sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 6 /CGTN/. Шинэ үеийн өндөр хурдны галт тэрэгний туршилт Хятадад эхэлжээ. Уг галт тэрэг нь ашиглалтад орсныхоо дараа дэлхийд хамгийн хурдан гал тэрэг болох юм. 


CR450 загварын уг галт тэрэгний гол онцлогуудын нэг бол өвөрмөц тоормосны систем юм. Галт тэрэг цагт 400 км-ийн хурдтай явж байхдаа ердөө 112 секундийн дотор бүрэн зогсох ёстой бөгөөд энэ хооронд 6500 м зам туулсан байх аж.


Ингэхийн тулд онцгой нарийвчлал шаардлагатай. Тухайлбал, тоормосны булыг 0.005 миллиметр буюу хүний үснээс 16 дахин нимгэн байхаар хийсэн байна. Хэдэн сарын туршид хийсэн судалгааны үр дүнд Хятадын инженерүүдийн баг тоормосны булыг токарийн машинаар өндөр нарийвчлалтайгаар зорсон төдийгүй үйлдвэрлэлийн нэг үе шатыг бүрэн халснаар бусад улсад ашиглаж буй зүлгэх технологитой харьцуулахад бүтээмжийг хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Цагт 450 км хүртэл хурдалдаг CR450 галт тэрэгний туршилтын загварыг Хятад улс өнгөрсөн оны 12 дугаар сард танилцуулсан юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг