Өнөөдөр манай нийгмийн амьдралыг доргиож байгаа нэг том асуудал бол сэтгүүлч Давхардаваагийн Гансаруулын “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилсных нь төлөө түүний нэр хүнд, хувь хүнийх нь эрхэнд эрээ цээргүй халдаж, зарим казак хүмүүсийн зүгээс амь насанд нь халдахаар заналхийлж байгаа явдал болоод байна.
Тэрбээр энэхүү нийтийн өргөдөлийг анх санаачлан 2026.07.14-нд УИХ-ын “Нийтийн Өргөдлийн Сан”-д байрлуулжээ. “Ганцхан сарын хугацаанд 100 мянган хүний дэмжлэг авсан байх хатуу болзолтой бололтой. Тэгж байж гэмээр Төр засгийн сонорт хүрдэг гэнэ. Миний мэдэхээр 70 гаруй сая хүнтэй Их Британи Улсад дээрхи тооны гарын үсэг цуглуулах хугацаа зургаан сар байдаг. Дэндүү цөөн хүн амтай манай улсын тухайд бол тоо нь ч, хугацаа нь арай чангаджээ. Юун ч аймаар шахаж дарамталдаг юм, Тэгээд ч, одоо ид наадам наргианы цаг. Бас, Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байдаг. Уг нь тун чухал, цаг үеэ олсон санаачлага юм санж. Харин хугацаагаа буруу сонгожээ”,энэ сэтгүүлч хэмээн би бээр харамсан бодож суусан юм. Гэтэл, гайхалтай гэмээр явдал болж 2026.08.14-нд гарын үсэг цуглуулах хугацаа дуусахад 100 мянган хүний босгыг давж, нийт 100,238 иргэн дэмжснийг хараад баярласан гэж. Баяр наадамаас илүү чухал асуудал байна гэж олон нийт үзжээ.
Өргөн уудам тал нутагт тархай бутархай амьдран суусаар, мянганыг илээсэн монголчууд өөд бологсдынхоо ариун сүнсийг тэнгэрт нь даатгаж, махан биеийг нь ил тавьж үүсэн бий болсон байгалд нь эргүүлэн шингээсээр иржээ. Зөвхөн Алтан ургийн хаад ноёд, язгууртнуудыг тусгай бунханд оршуулах тохиолдол байсан. Мөн, Буддын шашин дэлгэрснээр, өндөр зиндааны лам нарыг занданшуулах, чандарлах, суварганд залж хадгалах зан үйл байвч, эдгээр нь нэн ховор.
Нүүдэлчин монголчууд мянганаас мянганыг туулсан түүхэн урт хугацаанд байгаль орчинд ээлтэй үзлээр бол оршуулгын талаар “цэвэр цэмцгэр” байгальд амьдарч байж. Ёстой л нэгэн яруу найрагчийн бичсэнчлэн, “Байсан ч юм шиг, байгаагүй ч юм шиг...” нүүдэллэн амьдарсаар ХХ зууны дунд үеийг хүрчээ.
Орчин цагийн хөгжлийн эрхээр, олноороо суурин амьдралд шилжсэн сүүлийн 70 орчим жилийн өмнөөс бөөнөөр нь, бөөр нийлүүлэн булж оршуулдаг харийн ёс заншил манайд дэлгэрэв. БНМАУ-ын Засгийн газар 1955 онд уламжлалт ил оршуулгыг хориглож, нас барагсдыг зориулалтын газарт оршуулах бодлого хэрэгжүүлж эхэлжээ.
Оршуулгын талаар “цэвэр цэмцгэр” уламжлалтай, ийм үзэл сэтгэлийнх нь гүнд, далд ухамсарт нь шингэсэн монголчууд энэ талаар тухайн үеийн нам засгийн шийдвэрийг туйлын дургүйцэн хүлээн авч байсан тухай ахмадууд ярьдагсан. Нээрэн л манай хуучин оршуулгын газрууд хүнд эвгүйцэх сэтгэл л төрүүлдэг. Харин одоо цаг үе өөр болж, сайн үйлс дэлгэрч, олноо “Далан давхар” хэмээн нэрлэгддэг “Самбалхүндэв”-ын оршуулгын газрыг хэдэн жилийн өмнөөс цэвэрлэж “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон сайн үйлс мөн билээ.
