sonin.mn

Сэтгүүлч гэгдэх С.Будрагчаагийн хийсэн нэвтрүүлгийн тухай Зам Тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан тайлбар хийлээ.


Тэрээр: "2-3жилийн өмнө Бээжин болон Хонконгийн арбитрын шүүх дээр би хоёр удаа ялалт байгуулсан. Хятадын банкуудаас Монголд хөрөнгө оруулна гэж авсан мөнгө манай улс болон миний данс руу огт ороогүй. Та нар Монголын аль ч банкнаас очоод асуу! Тэр мөнгө Монголд орж ирсэн эсэхийг бүх банкиуд хэлнэ. Би бүх бүтээн байгуулалтаа өөрийнхөө мөнгөөр хийсэн. “Болд төмөр ерөө гол"-ын дансанд хятад иргэний мөнгө орсон эсэхийг 10,20 жилээр нь түүгээд харуулж болно! Харин Ли гэх хүний хувийн дансаар дамжин завшсаныг банкны хуулга болон холбогдох баримтаар бүрэн нотолсон байгаа.


Ли-ийн охин мөнгө өгчихсөн болохоор ийм нэвтрүүлэг хийхээс аргагүй гэж ярьсан С.Будрагчаагийн бичлэг нь ч байгаа.


Тэрээр гадаадын иргэнээс 100 мянган ам.доллар авч, гүтгэлэг явуулж байна. Бээжин явсан, ирсэн бүх баримт нь байгаа." гэв.



Н.Отгон