Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-“Риотинто” группийн удирдлагууд ногдол ашиг хуваарилахаа илэрхийллээ. Ажлын хэсгийг та ахалж байгаа. Цаашид ямар зохицуулалт хийх вэ?
-Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тодруулбал, Засгийн газраас “Оюутолгой” компанитай буюу “Рио Тинто” групптэй хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн үр дүнгийн талаар “Оюутолгой” ХК болон “Рио Тинто” группээс ирүүлсэн албан ёсны хариулт ирлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд “Оюутолгой” ХК 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд нь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах асуудлаар санал солилцсон.
Үүний дагуу Засгийн газраас 2027 онд “Оюутолгой” ХК-аас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна гэж албан бичигт дурдсан. Мөн уг мөнгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвараас тусдаа дүн болохыг албан бичгээр баталгаажуулсан байна.Цаашид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, компанийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгох итгэлтэй байгаагаа илэрхийлсэн учраас ажлын хэсгийн зүгээс ногдол ашигтай холбоотой дараагийн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.
-Онтрегийн хэлэлцээ хэрхэн үргэлжлэх вэ. Энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн намуудын зүгээс “Рио Тинто” групптэй ногдол ашгийн асуудлаар амаар тохиролцсон, албан ёсны баталгаажсан баримт бичиг байхгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Мөн Оюутолгойн ногдол ашгийн асуудлыг ашиглан Онтрегийн хэлэлцээрийг хийх далд агуулга байна гэх тайлбар, шүүмжлэл ч гарч байсан.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах чиглэлээр гурван ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсан. Үүний нэг нь менежментийн төлбөрийг бууруулах, нөгөө нь зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажилласан бөгөөд хэлэлцээрийн үр дүнд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 11-нд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Самин Трафт Монгол Улсад ирж, Ерөнхий сайдтай уулзсан. Энэ үеэр хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Оюутолгой төслөөс Монголын талд ногдол ашиг хүртээх асуудлыг бататган илэрхийлсэн байдаг.

-Удахгүй ирэх оны төсөв батлагдана. Ногдол ашгийг ямар байдлаар тусгахаар төлөвлөж байна вэ?
-Засгийн газар 2027 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж тусгасан. Харин төсвийн хэлэлцүүлгийн шатанд иргэдээс гаргасан саналын хүрээнд ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэх, одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс Засгийн газар холбогдох хуулийн төслөө татан авсан. Үүнтэй холбоотойгоор миний бие ногдол ашиг авах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. “Рио Тинто” ногдол ашгийг төвлөрүүлэх ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Тиймээс ажлын хэсгээс асуудлыг тэр хүрээнд судалж байгаа.
-Иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудлаар янз бүрийн байр суурь гарч байна?
-Иргэдийн дунд “Рио Тинто” групптэй ногдол ашиг өгөх асуудлаар эцэслэн тохиролцсон эсэх, үүнийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг байгаа эсэх талаар асуулт, эргэлзээ нэлээд байсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудал зөвхөн аман хэлцлийн түвшинд яваа юм биш биз гэсэн хүлээлт үүссэн. Тэгвэл “Рио Тинто” групп болон “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдол ашиг хуваарилах асуудлыг баталгаажуулсан албан бичгийг ирүүллээ. Ингэснээр ногдол ашиг өгөх асуудлаарх хоёр талын байр суурь албан ёсоор баталгаажиж байна.Цаашид Засгийн газраас томилогдсон ногдол ашиг авах ажлын хэсэг “Оюутолгой” компани болон “Рио Тинто” группийн хувь нийлүүлэгчидтэй хамтран ногдол ашгийг ямар үе шаттайгаар, хэрхэн төвлөрүүлэх төлөвлөгөөг эцэслэн боловсруулах ажил үлдэж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл6
Энэ нохой зээх Мэндсайхан эзэн Хүүкийнхээ өөдөөс саяхан тэрсэлдсэн дэ ! Тэр чигээрээ байх хэрэгтэй ! Оюунтолгойн мөнгийг тараахгүй ! өөр юманд зарцуулна эсвэл хадгална гэсэн үгээ тууштай баримтлах хэрэгтэй ! Царайг нь хараад айж урваж шарваж болохгүй зээхээ ! Нохой зээх чинь баавгайнаас айдаггүй шүү дэ !
Энэ писда Номгүйбаяртай нийлэн Хү Сү Жаныхаа үрчгэр хар хошногоны нүхийг тослоод хошногодож байгаа
🔴 Б.ЭНХБАЯР: Ч.НОМИНГИЙН "Фүлхэм" клубтэй байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 ТЭРБУМЫН нэхэмжлэлийг Монгол улс төлөх шийдвэр гарсан. Шүүхэд ялах магадлал бараг байхгүй
🔴 Б.ЭНХБАЯР: Ч.НОМИНГИЙН "Фүлхэм" клубтэй байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 ТЭРБУМЫН нэхэмжлэлийг Монгол улс төлөх шийдвэр гарсан. Шүүхэд ялах магадлал бараг байхгүй
Ч.Алдаржавхлан: Монгол Улс Английн Фулхэм клубт 6.5 тэрбум төгрөг төлөх олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан авах бичиг ирсэн ССАЖЗ-ын сайд дараах мэдээллийг өгөв. Тэрээр "Олон улсын Арбитрын шүүхээс Монгол Улсыг Английн Фулхэм клубт 6.5 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан. Өмсгөл хувцас дээр Go Mongolia логог байршуулах, сурталчилгааг хийх гэрээ хийсэн юм байна лээ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул Засгийн газраас төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэвч энэ онд төлөх мөнгө байхгүй, ирэх жилээс төлөх зайлшгүй шаардлага үүсэж байна. Төлөхгүй бол албадаж авах бичиг ирсэн" хэмээв Харин тухайн үед Соёлын сайд байсан Ч.Номин "Энэ бол ЗГ-ын тогтоолтой ажил. Улсаа таниулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн. Монгол Улсаа сурталчлан таниулсны дүнд бид 1 сая дахь жуулчнаа авч байна" гэж тайлбар хийгээд буй
Монгол улс Рио тинтод ямар ч өр төлөх ёсгүй гэдгээ яаралтай баталгаажуулж ав. Тэгээд жил бүр ашгаа хүртээд сууж байя