1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монголчууд феодализмаас татгалзаж, хаант ёсыг, тэр дундаа дорно дахины улсуудад хадгалагдсаар байсан төрийг удирдах хос ёсны уламжлалыг таслаж, басхүү зэрэгцэн хөрөнгөт ёсыг халах коммунист үндсэн хуулийг коминтернийн шахалтаар баталсан өдөр юм. Түүхэн ач холбогдлын хувьд дэлхий дахинд хэвшин байсан үндсэн хуульт төрийн ёсыг анх удаа авч хэрэгжүүлсэнд л баяр бахдал болгох цорын ганц утга учир нь оршиж байгаа юм.
Хос ёсны уламжлалыг Монголоор маш сайхан томъёолсон нь Богд хааны цолонд туссан ба “Шашин төрийг хослон баригч” хаантай байв. 1911 онд Чин гүрнийг унасны дараа тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэн Монголчуудаас Ар Монгол тусгаар тогтнох замдаа шуударч буйн илэрхийлэл нь энэхүү анхдугаар үндсэн хууль байв. Энэ өдөр төрийн засаглалын ардчилсан Бүгд Найрамдах хэлбэрийг ёс төдий тунхагласан ба орчин үеийн улстөрийн шинжлэх ухааны үүднээс харвал тоталитар дарангуйлал, ёс төдий ардчиллыг тунхаглажээ. Хамгийн ардчилалгүй хэрнээ “ардчилсан хэмээх тодотголтой” 20, 21 дүгээр зууны төр улсуудыг бид мэднэ. Хойд Солонгос өөрийгөө Ардчилсан гэдэг, зүүн Герман ч ардчилсан гэсэн тодорхойлолттой байсан.
Бидний өдгөө тэмдэглэдэг аман ярианд “улс тунхагласны баяр” гэж нэрлэдэг өдөр нь “Анхдугаар үндсэн хууль батласны ой” гэдгийг Ерөнхийлөгч асан Багабанди хэлсэн үгэндээ тэмдэглэсэн нь түүхэн үнэн юм. Гэвч тухайн үед Монголчууд үндсэн хууль батлаж буйн цаад учир утгыг тусгаар улс болж буйн нэг илэрхийлэл, бусдаас үл хамаарах төр, засгийн тогтоож буй хэрэг гэж үзэж байсан юм. БНМАУ нь нийт Монголчуудын тавны нэг, халх дөрвөн аймаг, богдын шавь, дөрвөд хоёр аймаг, Ховд, Хөвсгөлийн хязгаарыг хамарчээ. Энэ бол тэр үеийн статистик тоогоор 651 700 хүн ам, 93,7 мянган өрх байлаа.
Анхдугаар үндсэн хууль нь түүхэн баримтуудаар нотлогдсоноор ЗХУ-ын 1922 оны үндсэн хуулийн хуулбар, зарим судлаачийн хэлдгээр Зөвлөлтийн Бүгд Найрамдах улсуудад ёс төдий хэрэглэж байсан үндсэн хуулиудыг хуулбарласан байв. Энэ хуулийг Коминтернээс Монгол хүчээр тулган хүлээлгэсэн байна. 1924 оны Улсын анхдугаар их хурал олон хоног үргэлжилсэн боловч үндсэн хуулийг хэлэлцэхэд ердөө хоёр өдрийг зориулжээ.
Коминтерн Монголд коммунист үндсэн хууль тулган хүлээлгэх бэлтгэл хийж байх зуур 1924 оны хоёрдугаар сард Бээжин хотноо Зөвлөлт-Хятадын хэлэлцээр болж, Монгол бол Хятадын салшгүй нэг хэсэг болохыг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрч байсан юм. Энэ гэрээг ЗХУ-аас Бээжинд сууж байсан элчин сайдын нэрээр Караханы гэрээ гэж нэрлэсэн байна.
Энэ жил бид анхдугаар үндсэн хуулийн 85 жилийн ойг тэмдэглэв. 85 жилийн өмнө буюу 1924 онд болсон түүхэн зарим үйл явцуудыг албан ёсны түүхэнд дурддаггүй буюу балархай орхидог тул сэргээж үзье. Эдгээр үйл явцдлууд нь үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалтай холбоотой тул дурдаж байна.
Үндсэн хууль батлагдахын өмнө Монголд юу болж байв. 1922 онд хувьсгалын удирдагчдын нэг Догсомын Бодоог Ерөнхий сайдаас огцруулж, дараа нь Ерөнхи сайд асан Чагдаржав нарын 15 хүнтэй хамт буудан алжээ. 1923 онд жанжин Сүхбаатар учир битүүлгээр цэл залуугаараа нас барав. Үүний дараа 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын хэмжээт эрхт хаан, VIII Богд Жавзандамба хутагт 55 насандаа сэжигтэйгээр гэнэт таалал төгсжээ. 1924 оны наймдугаар сард түшмэдийн бүлгийн толгойлогч, Ерөнхий сайдын орлогч Солийн Данзанг Монголын Ардын Намын гуравдугаар их хурлаас баривчлан буудан хороов.
11 дүгээр сарын 26-ны олон нийт тусгаар тогтнолын баяр гэж ойлгожээ, гэвч үндсэн хуультай болж байгаа нь тусгаар улсын шинж гэсэн уламжлалт ойлголтоос өөрөөр энэ баяр тусгаар тогтнолтой огт холбоогүй юм. Энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаагүй, бас олоогүй. Угтаа бол Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ба 1946 оны 1 дүгээр сарын 6-нд тусгаар тогтнох эрхээ олж авч, 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор бүрэн баталгаажсан юм.
Өмнө дурдсан 1924 оныг хүртэл болсон аллагууд анхдугаар үндсэн хуулинд ямар хамаатай болохыг авч үзье. Зөвлөлт Хятадын 1924 оны Бээжингийн хэлэлцээр нь Монголыг тусгаар улс биш болохыг баталсан Хиагтын 1915 оны гурван улсын гэрээг байгуулахад Хаант Оросын баримталж байсан байр суурийг дахин батласан юм. Харин Монголчууд өөрсдөө 1911 онд Манж нарыг хөөн гаргасан ба 1921 онд гаминг хядан устгасан тул хятадаас эзэрхэх зүйлгүй, Монгол улс бол бүрэн эрхт тусгаар тогтносон улс хэмээн үзэж байв.
Богд хаант Монгол Улсын цэрэг 1913-1915 онд Хятадын өнгөлзлөгийг няцаахаар барахгүй, Хөх хотыг өнгөртөл давшсанд Оросууд монголд зэвсэг нийлүүлэхээс татгалзаж цэргээ буцаан татахыг шаардаж, зэвсэг нийлүүлэхээс татгалзжээ. Монгол Улс арга буюу цэргээ татсаны дараа Хиагтад гурван улсын хэлэлцээр болж Оросууд Монголыг Хятадын автономит муж гэж үзэж байгаагаа баталжээ. 1915 оны гэрээгээр Монголыг Хятадын автономи гэж үзэхээр болсныг Монголчууд бүрэн тусгаар тогтнол гэж ойлгож, автономитын үе гэж нэрлэдэг болжээ. 1919 онд генерал Сүй Шү Жан Хүрээнд цэрэг оруулснаар тусгаар тогтнол түр алдарсныг 1921 онд Ардын нам байлдан олов гэж бодож байлаа. Хятад Монголд цэргээ оруулсныг Монголчууд ойлгохдоо хөрш улсаа эзлэн түрэмгийлсэн хэрэг гэж үзэж байсан юм.
Ардын түр Засгийн газар Хүрээнд орж ирээд Богд хаантай тангарагийн гэрээ байгуулахдаа эрх мэдлийг хязгаарлаж, хэмжээт эрхтэй болгож, төрийн эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлээд байв. Үүний дараа Монголчуудад засаглалын хэлбэрээ сонгох нь тулгамдсан асуудал болжээ. 1911 онд тусгаар тогтнохдоо хэмжээгүй эрхт, дээр нь шашны удирдагчийн эрхийг давхар олгосон Хаант засгийн хэлбэрийг сонгосны учир нь Богд Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөнд байв. Энэ хүн бол Монголын түүхэн дэхь Чингис хааны угсааны бус цөөн хүний нэг.
Чингис хааны угсааны болон шашны том феодалуудын маргаан нь эцэстээ гаминг хүрээнд байлдалгүй орж ирэх нөхцлийг хангасан байна. Гамингууд Богд хааныг барьж хорьсон ба 1919 оны эхээр Барон Унгерн Монголд орж ирээд Богд хаан Хүрээг эзлэж, гаминг хөөгөөд хааны хэмжээгүй эрхийг сэргэжээ. Энэ үед үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид Хиагтад Оросоос зэвсэг авч гаминг бутцохисныхоо дараа улаан армийн ангиудын тусламжтай цагаантныг бутцохин Монголоос хөөжээ.
Үүний дараа тусгаар тогтнолоо алдсан хэмээх муу нэрд унасан Богд хаан Ардын Засгаас эрхийг нь хязгаарласныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оржээ. 1921 оны 9 дүгээр сард “Уриа” сонинд гарсан баримт бичгээс үзвэл “Засгийн газар… хэргийг явуулахад Богд хааныг хэмжээт эрхэт улсын хаан гэж хүндэтгэн ардын эрхийг бадруулахыг хичээнэ” гэжээ. Богд хааны зүгээс Засгийн газрын тогтоосныг эвдэх зүйлгүй гэжээ.
Харин үндсэн хуулийг боловсруулах ажил нэлээд эрт эхэлсэн байлаа. Түүхэн баримт бичгүүдээс үзэхэд 1914 оноос өмнө эрдэмтэн Жамсраны Цэвээн Ерөнхий сайд Намнансүрэнгийн дуртган даалгасны дагуу дэлхийн олон оронд төрийн эрх барих дээд байгууллага хэрхэн үүсч төлөвшсөн, уламжилсан байдлыг нэлээд тод тусгасан “Улсын эрх” хэмээх томоохон бүтээл туурвиад байжээ. Түүний гар бичмэлийг 1924 оны эхээр Хүрээнд тусгай ном болгон хэвлэжээ. Энэ нь шинэ үндсэн хууль боловсруулахад тус болох зорилготой байлаа. 1924 оноос өмнө Англи, Норвеги, Япон, ЗОУ-ын 1918 оны үндсэн хууль, бас бус гадаад орны эрх зүйн хэд хэдэн бүтээлийг Монголоор орчуулсан байв.
Хэдийгээр батлагдаагүй боловч 1924 оноос өмнө Ерөнхий сайд асан Д.Бодоо, эрдэмтэн орчуулагч Ж.Цэвээн нар тус тус Үндсэн хуулийн төсөл боловсруулсан байжээ. Д.Бодоогийн боловсруулсан хуулийн агуулгад Богд хааны хэмжээт эрхийг нэлээд нэмэгдүүлсэн ба Засгийн газрын хуулинд одоогийнхоор бол нэг удаа хориг тавих эрхтэй болгожээ. Жишвэл өнөөгийн Ерөнхийлөгчийн хоригтой адил. Засгийн газрыг дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамтай байхаар тогтоож өгсөн байна. Засгийн газрын дэргэд Улсын их хурал байх, Засгийн газрын үл зөвшөөрснийг улсын хурлаар дахин хэлэлцэх ёстой гэж заасан байжээ. Төсөлд Засгийн эрх гүйцэтгэх засаглалд төвлөрөхөөр тусгасан байжээ.
Эрдэмтэн Жамсраны Цэвээний төсөлд “Монгол Улсын харъяат түмний сонгож олсон төлөөлөгчид цуглаж бүх улсын хуралдаан байгуулан улсын дээд эрхийг баримуй” гэснээс үзвэл параментын засаглалын хэлбэрийг түлхүү сонгожээ. Богд хааныг хэмжээт эрхт хаанаар хэвээр үлдээх ба хуралдааны бусад цагт дээд эрхийг Засгийн газар хадгалахаар заажээ. Мөн үндсэн хуулийг санаатай зөрчвөл “Ард түмний шударга эрчүүл зэвсгийг барин босож, эрх чөлөөгөө хамгаалах эрхээ хадгална” гэсэн заалт орсон нь өнөөгийн Германы үндсэн хуульд оруулсан заалтыг санагдуулж байгаа юм.
Ямар боловч 1924 он гэхэд Монголчууд дэлхийн олон орны үндсэн хуулийг судлан орчуулж, түүнээс сайн бөгөөд зохихыг тусган авсан хоёр ч эхтэй болсон байв. Хуулиудад Англи, Японы үндсэн хуулийн санаа, хаант засаг, парламентын ёсыг хослуулсан байв. Гэвч энэ хоёрын алийг ч аваагүй юм.
Монголчуудын боловсруулсан үндсэн хуулийг гацаасан нөлөөллүүдийг шинжлэхийн тулд түүхийн он цагийн дараалал ба Засгийн газрын шийдвэрүүдийг эргэн сөхөх нь зүйтэй байх. 1921-1924 онд Засгийн газарт бүх эрх мэдэл төвлөрч байсан ба Ардын хурал зэрэг парламентын элементүүд байгуулагдаагүй байв. Ерөнхий сайд Догсомын Бодоог бүх албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөсний дараа Монголчуудын бие даан үндсэн хуулиа боловсруулах ажилд саад тотгор учирч эхэлжээ. 1922 оны дундуур үндсэн хууль боловсруулах тусгай комиссыг шүүх яамны сайд Магсар хурц буюу Магсаржаваар удирдуулан, эрдэмтэн Цэвээн, түшмэл Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
Мөн оны наймдугаар сард Ерөнхий сайд асан Бодоо, дотоод яамны сайд да лам Пунцагцэрэн, түр Засгийн газрын Ерөнхий сайд асан Чагдаржав нарыг буудан хороожээ. Тэднийг ардын засгийг устган Богд хааны эрхийг сэргээхийг завдсан гэж хожим дүгнэх болно. Ингэх дүгнэх шалтгаан нь Бодоо агсны боловсруулсан үндсэн хуулийн төсөлд хааны эрхийг нэмэгдүүлэх заалт туссанд байна гэж таамаглаж болохоор байна..
