2021 оны 04 сарын 13-нд eureporter.com сайтад нийтлэгдсэн материалыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
2020 оны 11-р сарын 6-ны өдөр ЕХ, Швейцарь, АНУ нь Беларусийн автократ Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг 59 хүний хөрөнгө, дансыг дэлхий даяар битүүмжилжээ.Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад их хэмжээний мөнгө илгээж байсныг тогтоосон аж.
Лукашенко бэлэн мөнгөний хэд хэдэн үнээтэй байв. Нэг нь уул уурхайд ашигладаг хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Белаз" юм. Беларусийн төрийн өмчит "Белаз" компани нь Монгол дахь албан ёсны диллер болох United Belaz Machinery компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг.
United Belaz Machinery компанийн хувьцаа эзэмшигчид өмнө нь Монгол Улсын иргэн Отгонжаргал Мойл, Беларусийн Владимир Геннадьевич Япринцев нар байжээ. Япринцев нь самбогийн дэлхийн гурван удаагийн аварга.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж байгаагаа олон нийтэд зарлаж байсан юм. Самбо бөхийн сонирхол нь тэднийг 1980-аад онд танилцуулж, улмаар Монголд хамтарсан үйлдвэр байгуулахад хүргэжээ.
Отгонжаргал Мойл бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн. Тодруулбал тэрээр "Түмэн Хишигтэн", "Баялгын Хувь" гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хариуцлагатай албан тушаал хашиж буй.
United Belaz Machinery нь United Belaz Machinery Investment Company хэмээх Монгол дахь охин компанитай. УГ компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд борлуулах нэрийн дор Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.
United Belaz Machinery-ийн хөрөнгийг эзэд нь Бүгд Найрамдах Доминикан улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй Meress компанид шилжүүлсэн бөгөөд эдгээр оффшор компаниудын ашиг хүртдэг өмчлөгчдийг Лукашенкотой холбоотой гэж үзэж буй ажээ.
United Belaz-ийн бизнес харилцааг хатуу хянаж байдаг бөгөөд түүний дилерийн газруудыг зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний хүмүүс болон тоног төхөөрөмжөө зарж борлуулдаг улс, энэ тохиолдолд Монгол Улстай холбоотой хүмүүст л олгодог гэж үздэг байна.
Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь компаниудын үүрэг, тэдгээрт ямар хөрөнгө төвлөрч байгаа нь зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс нэмэлт шалгалт хийх шаардлага тулгарч байна.
Авилгаар Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ-ийг хийсэн гэж сэжиглэн, ProPublica нь "МакКинсейг хөөсөн улс" гэсэн дэлгэрэнгүй тайланг нийтэлсэн байдаг. Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон гэгддэг. Мөн Белаз дилерийн компанийн анхны хувьцаа эзэмшигч Отгонжаргал Мойл яах аргагүй Баттулгын хамтрагч хэмээн тайланд дурьджээ.
Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо уг хэргийг шалгаж байсан Ерөнхий прокурор, Авлигатай Тэмцэх Газрын даргыг огцруулсан бөгөөд мөн түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагаа зогссон.
Төмөр замын шалгалтын үеэр Отгонжаргал Мойл Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан гэж буруутгагдаж байв. Олон нийтэд мэдэгдсэн орлого багатай хүн яаж их хэмжээний бэлэн мөнгөтэй болсон нь тодорхойгүй юм. Энэ нь Белазтай холбоотой байсан уу?
Дахин хэлэхэд уг хэргийг Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд зохих ёсоор шалгахаас нааш үүнийг мэдэх боломжгүй юм.
Отгонжаргал Мойл бол Баттулгын хяналтанд байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан, Их Британийн иргэн Бен Мойлийн эхнэр.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй болов уу?
Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай үйлчилгээний салбар” гэж тооцогддог бөгөөд гадаадын иргэн ажиллуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно.
United Belaz Machinery нь Монгол Улсын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн ачааны машин, дөрвөн өөрөө буулгагч болон нэг бульдозер нийлүүлж байсан баримт бий. Ингэхдээ нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас 18.6 тэрбум төгрөг авсан бөгөөд түүнийгээ буцааж төлөөгүй.
Мөн 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг бас нэгэн төрийн өмчит зэсийн уурхай болох "Эрдэнэт"-эд нийлүүлжээ. Ингэхдээ бичиг баримтыг нь хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд "Белаз"-ыг "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай тохиролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.
Зах зээлийн ханшаас өндөр үнэтэй эдгээр наймааны ард Х.Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол тэрээр тун хэцүүхэн асуултад хариулах хэрэгтэй болох нь.
Эрх мэдлээ урвуулан ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн ялтай гэмт хэрэг.
Эцэст нь өгүүлэхэд юутай ч Монголоор дамжуулж Лукашенкод зориулж мөнгө угаадаг, бизнесийн олон улсын сүлжээ байгааг харуулсан баримтууд байна.
Мөн FATF-ын ажлын хэсэг өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж "Саарал жагсаалт" -д оруулж ч байсан. Одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр түвшний албан тушаалтнууд Европын нэгэн муу нэрт удирдагчийн өмнөөс мөнгө угаасан хэрэг үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгах шаардлага үүсээд байна.
