sonin.mn

Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын урилгаар ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн тавдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Швейцарт айлчилж, тус улсын удирдлагууд болон холбогдох албаныхантай уулзалт хийнэ.


Айлчлалын үеэр Хэ Лифэн Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээг хариуцсан Хятадын талын ахлах төлөөлөгчийн хувиар АНУ-ын Сангийн сайд Скотт Бессенттэй мөн хэлэлцээ хийх аж.


Түүнчлэн тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд Франц улсад айлчилж, Францын талтай хамт Хятад-Францын эдийн засаг, банк санхүүгийн дээд түвшний 10 дахь удаагийн хэлэлцээг хамтран даргалах гэнэ.


Г.Бямба