Монголчууд үүнийг элдэв хэл амгүй иргэний болон соёлт хүний ёсоор өндөр ухамсартайгаар хүлээн авч ажил үйлс нь элдэв саад бэрхшээлгүй урагшилж байгаа нь баярламаар. Тэнд ч миний хайртай хүмүүсийн алтан шарил байсан. Гэвч би бээр сая сая монгол хүний нэгэн адил энэ үйлсийг шууд дэмжсэн. Тэгэхээр “цэвэр цэмцгэр” байгалд ээлтэй оршуулгын уламжлал бол ганц хүний санал санаачилга биш олон нийтийн хэмжээний шаардлага болж өргөжсөний илэрхийлэл байв.
Сэтгүүлч Д.Гансаруул бээр үүнийг мэдэрч, цаг нь болжээ хэмээн үзээд дээрхи саналаа Төрийн сонорт өргөн барьжээ. УИХ түүнийг нь хүлээн авч зохих процедурын дагуу хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тэр бээр, санаачлагчийнхаа хувьд төрийн индэрт гарч зохих тайлбараа хэлж байгаа бичлэг буй. Жинхэнэ мэргэшсэн сэтгүүлчид ингэж л нийгмийн оюун санааг хөтөлж чаддаг учир тэднийг "4 дахь Засаглал" хэмээн өргөмжилдөг.
Уг нь бол Д.Гансаруул сэтгүүлч бээр энэхүү саналаа бүр тэртээ 2013 онд анх гарган тавьж ”Өдрийн Сонин”-д цуврал нийтлэл бичиж байсан байх юм. Тэр үед түүнийг зарим ухамсаргүй казак иргэд мөн л өнөөгийнхтөй адил талаас нь “барьж идэх” шахжээ. Үүнийг нь хэн ч анхаарсангүй өнгөрч, аймшигт заналхийллээс айсан сэтгүүлч энэ эмэгтэй амаа хамхисан байна.
Гэвч, тэр цагаас хойш 13 жил өнгөрөхөд бүхий л зүйл бахь байдгаараа. Тэр ч бүү хэл бүр архагшжээ. Иргэний эр зориг, сэтгүүлч хүний мэргэжлийн өндөр ёс зүй түүнийг энэ удаа ч эрсдэл рүү түлхэж. Тэр бээр, казакуудын зүгээс дахиад л ширүүн дайралт, заналхийлэл ирнэ гэдгийг мэдэж байсан. Дахиад л хэн ч анхаарахгүй өнгөрч магадгүй. Гэвч зориг гарган бичжээ. Ийм учир би бээр энэхүү нийтлэлээ “Гансаруул сэтгүүлчийн “Ган” мэт зориг” хэмээн гарчигласан болно.
Сэтгүүлч Д.Гансаруулын өргөдөлийн үзэл санааны талаар энд нэг чухал зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй байна. Түүний өргөдөл нь ямар нэгэн үндэстэн, шашин, орон нутгийн иргэдийн эсрэг чиглэсэн бус, Монгол Улсын бүх иргэнд адил тэгш үйлчлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой гэдгээ санаачлагч тодорхой илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгний шашин шүтэх эрх, оршуулгын зан үйлийг үгүйсгэх тухай биш, харин газар ашиглалт, байгаль орчин, нийтийн эрүүл ахуйн шаардлагыг нийтээр мөрдөх тухай асуудал юм.
Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч, “Ганц казакуудын замбараагүй, зөвшөөрөлгүй оршуулга төдийгүй, манай орны өнцөг булан бүрт иймэрхүү байдал байна, үүнийг цэгцлэх нь зүйтэй”, гэсэн утгатай үг бас хэлж байна билээ.
