Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.18-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл7
Энд тэнд хөгшин залуу эрэгтэй эмэгтэйчүүдийн цогцос их олддог болжээ
Хятадууд манай бүх бизнесийг боомилж, Монгол хүн олз ашиг олох боломжгүй байхад гэмт хэрэг их гарна. Хятадын зах зээлээс улсаа тусгаарлаж авах хэрэгтэй. Монголд байгаа хятадуудыг сөхрүүлэн буулгах нь тодорхой.
Ар гэр нь хайдаггүй юм уу? Энэ ямар зэрлэг нийгэмд амьдраад байна аа хүн нохой шиг үхэж байхад тоохоо больжээ
1990 оноос монголын нийгэм зэрлэгшсэн. Энэ бол ардчиллын гавьяа.
2016 оноос хойш гэр хорооллын замууд дээр архичин авгай хүүхнүүд, машин зам дээр хөл гар нь гараад тасарчихсан архичин нөхдүүд их болсон доо. Нэг хэсэг харагддагүй л байсан чинь хот маань одоо буцаад 90-өөд оны сүйрсэн хот шиг болж байна даа сүүлийн хэдэн жилийн дотор. Хэдэн өндөр байшингаас өөр ямарч хөгжил алга
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!
Талийгаач өөрийг нь нутаглуулах газраа өөрөө сонгосон байна.