Үүний дараа буюу 1922 оны 9 дүгээр сард Засгийн газраас “Үндсэн хууль” боловсруулах ажлыг яаравчлах шийдвэр гаргажээ. Европын олон улсын хууль дүрмийг орчуулж, нийцүүлэн хянан гүйцэтгэхэд их удах тул ардын эрхт хэмжээт эрхт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн байдалд явуулан буй Засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохимой” гээд мөн өмнөх улсын үед хэрэглэж асан хууль заалтыг нэмэн дуусгахыг даалгасан байжээ.
Үүний зэрэгцээ үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Засгийн газрын хэлтэс болгон өргөжүүлжээ. Гэвч анхнаас комиссыг даргалж байсан Магсар хурцыг Шүүх яамны сайд байхдаа улстөрийн сонор сэрэмж алдсан хэмээн 1923 оны 3 дугаар сард баривчлан хорьжээ. Дүгнэвэл энэ комиссын боловсруулсан хууль нь мөн л коминтерны санаанд нийцээгүй ажээ. Тиймээс шууд Засгийн газрын мэдэлд авсан байна.
Хамгийн сүүлд Зөвлөлт-Хятадын Караханы хэлэлцээр явж байх үед буюу 1924 оны хоёрдугаар сард “Үндсэн хууль” боловсруулах ажлыг эрчимжүүлэх, гадаадаас хууль цаазад нэвтэрсэн хүнийг урьж ирүүлэх ба сар бүр 140 лан мөнгөний цалин олгож, орон сууц, гэрэл үнэгүй хэрэглүүлэх“ шийдвэр гаргаснаас хойш үндсэн хуулийн төсөл бэлдэх ажлын сураг тасарчээ. Гэхдээ үүнийг анхаарвал зохино. Чухамхүү энэ шийдвэрийн дагуу коминтернээс үндсэн хууль боловсруулах ажилд оролцох төлөөлөгч илгээх боломж гарсан байна. Ийм шалтгаантай тул үндсэн хууль боловсруулах ажил бараг зогссон байна.
1924 оны тавдугаар сард Богд хаан сэжигтэйгээр таалал төгсчээ. Түүнд 1923 оны хоёрдугаар сард таалал төгссөн жанжин Сүхбаатарт туссантай адил өвчин тусчээ. Богдыг эмчилэхэд ордны эмч нарыг нь оролцуулалгүй тусгаарласан бөгөөд Засгийн газраас томилсон европ эмнэлгийхэн эмнэх ёстой гэсээр таалал төгсчээ. Богд хаан одоогийн Удирдлагын академийн ойролцоох Хайстай ордонд хорионд байсаар таалал төгссөн байна. Харин түүнийг хэрхэн оршуулсан тухай баримт байдаггүй билээ. Мөн Сүхбаатарын шарилыг хэд хэдэн удаа ЗОУ-д аваачиж, үхлийн шалтгааныг олох задлан шинжилгээ хийлгэсэн нь түүний үхлийн шалтгаан эргэлзээтэй байсныг харуулдаг.
Ийнхүү Богд хаан ханиадаар жанч халснаар “Үндсэн хуулинд” Бүгд Найрамдах засаг ба хааны эрх хэмжээг хэрхэх тухай асуудал үндсэндээ байхгүй болж Бүгд найрамдах засаг тогтоох үндсэн хууль батлагдах нь тодорхой болжээ. 1924 оны наймдугаар сард Монголд улстөрийн хямрал нүүрлэж, коминтерны Монгол дахь ажиллагаа идэвхжлээ. МАХН-ын гуравдугаар их хурлын үеэр Солийн Данзанг баривчлан буудан хороожээ. Солийн Данзан улс орныг хөрөнгөтний замаар явуулахыг санаархаж байсан хэмээн зарлав. Ийнхүү өнөөдөр харахад анхны үндсэн хууль ямархуу хууль байх нь бараг тодорхой болжээ. 1924 оны наймдугаар сард хуралдсан МАХН-ын 3 дугаар их хурлаас “Тус улс хөрөнгөтний бус хөгжлийн замаар социализмд хүргэнэ” гэсэн шийдвэр гарсан байв. Намын энэ жанжин шугам гэгч үндсэн хуульд тусгалаа олох учиртай байв. Энэ бүхэн Коминтернийн шууд оролцоотой хийгджээ.
1924 оны 10 дугаар сард Коминтернээс МАХН-ын төв хороонд байнга ажиллах төлөөлөгч томилогдон ирснээр үндсэн хууль боловсруулах ажил эрчимжжээ. Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа буюу 10 дугаар сарын 24-нд “…Үндсэн хуулийг зохиох даруйхан төлөвлүүлэн” улсын хуралд батлуулахын тулд Ерөнхий сайд Цэрэндорж, Эрдэмтэн Цэвээн, Ринчино, Всевятский, Гомбобадамжав нарыг тусгай комисс болгон томилжээ. Энэ комисс өөр боловсронгуй хүнийг урин ажиллуулах ба үндсэн хуулийг ердөө гуравхан долоо хоногийн дотор боловсруулах үүрэг хүлээжээ.
Ингэхээр энэ бол ёс төдий зүйл бөгөөд 1924 оны 11 дүгээр сарын 2-ны өмнө Монгол Улсын үндсэн хуулийг боловсруулжээ. Гайхалтай нь хуулийн төслийг Коминтернд хүргүүлсэн байна. Үүнээс үзэхэд урьд 1914 оноос хөөж үзвэл 10 жил боловсруулж амжаагүй үндсэн хуулийг энэ комисс ердөө долоохон хоногт боловсруулсан болж таарч байна.
Коминтернийн суурин төлөөлөгч Р.Т.Рыскуловын 1924 оны 11 дүгээр сарын 2-нд Коминтернийн тэргүүлэгч гишүүн Мануилский, Войтинский нарт илгээсэн захидлаас үзвэл “Ерөнхий сайд Б.Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг баталсан төв комиссын хуралдаан дээр үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан билээ” гэсэн боловч уг захидлынхаа дотор “Үндсэн хуулийн төслийг Всевятскийтэй хамтран боловсруулсан юм” гэжээ. Үүнээс үзвэл Монгол Улсын анхны үндсэн хуулийг эцэслэн боловсруулахад Монголын улстөрч, эрдэмтэд бараг оролцоогүй ба Коминтернээс голлон боловсруулжээ.