Хурметхан Хатран:
Миний бодож байгаагаар, оршуулгын газруудыг эмхэлж цэгцлэх энэ ажиллагаа цаашид Монгол орон даяар улам өрнөж хэрэгжих байх, хэрэв энэ хууль батлагдвал. Оргил үедээ 2 сая шахам хүн хөлхөж байдаг нийслэл хотын эргэн тойронд байх олон замбараагүй оршуулгын газрууд, тухайлбал “Наран”-гийн энгэр дахь Монголчуудын, “Алтан Өлгий” дахь Оросуудын, Амгалан дахь Хятадуудын, Налайх дахь Казакуудын оршуулгын газрыг ч ялгаагүй. Цаашлаад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өлгий, Чойбалсан болон бусад томоохон хот суурин, мөн хөдөө хээр байдаг монгол, орос, хятад, казак, бусад оршуулгын газрыг ч хамарч таарна. Ер нь хэнийг ч ялгахгүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл санааны дагуу бүгд тэгш эрхтэй Үүнийг манай казак иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй байна.
Зуун мянган хүний дуу хоолойг төрийн сонорт хүргэх гэж ганцаараа зогссон шавилхан бүсгүйг цаашид олноороо нийлж дарамтлаж, заналхийлэхгүй байхыг дээрх хүмүүст шаардаж байна. Энэ бол Монголын ардчиллын нүүр царай биш. Төгсгөлд нь тэмдэглэхэд, Д.Гансаруулын иргэний болон хувийн эр зоригийг магтаад өнгөрөх бус, түүний дуу хоолой, хувийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг ханган хамгаалах нь манай төр засгийн эрхэм үүрэг билээ хэмээгээд энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.11.08
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл19
Тиймээ,,,,,цэгцлэх цаг нь болсооннн,,,,энэ хүүхэн буруу юм хэлээгүй ,,,,,хийгээгүй,,,,,одоо л цэгцлэж авахгүй юм бол хойшд үр хүүхдэд хар муу дараатай юм болноо,,,,,,
Өөрөө Баян - Өлгийнхи юм байна. Тэгэхлээр яах аргагүй эр зориг.
Өгөр хасагууд та нар тийм л сүр хий шашинсаг юм бол шарилнуу даа аваад Шинжаанруугаа зайл л доо !
Японд хасгууд шарилаа чандарлуулж оршуулдаг. Мэдээж Монголыг жижиг улс болохоор нь бунхан нэртэй шарилаар далимдуулж газар нутгийн булаах гэсэн хасгийн хорт санаа мөн. Япон хүчирхэг тул шарилаа шатаалгуулж чандарлахад үг хэлж чадахгүй. Японд газар үнэтэй.
Өгөр хасагууд та нар тийм л сүр хий шашинсаг юм бол шарилнуу даа аваад Шинжаанруугаа зайл л доо !
Хасгуудыг дарж авахгүй бол Монголын газар нутгийг бузарлаж, малын бэлчээргүй болж, эцэстээ 3 сая 500 мянган хүнээ махаар хангаж чадахгүй нутагтай болох нь.
Мянга мянган жилийн туршид мянга мянган монгол цэрэг эрсийн халуун амь, бүлээн цусаар олж авсан монголын ариун дагшин нутгийн алга дарам, сөөм ч газар харь сэтгэлтэй, харь хэлтэй, харь шашинтай сэжгийн хасгуудын бузар хүүрээр бузарлагдах ёсгүй. ХАСГУУДЫН БУЗАР ХҮҮРИЙГ ЗӨВХӨН ЧАНДАРЛАХ !!!
