нийт 59.9 километр үргэлжлэх уг шугам нь газар доорх 37 өртөөтэй бөгөөд одоо ашиглагдаж буй болон цаашид барихаар төлөвлөсөн метроны 18 шугамтай холбогдох боломжтой юм.
Ухань хотын төвийн долоон дүүргийг дайран өнгөрөх 12 дугаар шугам нь Ханькөү, Үчан зэрэг төмөр замын томоохон зангилаа өртөөг хооронд нь холбож байна. Зорчигчид уг шугамаар бүтэн тойроход ойролцоогоор 96 минут зарцуулах бөгөөд хотын төвийн дүүргүүдийн хооронд зорчих хугацааг богиносгож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Метроны 12 дугаар шугамын бүтээн байгуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлжээ. Эхний ээлжийн 35.3 километр хэсгийг энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулсан бол аравдугаар сарын 29-нд үлдсэн 24.6 километр хэсгийг нээснээр шугам бүхэлдээ битүү тойрог хэлбэрээр зорчигч тээвэрлэх боломж бүрдсэн байна. Ингэснээр Ухань хотын метроны сүлжээний нийт урт 581 километрээс давжээ.
Хөхмөрөн болон Ханьжян мөрний бэлчирт орших Ухань хот нь газар зүйн онцлогоос шалтгаалан нийтийн тээврийн дэд бүтцээ хөгжүүлэхэд инженерийн нарийн шийдэл шаарддаг. Тиймээс метроны 12 дугаар шугамыг барихдаа гол мөрний доогуур хонгил байгуулах дэвшилтэт технологи, инженерийн шийдлүүдийг ашигласан нь Хятадын хотын төмөр замын бүтээн байгуулалтын томоохон жишиг төсөл болж байна.
Энэхүү шугам ашиглалтад орсноор Хөхмөрөн, Ханьжян мөрнөөр тусгаарлагдсан хотын хэсгүүдийн хоорондын тээврийн ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын зорчих нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ Хөхмөрний эдийн засгийн бүсийн голлох төвүүдийн нэг Ухань хотын тээвэр, эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Г.Бямба
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Москвагийн ордон шиг метроны хажууд Хужаануудын метро зүгээр хонгил байхгүй юу.
Оросын метро гоё юм байна лээ.
Хятад улс эдийн засаг, технологийн хувьд хүчтэй харагддаг ч хэврэг байдалтай байна. 1. 996 соёл ба сэтгэл зүйн хямрал: Өглөөний 9 цагаас оройны 9 цаг хүртэл, долоо хоногийн 6 өдөр ажиллахыг шаарддаг «996» гэх ажлын соёл залуучуудыг туйлдруулах болжээ. Үүнээс үүдэлтэй стресс, сэтгэл гутрал, амиа хорлох үзэгдэл нийгэмд нь томоохон дарамт учруулж байна. Орон нутгийн засаг захиргааны асар их өр: Хятадын хот, мужууд эдийн засгийн хувьд туйлширсан өртэй байна. Төрийн болон орон нутгийн засаг захиргааны нууц өрийн хэмжээ 9–11 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын санхүүгийн системд хэзээ мөдгүй эрсдэл дагуулж болзошгүй юм. Үйлдвэрүүд Хятадыг орхин гарч байна: Ажиллах хүчний зардал өссөн болон АНУ-тай үүссэн худалдааны дайнаас шалтгаалж Apple, Samsung тэргүүтэй дэлхийн томоохон компаниуд үйлдвэрүүдээ Вьетнам, Энэтхэг зэрэг улс руу нүүлгэж байна. Хүн амын хөгшрөлт ба төрөлт бууралт 1.4 тэрбум гаруй хүн амтай хэдий ч Хятадын хүн ам хурдацтай хөгширч байна. Төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд
OROS METRO ZUVHUN GOYO GANGAN HELBER CHUHAL BOLOHOOS ENGIIN BHIIN AUGAA TALIIG OROS HULMASUUD MEDEHGUI. HUJAA NAR OROSOOS ILUU GARHAAS DUTAHAA BOLISON
Тэмбүү хужаагаас монголын байгальд онц хэмжээний хохирол учруулсан хэргээр олон арван тэрбум доллар төлүүлнэ өвөрмонголын газар нутгаа буцааж авна.өнгөрсөн 36 жилийн монгол хятадын худалдааны алдлыг тооцож олон арван тэрбум доллар төлүүлнэ. Даварсан тэмбүү хужаа нартай чинь хамт шатааж ална шүү эрлийз гөлгөө.