Үүний нэг жишээ... Комиссын удаа дараагийн хуралдаан дээр эрдэмтэн Жамсраны Цэвээн “Либерал үзэл баримталсан хуулийн төсөл оруулахыг эрмэлзсэн” тул дараагийн хуралдаанд түүнийг зориуд уриагүй байна. Рыскулов Коминтерн, ЗХУ-ын удирдагчдын зааврыг ягштал мөрдөж, Монголын төрийн уламжлал, ёсыг үл тоосон ба нэлээд хатуу чанд заалттай үндсэн хуулийн төсөл боловсруулснаа Монголчуудад тулган хүлээлгэжээ.
Ийнхүү Улсын анхудгаар хуралаар үндсэн хууль батлах болов. Үндсэн хууль батлах Улсын анхдугаар их хуралд Рыскулов хэд хэдэн удаа үг хэлж, санал гаргасныг төлөөлөгчид мөн л үг дуугүй зөвшөөрөн баталжээ. Энэ үндсэн хууль бол ядаж Зөвлөлт Оросу Улсын 1918 оны нэлээд зөөлөн үндсэн хуулиас огт өөр байв.
Анхдугаар их хурлын үеэр зарим цөөн төлөөлөгч өөрийн бодлоо илэрхийлжээ. Төлөөлөгч Лувсанчойн “ Жавзандамба хутагтыг тодруулах асуудал үндсэн хуульд холбогдох мэт” гэсэн саналыг хүлээн аваагүй байна. Ингэсээр 1929 оны эхээр хуралдсан улсын 5 дугаар их хурлаас “Богд зэрэг хутагт хувилгаадыг залах тодруулах гэхийг бүрмөсөн зогсоох” шийдвэр гарсан. Анхдугаар “Үндсэн хууль” хэт хатуу чанд байснаас ард түмний дургүйцэл 1932 он гэхэд туйлдаа хүрч хурцдан улс орон даяар хамарсан бослого дэгдэхэд хүрсэн байна. Харин уг хуулийг батлуулсандаа эрэмшсэн коминтернийн төлөөлөгч Рыскуловын дураар аашлах нь хэрээс хэтэрсэнд буцаан татжээ. Нийслэл хүрээний нэрийг Рыскуловын саналаар Улаанбаатар болгон өөрчилжээ.
1948 онд МАХН-аас гаргасан “Чингис хааныг харгис алуурчин” гэж тодорхойлсон түүхийг Марксист үзлээр харж байх тухай тогтоолын дагуу анхудгаар үндсэн хуулийг юу гэж үзснийг эцэст нь тодруулъя. “Улсын анхдугаар их хурлаас ардын Засгийн газрын үйл ажиллагааг сайшааж, 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаад БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг санал нэгтэй батлав. Тус улсыг хөрөнгөтний бус хөгжлийн замаар социализмд хүргэнэ гэж МАХН-ын гуравдугаар их хурлаас тодруулан заасан намын жанжин шугам үндсэн хуульд тод тусгалаа олжээ. Монгол улс бол феодалын дэглэмийн үлдэглийг бүрмөсөн устгах, шинэ маягийн ардчилсан засаг төрийг бэхжүүлэх зорилго бүхий бүрэн эрхт, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс мөн гэж үндсэн хууль тунхаглажээ.
Үндсэн хуулийн ёсоор урьдын ноёд, хутагт, сүм хийдэд байнга суудаг лам нар, худалдаачид, мөнгө хүүлэгчид болон бусад мөлжимтгий этгээдүүдийн улстөрийн эрхийг хасчээ. Ардын ардчилсан шинэ улсын феодал хөрөнгөтний эсрэг мөн чанар нь үүгээр хурц тод илэрч байв” гэжээ. Энэ бол Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан товхимолын үг билээ.
Сэтгэгдэл0
hnnn
Ямар сүрхий чамбай бичсэн нийтлэл вэ. Жинхэнэ эх оронч судлаач сэхээтэн хүн л ингэж бичдэг байх.
niitle bichehdee ashiglasan nom ohioloo bichej bai l daa.
яах гэж Монгол улсын үндсэн хууль баталдаг золигнууд вэ тэр үед монголчууд СУН ЯТ СЭН-ий ХЯТАДЙН ҮНДСЭН ХУУЛИЙН БУУЛГАНД БАГТАЖ БАЙСАН БӨГӨӨД ОДОО Ч ТАЙВАН МӨРДӨЖ БАЙГАА ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИА МОНГОЛ НЬ ХЯТАДЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРДОГ БӨГӨӨД ТӨВД МОНГОЛЫН ХОРОО ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН САЙД ХҮН ДАРГАЛДАГ БАЙГУУЛЛАГА БИЙ ҮҮНИЙГЭЭ ДАГААД Л ЯВЖ БАЙХГҮЙ ҮХЭР МОНГОЛУУД
Сунь ят сений үндсэн хуулийг Монгол баримталж байсан гэх баримт байна уу? Баримтаа эш татахгүй бол хэн ч үнэмшихгүй.
Монгол улс Манжаас салахад цуг салсан Хятад нь монгол улсыг өөрийнхөө бүрэлдэхүүнд оруулаад үндсэн хуулиа баталсан бөгөөд энэ үед үндсэн хууль ч байхгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг улс ч байхгүй байждээ. Тэгээд хэрэв үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхаглаж чадаагүй бол эзнийхээ үнсэн хуулийг дагахгүй яах юм бэ асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнол юм даа
үнэмших эсэх нь таны хэрэг СУН ЯТ СЭН-йй энэ үндсэн хууль одоо ч хүчин төгөлдөр Тайванд мөрдөгдөж байгаа
1919 онд генерал Сүй Шү Жан Хүрээнд цэрэг оруулснаар тусгаар тогтнол түр алдарсныг 1921 онд Ардын нам байлдан олов гэж бодож байлаа. Хятад Монголд цэргээ оруулсныг Монголчууд ойлгохдоо хөрш улсаа эзлэн түрэмгийлсэн хэрэг гэж үзэж байсан юм. ЭНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ИНГЭЖ ҮЗЭЖ БАЙЖЭЭ, ГЭТЭЛ ТЭР НЬ ШАЛ ӨӨР ЮМ БАЙСАН ЮМ ГЭСЭН ТАЙЛАЛ АЛГА. ЭНЭ ҮЗЭЛ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА.
Ереесээ л ундсэн хуультай тусгаар улс болох нохцол хедий их мууллаа ч гэсэн 1924 онд л улаан оросын хучинд бий болж одоо та бид Монгол улсын иргэн гэж омогшиж яваа ямарч еер сайн ундсен хуультай болох тусгаар улс болох еер зам 1920-24 онд байсангуй туу
ийм түүхэн үнэнийг их бичиж байгаарай, баярлалаа. Баатархуяг аа.