УИХ-ын гишүүн Нара, сэтгүүлч Гансаруул нар бол монгол үндэстний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгчид гэдгийг монголын ард түмэн харж талархаж явдаг шүү. Харин харь сэтгэлтэй, харь хэлтэй, харь шашинтай сэжгийн цагаач хасгууд УИХ-ын гишүүн Нара, сэтгүүлч Гансаруул нарыг үзэн ядаж байгааг монголын ард түмэн харж байгаа шүү. Цагаачлалын хууль яаралтай батлан сэжгийн цагаач хасгуудад цагаач статус олгож, хандыг нь хага дарах цаг нь нэгэнт болжээ. Үүнээс цааш алхах газаргүй.
наара айгаад амаа хамхиад дуугарахаа больчихсон
Барууны либериалууд 1992 онд Монгол улсын Үндсэн хуулинд "хүнийг үндэс угсаа, хэл, шашинаар ялгаварлаж болохгүй" гэсэн заалт оруулсан нь монгол улсыг хасаг, хятад, араб, израиль, солонгос, япон, америк, европоор дүүргэж, цөөхөн монгол үндсэтнийг уусган устгах маш алсын хараатай, маш хортой бодлого байжээ гэдгийг монголчууд бид одоо л дөнгөж ухаарч эхлэж байна. Иймд Монгол улсын Үндсэн хуулиас "хүнийг үндэс угсаа, хэл, шашинаар ялгаварлаж болохгүй" гэсэн заалтыг яаралтай авч хаян, оронд нь "монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн монгол үндэстэн иргэний эрхтэй удаан хугацаагаар оршин сууна", "монгол улсын нутаг дэвсгэрт монгол үндэстнээс бусад үндэстэн зөвхөн цагаач статустай түр оршин сууна", "монгол улсын нутаг дэвсгэрт Буддын шашинаас бусад шашин сүм хийд байгуулах, шашины үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн заалтуудыг яаралтай оруулж монгол эх орныхоо тусгаар тогтнол, үндсэний аюулгүй байдлыг хамгаалцгаая !!!
зөв
Энэ хасагуудад гэж хэлэхэд МОНГОЛЧУУД ИХ ХҮЛЭЭЦТЭЙ ХҮМҮҮС.ТЭР ХҮЛЭЭЦ ТЭВЧЭЭР НЬ АЙЖ БУЙ ХЭРЭГ БИШ !!!! ХАРИН САЙН БӨГӨӨД НЭГ МӨСӨН ХИЙХИЙН ӨМНӨХ УДИРТГАЛ ЮМ.ЭНЭ БОЛ ЯЗГУУРЫН МОНГОЛ ХҮНИЙ ЧАНАР. ХАСАГ БАРЛАГУУДЫГ БАЙРАНД НЬ ТАВИХ Л БОЛНО.ХҮЛЭЭЖ БАЙ ХАСАГУУДАА
Зөв шүү.
Sonin mn irgediig ylam hagaralduulah ongo ayastai material aa zogsooh heregtei.
Гаднаасаа Оросууд дотроосоо Бурятууд Халх баг өмсөөд Хужаа Хасаг Хүн биш гэж Монголчуудыг турхирч ганцаардуулаад базаж ирсэн нь одоо ч хэвээрээ байгаа.
Хор хутгасан янхан далдраач
Харин чамайг л Шинжаан руу чинь цөлж далд оруулах хэрэгтэй. Чамайг Цагдаад шалгуулахаар өргөдөл өгчихсөн.
Маш зөв санал, ард түмэн дэмжиж байгаа шүү, монголчуудыг бүү бас, манай зүүнгарчууд та нарыг яаж байлаа даа
Гахай толгойт Бурятуудын хөл Зүүнгарт хэзээ ч гишгэж байгаагүй. Ванданов хальт гишгээд хальтраад уначихсан."Хасагууд" Монголд 120 мянга.Царай муутай архичин та нар 40 мянга. Казахуудын ард 18 сая ард түмэн нь байгаа.Өөрийн хэл ч үгүй Оросуудын боол та нар сая хүрэхгүй хүнтэй нутагтаа үсрээд 27%.Тоо мэднэ биз дээ?