Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта нар орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 12-нд Ирландын нийслэл Дублин хотод Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаны дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд Европын Холбоо Украиныг тууштай дэмжиж буйгаа дахин илэрхийлж, тус улсад санхүүгийн болон цэргийн өргөн хэмжээний тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэв.
Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Европын Холбоо энэ долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабид болсон хэлэлцээ болон энхийн үйл явцад гарсан шинэ ахицыг сайшааж байна.
Европын Холбоо уг хэлэлцээнд оролцсон бөгөөд холбогдох үйл явцад цаашид ч оролцоно гэжээ. Европын Холбоо цаашид ч Украины талд зогсож, шударга, бат бөх энх тайвныг тогтоох, Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Европ тивийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажиллана гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Мөн Украинд санхүүгийн болон цэргийн томоохон тусламж үргэлжлүүлэн үзүүлж, тус улсын хэлэлцээний байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ дайны дараах сэргээн босголтын бодитой, хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлж, Европын Холбоонд элсэх үйл явцыг нь дэмжинэ гэжээ.
Г.Бямба
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Монголын эрх ашгийг хохиролд оруулж байгаа евродын эсрэг хориг арга хэмжээ аваачээ. Монголд шатахуун хямдхан өгч байгаа оросыг алдвал Монгол улс сүйрнэ.
Тэнэг өмбүүхэн минь ээ энд дутчих
АШГҮЙДЭЭ , минимум Одессыг алдах цондон , максимум Днеприйн зүүн эргийг тэр чигт нь АЛДАНА.