яах гэж Монгол улсын үндсэн хууль баталдаг золигнууд вэ тэр үед монголчууд СУН ЯТ СЭН-ий ХЯТАДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН БУУЛГАНД БАГТАЖ БАЙСАН БӨГӨӨД ОДОО Ч ТАЙВАНД МӨРДӨЖ БАЙГАА ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИАР МОНГОЛ НЬ ХЯТАДЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРДОГ БӨГӨӨД ТӨВД МОНГОЛЫН ХОРОО ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН САЙД ХҮН ДАРГАЛДАГ БАЙГУУЛЛАГА БИЙ ҮҮНИЙГЭЭ ДАГААД Л ЯВЖ БАЙХГҮЙ ҮХЭР МОНГОЛУУД
Сунь ят сений үндсэн хуулийг Монгол баримталж байсан гэх баримт байна уу? Баримтаа эш татахгүй бол хэн ч үнэмшихгүй.
Сунь ят сений үндсэн хуулийг Монгол баримталж байсан гэх баримт байна уу? Баримтаа эш татахгүй бол хэн ч үнэмшихгүй. Монгол улс Манжаас салахад цуг салсан Хятад нь монгол улсыг өөрийнхөө бүрэлдэхүүнд оруулаад үндсэн хуулиа баталсан бөгөөд энэ үед үндсэн хууль ч байхгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг улс ч байхгүй байждээ. Тэгээд хэрэв үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхаглаж чадаагүй бол эзнийхээ үнсэн хуулийг дагахгүй яах юм бэ асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнол юм даа
Юундаа үхэх гээд хүний бичсэн юм гуйвуулаад байгаа юм бэ дээ чи. Үндсэн хуультай болох л байсан, үндсэн хуль баталсан нь коминтерний гар хөл болсон коммунистуудын гавъяа биш, Монголчууд эртнээс үндсэн хуулиа боловсруулж бэлтгэж байсан Англи Япон хувилбарыг сонгоод байтал Зөвлөлтийн БНУ-уудад тулгасан хууль батлагдсан л гэсэн байна. МАН гарч ирээд лүндсэн хууль гэж юм байдгийг мэдээд Хятадтай сөргөлдөөд батлачихсан аятай юм ярьдагаа больвол яана. МАН-ын анхны эрмэлзэх зүйлд хятадын ард лугаа хамтран эв хамтыг зорих гэж заасан байдгийг тас нуугаад түүхийг гуйвуулаад байдгаа одоо зогсоовол яасан юм бэ? Үндсэн хуульгүй ч Богд Хаант Монгол Улс тусгаар улс л байсан. Олноо өргөгдсөн улсын цолыг халж 1921 оноос Монгол Улсын он тоолол эхлүүлж Монгол Улсын 4 дүгээр онд үндсэн хууль баталсан нь засаг солигдсон хэрэг болохоос цоо шинээр тусгаар тогтносон хэрэг биш гэдгийг л энд бичсэн байна. Түүхээ мэдэхгүй, тэр ч байтугай гуйвуулсан түүхийнхээ ч учрыг олдоггүй юмнууд ядаж тэнэгээ нууж баймаар юм даа. Түүхийг цоо шинээр үнэнээр нь бичихэд энэ мэт нийтлэл нэн тустайг ташрамд дурдая. Намнансүрэн сайдын тушаалаар орчуулсан дэлхийн 10 гаруй орны үндсэн хуулийн эмхэтгэл хэвлэгдэж хууль зүйн үндэсний төвд зарж байна. Харти хэмээх английн хууль гэх мэтээр их л чамбай орчуулаад зогсохгүй хуулийн давуу бөгөөд сул тал Монголд тохирох эсэхийг тунчиг чамбай судлан тайлбарласныг уншаад Монголын үндэсний сэхээтнүүдээр ихэд бахархлаа. Ядаж тэрийг олоод үзчихээд элдэв юм бич. Коммунистууд л үндсэн хуулийг анх мэдэж анх батласан гэдэг туйлын худал бөгөөд хорон гуйвуулга мөн.
Үнэндээ 1924 оны үндсэн хуулийг баталснаар манай тусгаар тогтнолыг зөвшөөрч эхэлсэн гэж үзвэл ташаа болно. Манай тусгаар тогтнолыг эхлээд Хятад, дараа нь ЗХУ зөвшөөрсөн бөгөөд энэ нь 1940 оны Үндсэн хуулийг мөрдөж байсан үе болно. Тиймээс тусгаар тогтнолыг бүр 1911 оноос хөөжтэмдэглэж байгаа нь зөв болов уу.
АНХНЫ ҮНДСЭН ХУУЛЬ МӨН БИЗДЭЭ ТУСГААР ТОГТНОЛОО ХЭЗЭЭ ТУНХАГЛАЛАА
1919 онд генерал Сүй Шү Жан Хүрээнд цэрэг оруулснаар тусгаар тогтнол түр алдарсныг 1921 онд Ардын нам байлдан олов гэж бодож байлаа. Хятад Монголд цэргээ оруулсныг Монголчууд ойлгохдоо хөрш улсаа эзлэн түрэмгийлсэн хэрэг гэж үзэж байсан юм. ЯАЖ НЭГ ЮМ СҮЙ ШҮ-ГИЙН ГАРААС ГАРАВ АА
БОРЛОГ МОРЬТОЙ БРОН ЖАНЖНЫГАА БОГДЫНХАА ДАРАА ШҮТЭЖ БАЙСЫМАА ТИЙМ ҮҮ
Маш сайн судалж бичсэн байна
1913 онд Оросууд садаа болоогүй байсан бол Монгол цэргүүд Өвөр Монголыг бүрэн чөлөөлж өдийд Хөх хот манай нэг томоохон хотуудыг нэг болчихсон, бид Ар Өвөр гэж хуваагдахгүй нэгдмэл томоохон Монгол улс байх байлаа.
Түүхэн үнэнийг ингэж сэргээж байх хэрэгтэй. МАХН/МАН биднийг зохиомол түүхээр угжиж байжээ. 1911 онд тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэр дээдсийн баатарлаг гавьяаг үгүйсгэх, бууруулах оролдлого бол нүгэл юм. Тэд маань үнэхээр биширмээр хүмүүс байсан юм шүү. Тусгаар тогтнолын өдөр 1911 оны 12 сарын 29 гарцаагүй мөн.
