сонин mn
"Оцгонодог өмгөөлөгч" гэгдээд буй өмгөөлөгч Б.Баасанцогтын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж болон ТЕГ-ын нэр бүхий ажилтан, нэр бүхий цагдаа, шүүгч, тэр бүү хэл балетын багш гэх /Б.Сүндэръяа рүү хүртэл мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд өнөөдөр ил боллоо.
 
Тодруулбал тэрээр  15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн ах А.Батхуяг руу, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу 2 удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг, балетын багш  Б.Сүндэръяа руу  850,000 төгрөг, ҮАБЗ-ийн Нарийн Бичгийн Дарга А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Т.Мөнх-Оргил руу 3,600,000 төгрөг шилжүүлсэн нь тус тус баримтаар нотлогджээ.
 
 
Харин  бусад руу энэ их мөнгийг шилжүүлдэг өмгөөлөгч Б.Баасанцогтын данс руу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
 
Ч.Явуу