sonin.mn

2 сарын 8-ны өдөр 13:32 цагийн үед нэгэн  иргэн өөр дээрээ таван литр шатахуун асгаж, өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Шүүх эмнэлэг тухайн  иргэний хоолойн хөвч түлэгдсэнээр амьсгалын дутагдалд орж амиа алдсан гэж дүгнэсэн юм.

 

Энэ хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрийхэн нотлох баримтуудыг шалгаж үзсэний эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар Дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харьяалах дүүргийн прокурорын газарт гаргажээ.

Учир нь талийгаачийн биед хийсэн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудад үндэслэн энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй, амиа хорлолт гэж үзсэн аж.

 

С.Сарнай