sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 6 /Defense News/.  “Talon-A” дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг АНУ-д амжилттай туршжээ. Уг аппаратыг “Stratolaunch” компанийн “Roc” тээвэрлэгч онгоцноос хөөргөсөн байна. 


Туршилтыг АНУ-ын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Multi-Service Advanced Capability Hypersonic Test Bed (MACH-TB) хөтөлбөрийн хүрээнд явуулсан бөгөөд уг хөтөлбөр нь дуунаас хурдан нисдэг аппаратыг хөгжүүлэх зорилготой юм. 


Номхон далай дээгүүр хийсэн туршилтын нислэгийн үеэр “Talon-A” аппарат 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалсан бөгөөд Калифорни муж улсын Ванденберг баазын хөөрч буух зурваст амжилттай газарджээ. Уг аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сар болон гуравдугаар сард хоёр удаа туршсан байна. 


“Roc” бол хөөргөх тавцан болгон ашигладаг, хоёр их биетэй онгоц юм. “Talon-A” төхөөрөмжийг дуунаас хурдан зэвсгийн системүүдийг бүтээх, хөгжүүлэх туршилтын үе шатанд тээвэрлэх платформ болгон ашиглах төлөвтэй байна.


Энэхүү аппарат нь хувийн компанид бүтээсэн өндөр хурдтай Америкийн анхны нисдэг аппарат юм. “Stratolaunch”-ийн мэдээлснээр, 8.5 м урт, 3.4 м өргөн, хөөрөх үеийн жин нь 2.72 тн уг аппарат хөөрсний дараа онгоцноос салж, өөрийн хөдөлгүүрээр нисдэг ажээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг