Өвчтэй хүмүүст туслах нэрээр хандивын аян өрнүүлж, ингэхдээ хандиваар цугласан мөнгөний зарцуулалтын талаар эргэж дэлгэрэнгүй тайланг иргэдэд нээлттэй мэдээлдэггүй, үүний ард залилан байж болзошгүй талаар иргэн Т.Маргад-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Хамгийн чухал хөндөхийг хүсэж байгаа асуудал маань эрүүл мэндийн салбарт давхар стандарт үйлчилж байгаа явдал юм. Үүнд төрийн албан хаагчид хүртэл холбогдчихсон байна.
Төрийн хийх ёстой ажлыг хандиваар шийдээд яваад байх юм уу? Өнөөдөр ганц Хүсэлгоо охины асуудал биш, Хүсэлгоо шиг зуун зуун хүүхдийн асуудал хөндөгдөж байна.
Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн эмчийн дүгнэлтийг эмч нарын хурлаар хэлэлцэж, 7–28 хоногийн дотор гаргадаг байхад энэ тохиолдолд тэр өдөртөө гарч байна. Энд нөгөө л давхар стандарт үйлчилж байна.
Манай улсын зүрхний өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн гол эмнэлэг болох Улсын гуравдугаар төв эмнэлэгт ямар ч мэдээлэл очоогүй байхад хаа байсан Өргөө амаржих газрын зүрхний эхо шинжилгээний эмч тухайн хүүхдийг хэзээ, хаашаа явж эмчлүүлэхийг шийдчихсэн байх жишээтэй. Энэ нь манай эмнэлгүүд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгааг харуулж байна.
Мөн эмч нарын баг бүрэлдэхүүн хагалгааны талаар зөвлөлдөж, шийдвэр гаргадаг байхад ганц эмч ямар эмнэлзүйн үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа юм бэ?
Энэ бүх асуудал хөндөгдөж байхад эрүүл мэндийн салбарын удирдах байгууллагууд нь таг чиг байна. Иймд миний гол хөндөж байгаа асуудал бол эрүүл мэндийн салбарт давхар стандарт үйлчилж байгаа явдал юм. Мөн хэн түрүүлж мэдээллээ олон нийтэд хүргэж, олны анхаарлыг татаж чадсан нь л эрүүл мэндийн тусламж авч чаддаг юм бол бидэнд энэ олон гоё гоё хууль ямар хэрэгтэй юм бэ? Цаана нь олонд хүргэж чадахгүй байгаа Хүсэлгоо охин шиг олон хүүхэд, хүн байгаа шүү дээ.
Эмчилгээнд шаардагдах мөнгийг анх хандив хүсэх үед бүрдүүлчихсэн байхад үргэлжлүүлэн илүү мөнгө цуглуулсаар байсан. Энэ тал дээр хандивын ямар хууль, эрх зүйн зохицуулалт, заалт байдаг юм бол гэж судлахад хувь хүн хандив цуглуулах болон түүнийгээ хэрхэн захиран зарцуулж байгааг хянах тусгайлсан хууль байдаггүй юм байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, анхаарч өгөөч гэж Мөрдөн шалгах газарт гомдол гаргаж байна." гэлээ.
Х.Цэцэн
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл8
урд зүгийнхэн айхтар ам хэлтэй
Ямар даварцан хар гошного вэ.Хүрэлсүх би үеэл дүү Жавхлангаа ерөнхийлөгч болгоод өөрөө МАН-ын дарга бөгөөд ерөнхий сайд болж 2028,2032 онд бүгдийг нь би удирданаа гэж Нямбао данжаадад хэлж айлгаж байжээ
зөв шүү эмнэлгийн хариу удаж гардаг
Атаархал ! Монголын нийгмийн сэтггэл зүйг өнөөдөр АТААРХАЛ тодорхойлж бна, явсаар бүр амь насанд нь атаархдаг болж бнаа. Тэр хүүхдийн эмчилгээний ханди в хурдан цугларсанд атаархаад үхэх нь л дээ !
Тухайн хүүхдэд цаг алдахгүй мөнгө цуглуулж амийг нь аварчээ. Харин эцэг эх нь боломжийн амьдралтай хүмүүс гэж яригдаад байсан. Сандарч тэвдээд хүмүүсээс тусламж гуйсан биз. Одоо нэг чөлөөтэй амьсгалж байгаа бол өөрийн хөрөнгөнөөсөө зарж хандивийн мөнгөө хэн нэг ядарсан тусламж гуйсан хүнд өгчихвөл ачийг ачаар хариулсантай адил бус уу ! Тухайлбал " би Оргил байна " гээд нэг залуу хүнд өвчнөөсөө салж амьдрахад минь туслаач гээд байх юм.
Энэ мөнгө эзэндээ зөв очиж байна уу хувь авч байна уу гэдгийг шалгах нь зүйн хэрэг
odoo yah we hulgai hiisen bish handiw geed ogood baigaa bizdee deed chvvlchini tosow mongoo ideed yls oron chini huuhairaad hvn ard chini hetsvvdeed baina bvgdiig ni bariadhaach ta nar haanaasaa yu garaad irdeg ym be
Сая Хөвсгөлийн багш хуурамч дипломтой 10 жил хичээл заасан гээд 120 сая төгрөгийн хандив гээд баахан мөнгө цуглуулаад хувийн банкны зээл, байшин авсан өрийг нь дараад наасан. Нөгөө 120 саяаас дөнгөж 7 сая төлсөн байх жишээтэй. Бүтэхгүй ээ