яах гэж Монгол улсын үндсэн хууль баталдаг золигнууд вэ тэр үед монголчууд СУН ЯТ СЭН-ий ХЯТАДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН БУУЛГАНД БАГТАЖ БАЙСАН БӨГӨӨД ОДОО Ч ТАЙВАНД МӨРДӨЖ БАЙГАА ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИАР МОНГОЛ НЬ ХЯТАДЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРДОГ БӨГӨӨД ТӨВД МОНГОЛЫН ХОРОО ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН САЙД ХҮН ДАРГАЛДАГ БАЙГУУЛЛАГА БИЙ ҮҮНИЙГЭЭ ДАГААД Л ЯВЖ БАЙХГҮЙ ҮХЭР МОНГОЛУУД ОДОО ОЙЛГОВ УУ
МАН-ын бууны нохой угаадас горьдсон Учрал Мөнхбат билүү далдгансан хэдэн банди нараа үүнийг дахин дахин уншаарай.та нар большевикүүдийг өмөөрөөд хол явахгүй шүү.
ingej saraachij bolnoo gexdee ingexgyi geed yaxav dee yynees uur garts bgaagyi yum chin yadag ch bsan ene xujaa tsaraitai xujaagiin shees baatarxuyagiin ingej bichij suugaa ni muu ch sain ch maxh-iin gabiya...ungursun tyyxee muulaad yaxav ene 2 nyyrt xujaagaas ilyy ex oronchid altan amiaraa ene tusgaar togtnol geech yumiig chin abchirsan yum...getl yu ch xiigeegyi yxeents zalxuu ardchlal nereer dulduidsan xeden atiisan tagjgaruudiin tsugluulga arai l dendej bna shyy
neeree ene baatarhuyag xujaa tsaraitai novsh shyy
энэ хэний зараалаар мэдэхгүй юмаа бичиж суугаа бол авгайнхаа салтаан дор байж байвал болоо доо
Түүхэн ач холбогдлын хувьд дэлхий дахинд хэвшин байсан үндсэн хуульт төрийн ёсыг анх удаа авч хэрэгжүүлсэнд л баяр бахдал болгох цорын ганц утга учир нь оршиж байгаа юм. 1911 онд Чин гүрнийг унасны дараа тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэн Монголчуудаас Ар Монгол тусгаар тогтнох замдаа шуударч буйн илэрхийлэл нь энэхүү анхдугаар үндсэн хууль байв. Бидний өдгөө тэмдэглэдэг аман ярианд “улс тунхагласны баяр” гэж нэрлэдэг өдөр нь “Анхдугаар үндсэн хууль батласны ой” гэдгийг Ерөнхийлөгч асан Багабанди хэлсэн үгэндээ тэмдэглэсэн нь түүхэн үнэн юм. Тухайн үед Монголчууд үндсэн хууль батлаж буйн цаад учир утгыг тусгаар улс болж буйн нэг илэрхийлэл, бусдаас үл хамаарах төр, засгийн тогтоож буй хэрэг гэж үзэж байсан юм.
Ungursun uye muulaad yahavdee Bidnii l uvug deedes odoonii humuustei adil olon surguuli tugschihuud yu ch hiihgui tseejee deldeegui bor zurheeree zutgej ene ulsiig avch irsen bishuu hajuud ni delhiid terguuleh 2 tom guren baihad uusaj alga bololgui iim bqij baigaa ni boloo bishuu Odoo tsaash ni sain saihan avaad yavaldaa Hii amnaas tsaashgui humuus olshirchee
Ул суурьтай лут нийтлэл бичсэн байна. Ийм сайн нийтлэл ойрдоо гараагүй юм байна шүү. Үүнийг уншаад оюуны цэнгэл эдэлж, ухаарал төрлөө.
iim yum unshaad ul suuritai bolson gej bgaa bol chi ergyy novsh bna aa,yamarvaa yum 2 taltai bdag sain muutai bdag ene xujaa tsaraitai exneriinxee saltaan doroos bosch chadaxgyi archaagyi eriin nuxuusteigee uur ertunts ryygee tonil tsaashaa....
Alwan tushaal-n toloosoo dor ni tolj ehleh yum
yg unendee toloosoo tolj bna shuu tuunii muulaad baigaa humuus bas l iim baidald orsonii ulmaas tiim zuiliig hiij baisan ym ted amiarai eh ornoo hamgaalsan bol ed nar mongoor tuuhiig guibuulj eh ernoo zarj bna uynga ta hoeriig neg ih tuuh mededegiig ultai sudaldagiig sanahgui lym harin uls toriin ynhan gedgiig chini haa ochij batalj chadna shuu
hi. bas ardchilsan gdg nertei nam mongold bii bolj olonkhoor bugdiig shiideed b/a daa. te
ENE CH TUSGAAR TOGTNOLYN ESREG ZUIL BNA SHUU DEE.ENE UNDSEN HUULI BGAAGUI BOL CHI GANSUHIIN ZUULTAAR SHOROND SUUH BSAN YUM DAA HUU
DAALGAVRAA BIELUULJ BNA U NUHUR HUJAA GUAI
Bayrlalaa Baatarhuygaa. Nudiig mini neej, MOngoliinhoo toloo zurh setgeleesee temtsej yavsan BODOO,DANZAN bolon busad humuust mehiin eslonom. Uuniigee huuhdiin surah bichigt oruulah heregtei yum daa.
Энэ нийтлэл тусгаар тогтнолын эсрэг биш харин ч тусгаар тогтнолын төлөө бичигдсэн байна. 101 жилйин настай тусгаар тогтнолыг маань түүнээс богино настай болгон танаж, түүхийг МАН-МАХН-ын явцуу эрх ашигт нийцүүлэн гуйвуулах нь өөрөө тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа юм. Бидэнд түүхэн үнэн хэрэгтэй. Тэр үнэнийг энэ сайхан нийтлэлээс олж авч байна. Залуучууд энэ нийтлэлийг сайн унших хэрэгтэй. Монголчууд бмд 12 сарын 29-нд тусгаар тогтнолын өдрөө бахархан тэмдэглэсээр ирсэн, цаашид ч гэсэн сайхан тэмдэглэх болно. Энэ сайхан баяраа хэзээ тэмдэглэхээ МАН-МАХН-аар заалгахгүй. Тусгаар тогтнолын баяр маань МАН-МАХН-ын заншуулсан архи ууж хоол иддэг баяр биш. Бид Богд хаант улсаа байгуулж, тусгаар тогтнолоо дэлхий даяар зарлан тунхагласан өдрөөрөө ядуу нэгэндээ өглөг өгч, буян хурааж тэмдэглэдэг. Ийм сайхан баяр даа. Мэдэж авцгаа.
Баатархуяг яах вэ өөрийхөө үзэл бодлыг л бичиж гэхдээ МОНЦАМЭ-гийн захирал хүн ингэж болохгүй л дээ харамсаж байна
Өөрийн бодол гэнэ шүү. Чи тэгээд илүү зөвийг нь бичиж чадах уу? Баатархуяг маш зөвийг бичсэн байна. Баримттай юм бичсэн байна.
Баатархуяг та баавар нийтлэл бичжээ. Таныг Монголын сэтгүүл зүйн монцгоруудын нэг гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Өшөө сайхан баримтууд гаргаж тавиарай. Танай гэр бүл залуус үлгэр жишээ авмаар эх оронч, мундаг эгэлүүд шүү. Амжилт!