Сэтгэгдэл0
Женко холбоотой байх магадлал өндөртэй тэрээр ЗТБХБ сайд баых хугацаандаа Беларусьд амин хувиараа нэг биш удаа очиж тодорхой албан тушаалтангуудтай уулзаж Сүөлд очиж баысах даг
ха ха ха хөөрхий муу Женко дахин ерөнхийлөгч болохгүй бол ч байдал их л хэцүүдэж байна даа. Аливаа луйвар ,мөнгө угаалт,дансаар хийгдэнэ,бүгд нотлох баримт болж үлдэнэ. Монгол үнэхээр шудрага шүүхтэй,шудрага түшээдтэй,шудрага хууль хүчний байгууллагатай бол гаднын хуулийн байгууллагуудтай олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтраад мэдээлэл солилцоход л аврагын бүх булхай ил болно доо. Дээрх факт бол мөсөн уулын орой л гэсэн үг.....2008 оны хямралын гол буруутан зууны луйварчин Bernie Madoff 82 насандаа шоронд чад хийсэн байна лээ......
Ийм ерөнхийлөгчтэй байгаадаа үнэхээр гутарч байна. Хүрэлсүх ч дээрдэх юмгүй
Азийн Монголд европ гэж хийрхдэг Оросуудын холбогдсон бүх юм хортой. Эрдэнэт,Салхит,Төмөр зам бүгд Монголчуудыг тэрбумаар дээрэмдсэн хөгжлийг 10-20 жилээр хойш татаж байгаа.
хуцаа хужаа япон солонгосын бөөсөө
ЯЛААНЫ БААС
барууны худал хуурмаг мэдээлэлд итгээд сайхан маргалдана даа манайхан
Оросын мэдээллийн хэрэгсэлүүд, боловрол бүүр аймаар тархи угаадаг. Ямар сайндаа Казахстан бол Оросуудын газар нутаг гэж ичихгүй сурталчилж байгаа юм чинь.
Энэ Баттулгын албаны шугамаар болон авилгал, хулгай,дээрэм,мөнгө угаасан, ойр хавийнх нь хүн алсан /Махвал/,зодсон /Төвшинбаяр/ гээд Монголд учруулсан гай гамшиг дуусахгүй өрнөхнээ. Энэ чинь Ерөнхийлөгч хүн шүүдээ, арайч дээ үгүй байлгүй гэж бодох юм. Гэтэл яах аргагүй баримтаар харуулаад байхаар итгэхээс өөр арга алга.
Баттулгаа дэмжинээ та минь заавал дахин сонгогдоорой тэгэхгүй бол таний минь бүх бузар чинь илчлэгдэнэ шүү хичээгэрэй муу луйварчин минь
Mongolchuud hun tanih gej zaaval deeree zalaad buh umaa aldaj baij tanidag zurshiltai, odoo tanij bval sain baina
Энэ. Белиц гэдэг компани чинь Эрдэнэт Эрдэнэс Таван толгой, Монголын бүх том гэсэн тендерийг хамсан шүү дээ. Даанч хүчтэй Бяртай байгаад байсан юм аа.
Буруу замаар будаа тээвэрлэвэл.Буцах замдаа Шор он тээвэрлэв дээ ээ гаагаа
Женко новш энэ улсад их гай тарина шүү, хурдан шоронд нь явуулах хэрэгтэй
Luuya jenko putin ene 3 ig ta nar ene yawa nasandaa barahgvi ee
РОССИЯ белорусь монгол гурав бол зүүний үзүүр орох зайгүй салшгүй цусаараа гагнагдсан ахан дүүс юм ахан дүүсийн найрамдлыг эвдрэлцүүлэх дотоод гадаадын русифобий нар дийлэхгүй байна шүү ЛАВ Л ЭНЭ ЯВАА НАСАНДАА БАРАХГҮЙ гэж хэлдэг үнээн байнаа
Зиаа! Юм юм ч хеверч егех нь дээ!! Зам тээврийн сайд байхдаа одоогийн Аюулгvй байдлын зевлех Гансvхийг Украйны бужигнааны vеээр явуулаад хаа холын Беларустай темер замын нээг их чухал гэрээ байгууллаа энтр гээд тэнэгтээд байсан нь луйварынх нь халхавч тедий юм Гурилын хулгайч баригддаг гэдэг шиг юм болжээ
төмөр замаа хурдан бариа белорус орос монгол гурав ялнаа
Лукашенко бол Путины баруун гарын чигчий хуруу. Путин бол их гарын луйварчин, алуурчин.
чи муу хужаа япон солонгос америк атаархаад байна уу хойт мөсөн далайн мөсийг өргөж хаядаг усан доогуурхи корабль шиг аралтай чинь өргөөд хаячих байлгүй
Монголын нэг номерийн хулгайч дээрэмчин женко Баттулга яг мөндөө. Энэ хулгай ч “ажлаал” хийжийнаа.
Аль эртнээс л иймэрхүү юм энд тэндээс цухалзаад байсан...
энэ муу баттулга явдалтай өөдгүй хүн аж
Монгол хүн мөнгийг угаалцаж чадаж байсан сайн хэрэг
бат тулга орос белорустайгаа холбогдож төмөр замаа бариж байгаа эх оронч хүн байна гаазны шугам спутник вакцин гм---------------------