
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэж буйг Оросын олон салбарынхан маш нааштайгаар хүлээн авч буй гэнэ.
Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Орос, Хятад хоёр орон уламжлалт найрамдлаа гүнзгийрүүлж, дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг тууштай хамгаалан, дэлхийн стратегийн тогтвортой байдал, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамтдаа хамгаална гэдэгт найдаж буйгаа тэд илэрхийлж байна.
Жишээлбэл: ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга Андрей Денисов хэлэхдээ: "Ши Жиньпин дарга Оросын нийгмийн бүхий л салбарт маш их нэр хүндтэй байдаг. Бид түүний дахин айлчлан ирэх гэж буйг нь хүсэн хүлээж байна. Олон улсын байдал ээдрээтэй байгаа одоогийн нөхцөлд Орос, Хятадын стратегийн харилцаа холбоо онцгой чухал байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж, дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгон, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаална гэж бид найдаж байна" гэжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Хятад Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны дарга Борис Титов хэлэхдээ: "Ши Жиньпин дарга Орост олон удаа айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтэй олон удаа уулзаж байсан. Энэ нь хоёр улсын гар нийлэн урагшлах тулгын чулуу юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэн, өсөх боломжтой хэвээр байна. Энэхүү айлчлал нь түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл6
Манай негее хужаа гээд чарлалдаад байдаг оросыг долоогчид энэ айлчлалыг эсэргvvцэж унгалдахгvй юм байх даа
МояаОяа нар чинь яг үнэндээ Ху🇨🇳яа-чууд байдаг юм
ма хоёр суга. хункаар
Орос ах чинь фашист болчихсон
МояаОяа = Ху🇨🇳яа
Болдогсон бол сибирь буриад тува халимагийн газар нутгийг хятадад алдахаас өмнө авчих юмсан.