Баатархуяг ер нь мундаг шдээ. Энэ нийтлэлийн утга санаа ,баримтуудыг бол миний үеийн түүх сонирхдог хүмүүс бол мэднэ лдээ. Жинхэнэ нотлогдсон үнэнийг бичиж. Ойлгомжтой цэгцтэй сайхан бичсэн байна. Харин Данзан буудуулах үедээ МАН-ын дарга байсан, түүнийг Чойбалсан нарын залуучууд шөнө нь буудаж алчихаад маргааш нь их хурлаар нөхөж тогтоол гаргуулж байсан гэдгийг нэмье.
Оросын коммунистууд коминтерн бол олон улсын байгуулга бидэнд хамаагүй шахуу юм тэр үедээ ярьж Оросын засгийн бодлогоо олон улсын тавцанд нууж хаацайлдаг байсан. Бүгдийг Москвагаас удирдаж байсан. Монголд яргачдыг явуулдаг байжээ. Жишээ нь Германы элчин сайд гүн Мирбахыг 1918онд алсан алан хядагч Я.Блюмкинийг тэр үедээ баривчилсан боловч 1920онд монголд томилон ажиллуулж тэр этгээд Монголын дотоод хэрэгт Элбэгдорж Ренчиногоос их эрх мэдэлтэй оролцсон байдаг
Үндсэн хууль батлагдахын өмнө Монголд юу болж байв. 1922 онд хувьсгалын удирдагчдын нэг Догсомын Бодоог Ерөнхий сайдаас огцруулж, дараа нь Ерөнхи сайд асан Чагдаржав нарын 15 хүнтэй хамт буудан алжээ. 1923 онд жанжин Сүхбаатар учир битүүлгээр цэл залуугаараа нас барав. Үүний дараа 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын хэмжээт эрхт хаан, VIII Богд Жавзандамба хутагт 55 насандаа сэжигтэйгээр гэнэт таалал төгсжээ. 1924 оны наймдугаар сард түшмэдийн бүлгийн толгойлогч, Ерөнхий сайдын орлогч Солийн Данзанг Монголын Ардын Намын гуравдугаар их хурлаас баривчлан буудан хороов. Ингээд л МАХН-ын удирдагчдыг өмөөрөөд байхад энд коминтернийн ямар сүгнүүд байгаад байдаг юм бэ?
Миний дүү сайхан бичих юмаа. Нилээд дээр Налайхын тухай маш сайхан дурсамж бичсэн байсан. Миний дүү бохир заваан улс төрд оролгүй сэтгүүл зүйгээрээ дагнаарай. чи маш их амжилт гаргах хүн шүү
exneriinxee xormoi dor chiregdsen uudgyi er xyn ...
Ардын түр загийн ерөнхий сайд байсан Дамбын Чагдаржавыг монголын ерөнхий сайдуудын тоонд албан ёсоор багтаадаг хэрнээ, Манжаас Монголыг анх тусгаарласан 1911 оны эрх чөлөөний хувьсагалын толгойлогчдын нэг байсан, эрх чөлөөний хувсгалын анхны түр засгийн ерөнхий сайд байсан Гааданбалын Чагдаржавыг яагаад ерөнхий сайд нарыг тоонд оруулдаггүй талаар та нэг ул сууртай судалгаа хийгээд иймэрхүү нийтлэл бичиж өгөөч. Энэ хүний чинь монголын анхны ерөнхий сайд байсан хүн мөн биз дэ Намнансүрэгийн өмнө?
хуулсан эх сурвалжаа тавихгүй яасан юм бэ. өмнө нь хэвлэгдсэн материал байна .... уншдаггүй хүмүүст шинэ байх л даа
Ер нь түүхийг зохиож бичихгүй байсан баримтад л тулгуурлана. Гагцхүү дүгнэлт гаргалгаа нь илүү онцгой байгаад л энэ нийтлэлийн онцлог тал нь байгаа юм шүү дээ.
Энэ жил бид анхдугаар үндсэн хуулийн 85 жилийн ойг тэмдэглэв. 85 жилийн өмнө буюу 1924 онд болсон түүхэн зарим үйл явцуудыг албан ёсны түүхэнд дурддаггүй буюу балархай орхидог тул сэргээж үзье. Энэ чинь 2009 оны нийтлэл байна: Ийм юм анзааралгүй элдэв юм бичиж байгаа энэ амьтад угаасаа энэ нийтлэлийг уншаагүй, уншаад ч ойлгохгүй, ойлголоо ч ухаарахгүй ухааны нь сүв битүүрчихсэн амьтас санж. МАН-ас мөнгө аваад хүн муулдаг хөлсний сэтгэгдэлчид л ийм байдаг. Гэхдээ та нар яаж ч элдвээр бичсэн энд байгаа Баатархуягийн гурван нийтлэлтүүхэн үүргээ гүйцэтгэжээ. Юуны өмнө 11.26-ны тусгаар тогтнолын өдрийг 12.29-нд болгож өөрчлүүллээ. Бас Лениний хөшөөг буулгачихлаа. Тиймээс хүмүүс ээ, та нар ёстой түүхэн нийтлэлүүд уншиж байна шүү дээ. Хожим түүхэнд дээр дурдсан өөрчлөлтүүдийн эхийг 2009 онд Баатархуягийн бичсэн нийтлэлүүд тавьсан гэгдэх болно. Ийм нөлөөтэй нийтлэл ховор байдаг юм.
Баатархуяг 1921 оны 3 сарын 18 нд Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн гэдэг домогт итгэчихсэн нөхөр.Бас 1923 онд Ерөнхий сайд Жалханз Хутагт Дамдинбазарт коминтерн үрэл үнхүүлсэнийг дутуу бичсэн байна.Бусдаар бол гайгүй болж.
Цуст хуулъ гэж юу байхавдээ. Логикгуй юм бичих юм. Хуулъ амь орж амьтан барихгуй. Чи ч одоо дарга болоод онгорсон баларсан, ухсэн хатсан хумуусийг л ноолох болж дээ. Кккк албан тушаалгуй болчино гэж айдаг биз...
Чи тархиныхаа үлдсэн 99 хувийг ажиллуулж сураач. 24 оны Үндсэн хуулиар чинээлэг иргэд, лам, тайж язгууртнуудын улстөрийн эрхийг хассанаар хөрөнгө хураах, нугалаа завхрал гарах, нийтийн хэлмэгдүүлэлт эхлүүлэх хууль ёсны эрхээ олж авсан юм шүү дээ. Үндсэн хууль гоё байж болох ч ганцхан заалт л нийгмийг хөмрөх боломжтой. Чухам тэр заалтыг энд онцолжээ. Чи ядаж сэтгэгдэл бичихийн тулд 24 оны үндсэн хуулийг уншсан юм уу даа ингэхэд. Юм бичихэд заавал эх үзэх хэрэгтэй байдышт.
Чиний тархинд энэ нийтлэл томдоноо.
vnendee mongoliin tvvx gej baixgui,opociin shaxaltaar bichsen xyypamch tvvxiig mongolchyyd maani ynshij tarxia ygaalgaj yabsan shuu dee,Vnen xeregtei ter olon gaixamshigt epdemten vndecnii cexeetnvvdiig yapgalj gapch ipcen vndcen xyyliig tsyct vndcen xyyli gej mash nep ugcun bna.Xoich ve maani tvvxen vneniig vnen zubuup ni medej baxapxaj amidpax ectoi
Õóó÷èí ÌÀÕÍ õî¸ð òàñðàõààñàà ºìíº,ò¿¿õèéí ¿íýíèéã ººðñ人 ñàéí ìýäýõã¿é,àðä ò¿ìýíä ÷ ìýä¿¿ëýõèéã õ¿ñýëã¿é òýð ¿íäñýí õóóëü ãýã÷èéã áàòàëñàí ºäðèéã ë ººðèéí íàìäàà ºì÷èëæ àâ÷ óëñ òºðèéí çîðèëãîäîî àøèãëàõ ãýñýí ÿâöóó àõàðõàí áîäîëòîé óäèðäàõ òóøààëòíóóä ë òóñãààð òîãòíîëûí ºäºð õýìýýí àìðàëòûí ºäºð áîëãîñîí íü áóðóó þì.Îäîî ÷ ãýñýí òîäîðõîé öàã õóãàöààíû äàðàà ¿íýí ìºí íü,õîð õîëáîãäîë íü òîäîðõîé áîëäîãèéã ñàíàæ ¿çýë áîäîë,¿ã õýë,¿éë õºäëºëººðºº çºâ çàì äýýð ÿâæ áàéõ õýðýãòýé!ßëàíãóÿà àëáàí òóøààëòíóóä Ìîíãîëûí ò¿¿õýíä õýëñýí ¿ã,¿çýë áîäëîîðîî õàð óó ýñâýë öàãààí ìºðºº ¿ëäýýíý ãýäãýý áàéíãà ñàíàæ õàðèóöëàãàà õ¿ëýýäýã áàéõ ¸ñòîé.
at least we have indenpent
Түүхийн бодит баримт дээр тулгуурласан танин мэдэхүйд тустай сайхан нийтлэл бичсэнд талархаж бна.Гэвч Комн-иЗмийн үзэл суртлыг хангах олон нийтийн Танин мэдэхүйг эзэмдэгч уран зохиол, "Кино'гэх урлагийн бүтээлүүд өнөө үеийн залуучуудын тархийг угаасаар л байна шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд Аюул учруулах энэхүү гамшиг -н эсрэг Таны зүтгэл,хөдөлмөр Нийгэм,иргэд олныг сэрээж зөв таньж мэдэх улмаар улс төрийн бодит мэдрэмж, мэдлэгээ нэмэгдүүлж бодит Ардчилалыг хөгжүүлж бэхжүүлэхэд Их тусыг оруулна гэж итгэж явдаг шүү. Амжилт хүсье.
Та үүний өмнөх Коммунизмыг бүрмөсөн булшлах нь гэсэн цувралыг уншаагүй юм аа даа. Тэнд таны энэ хөндсөн асуудлыг тусгасан байна билээ шүү.
Мон Ца Мэ-гийн захирлын ажлаа сайн хийгээрэй. Тэнд чинь чамаас өндөр боловсролтой үе үеийн сэхээтнүүд ажиллаж байсан юм шүү.
Huurhii heden tuukhiin nom evluulj bdag sudalgaanii ergelted orson materiald surjin ner ugchuud yun niitlel ve. Hunii um hulgailj bicheed baival chamaig ene ug uguulberee haanaas uaj avch evluuldegiig chini neged negengui zsdlaj shishig bolgono shuu. Chi yu sudalsan yum. Chi hujaa mongoliig zuvshuursun 1946.1.06 mongoliin tusgaar togtnol gej bgaa yum uu . Bitgii busdad tuuh zaraad hydlaa bucheed bgaarai.
Чухам үнэнийг бичжээ. муу орсын яргачид тэдний гар хөл болсон Ху намынхан сөнтүгэй хахахаха
Уянга Баатархуяг хоёр их муу амтай улсууд юм. Яана даа
Баатархуягаа мэдэхгүй зүйлийнхээ тухай битгий бичиж бай чиний тэнэг олон түмэнд Улам ил Тод Болотов байна. Найз нь зөвлөхөд тэнэг хүн дуугай байх тусам сүртэй Гоё байдаг юм.
Чи бодвол их сүртэй хүн байх аа?
Чи сүүлийн үед хятадуудыг их магтан дуулж, ярих болж нэг баян хужаатай танилцаад сэгсэрч байгаа санаатай юм уу !!!!!
90 оноос хойш нууцаар алагдсан хүний тоо үүнээс олон байгаа шүү
Тийм ээ их хөлс, цусаар бүтсэн учраас Цуст үндсэн хууль гэсэнч яадийм
монголын төрд элбэгдорж ренчино том гай авчирсан гэдэг одоо элбэгдорж цахиа гэдэг хүн монгол орныг эдийн засгийн алуурчдын гарт өгөх бололтой ямар ч болтугай төрийн эрх мэдлээс хол байлгамаар хүн бололтой
Чамд баярлалаа. Баатархуяг аа. Үнэхээр сайхан бичжээ. Бичсэнийг чинь унших дуртай шүү.
Baatarkhuyag bol jinhene HYATAD BUR eREEND TEREG TURDEG dooguur garliin hujaa turhtei bolokh ni uragshaa duh, dooguur gulgur harts baij baigagaas ni todorhoi haragddag biz dee. Erliiz hujaa nar hoorondoo suudag ni unen umaa. Ter Hujaagiin erliiz Uyanga ene hoyor Hyatadiin tuluu l bichij baigaa.
Энэ хүн хятадын савраас салж тусгаар улс болсонд яасан их хорсоо вэ зайлуул
202,55,186,20 маш зөв хэлжээ
Ашигласан материал нь мэдэгдэхгүй тул таныг хоосон цэцэрхсэн гэж үзье.
Энд монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэнхүү баатар жанжин ген.Барон Унгерний тухай бүрхэгдүү дурдаж өнгөрчээ. Угтаа бол судлаад ирэхээр Барон шинэ монголын түүхийн гол баатар гэдэг нь яах ч аргагүй тодроод байдаг юм даа !Барон байгаагүй бол монголын Үндсэн хууль гэж юм огт яригдахгүй өнгөрөхөөр барахгүй бид өнөөдөр иймэрхүү юм яриад сууж байх байсан болов уу ?
Уучлаарай.Таны нийтлэлийг уншаад их ядмагхан сэтгэдэг хүн байна гэж дүгнэлээ. Та тэр үед нь өөрийгөө тавиад сэтгэх хэрэгтэй. Сэтгүүлч хүн энэ нийгмийн эмч гэдэг байхаа. Олон хүнд буруу ташаа мэдээлэл өгөх хэрэггүй.