ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны үнэтэй дайн зарлаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Түүний цахим хуудсуудаас ийм дүгнэлт хийж болно.Үе үе Улаанбаатарын махны захуудын нэг “Хүчит шонхор”-т очиж үнийг нь буулгалаа гэдэг байв. Одоо өөр зүйл постолдог болов.
Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ эхлээд махны үнэ ярьдаг байв. Сүүлдээ “Хүчит шонхор” захын тухай “ярьдаг” болов.
Ер нь бол махны үнийн тухайд асуудал ихтэй л дээ. Хотынхон хямдхан мах идье гэдэг. Малчид дөнгүүрхэн үнээр малын махаа зарчихмаар байдаг.
Мэдээж хэрэг, малчид өөрсдөө хэрэглэгчдийн гар дээр шууд аваачих боломжгүй. Тиймээс махны зах, энэ төрлийн бизнес хийдэг хүмүүсээр дамждаг. Олон жил явж ирсэн тогтолцоо гэхэд болно.
Нөгөөтэйгүүр, ШӨХТГ-ын дарга махны үнийг хатуугаар тогтоох боломжгүй. Энэ нь түүний эрх мэдлээс давсан хэрэг болно. Өнөөдрийн эдийн засгийн тогтолцоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, төр хатуу үнэ тогтоох нь хууль бус болж таараад байгаа юм.
Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ үнэхээр махны үнэд анхаарал хандуулж, хотын хэрэглэгчдэд таалагдахаар хэмжээнд хүргэе гэвэл арай өөрөөр ажиллаж болох байв. Эхлээд малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох хэрэгтэй юм. Малчны хотонд очиж, мал маллагаа, тэжээл бууц гээд юм юмтай нь сайтар танилцаж судалбал малын махны бодит үнэ гараад л ирнэ. Тэгээд дараа нь махны худалдаачидтай санал солилцож ажиллах шаардлагатай.
Гэвч тэрбээр энэ замаар явсангүй.
“Хүчит шонхор” захыг салбартаа монополь гэж зарласан. Монополь гэдэг нь зах зээл дээрх давуу байдлыг тусгай зөвшөөрлөөр хязгаарлахыг хэлдэг.
Гэтэл Монгол Улсын иргэн хэн ч үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ЗДТГ-аасаа аваад зургаан нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээг чөлөөтэй явуулж байна.
Мөн “...Махыг тусгай зөвшөөрөлтэй зардаг байх ёстой” гэв. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод махны бөөний 10 орчим цэг, худалдааны 50 гаруй төв, захууд ажилладаг “тоо” бий. “Хүчит шонхор” тэдний л нэг. Нэг үгээр хэлбэл, мах нь тусгай зөвшөөрөл, лицензээр зарагддаг бүтээгдэхүүн биш. Харин нийслэл, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс зургаа, найман нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хоёр жил тутамд нэг удаа авч, жил болгон сунгалт хийлгээд явдаг. Ийм л журамтай юм байна.
Тэр бас “...Задгай талбайд мах зардаг нь буруу” гэв. Энэ тал дээр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийг нь хариуцаж харьяалж ажилладаг Шадар сайдаараа дамжуулаад Засгийн газарт нэг санал оруулбал зохино. Түүндээ Улаанбаатарын бүх захыг “битүү” болгоё гэх хэрэгтэй. “Нарантуул” захаас эхлээд бүгдийг нь битүүлье гэхгүй юу. Ингэвэл ажил хэрэг болно.
Б.Бат-Эрдэнэ хамгийн сүүлд “...ШӨХТГ-аас “Хүчит шонхор” захын 56 жин хэмжүүрийг баталгаажууллаа” гэж зарлав.
Гэтэл “Хүчит шонхор” зах нь сүүлийн 20 жил тасралтгүй Стандарт хэмжил зүйн газраар жин хэмжүүрээ баталгаажуулсаар иржээ. Угаасаа зургаан сар тутамд жин хэмжүүрээ баталгаажуулж хянуулж байх хуультай юм байна.
Б.Бат-Эрдэнэ ийм маягаар махны үнэ биш “Хүчит шонхор” захыг “обьект” болгоод удаж байна. ШӨХТГ шалгах хянах эрхтэй, зах нь шалгуулах хянуулах үүрэгтэй байдаг.
Улс амьтны ярих нь энэ бүхний цаана “улс төр” байдаг бололтой юм. Юмны нарийн ширийнийг мэдээд байдаг хүмүүсийн яриа шүү. Яагаав, “...Хүн байвал хэрэг олддог” гэж муухай үг байдаг даа.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН бүгд солиорцгоожээ. Үйлийн үрийг нь их өндөр үнээр төлөх вий дээ
Мансуурах бодис, хар тамхины донтой хүүхдүүдийн аав ээж болсон монголын төрд том албан тушаал хашсан нөхдийг бүгдийн ажлаас нь халах хэрэгтэй. Хүүхдийнхээ хар тамхины мөнгөний төлөө улсын ажил баллаж байна.
Хуцалгүй махны үнэ өсчээ гэсэн гарчигтай нийтлэлээ л бич
Хичнээн ч олон жил хүүр цогцосны үнэр шингэсэн мах зооглов доо!!! Одоо энэ засгийн шийдвэрээр Шарилын газараас махаа авч идэхээ болвчихвол зүгээр л бн шүү!!
ТЭНЭГ очир оо,чи зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа мэддэггүй мал уу.Зах зээлийн махны үнийг ерөнхий сайд тогтоодог юм биш гэж баабар бичсэнийг уншаагүй хаагуур золбинтоод яваа юм бэ. баабар голдуу тархи угаадаг ч энэ бол чин үнэн үг шүү. Зах зээлийн эдийн засгаас татгалзаж байвал бидэнд буцаад социализмдаа орох боломж бий шүү. Үнийг нийлүүлэлт,эрэлт гэж юм шийддэг юм. Тэнцвэрт үнэ гэж нэг ойлголт бий.Тэгээд цаашаа өртөг энэ тэр гээд талийж өгнө. Эдийн засгийн асуудалаар бичих санаатай юм бол ядаж зах зээлийн эдийн засгаа судалж байж дэмийрээч. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг юм шүү.
ШӨХТГ гэж нэг юу ч хийдэггүй газар байна, ямар үүрэг функц гүйцэтгэх ёстойгоо ойлгоогүй учраас ажлаа хийхгүй, ямар ч зорилгогүй энд тэнд ойж бууж явна
Хүн нь байвал хэрэг олдоно зорилго нь аргаа зөвтгөнө гэх мэт улаан коммунист аргаруу орчихлоо нэг л өглөө хойд солонгос болчих вий дээ
Махны үнэ чухал ч... Ер нь хүмүүс шинэ мах идэх боломжийг бий болгохын төлөө байх нь зөв.
Энэ ковид-ийн үёд махны нийлүүлэлт саармагжсанаас болж махны үнэ огцом өссөн одоо аймаг, хотын килийн махаар амьдардаг хүмүүсээ эргээд хамгаалах хэрэгтэй боллоо. Энэ маш амархан, тэгэхийн тулд энэ жилийн махны экспортыг 100% зогсоо аяндаа нийлүүлэлт ихсэж махны үнэ ажимдаа буурч хэвийн горимондоо орно! Малчдаа улсаас их харж үзэж байгаа одоо болно, юманд хязгаар байх ёстой!
Сая Архангайн нэг суманд цөөхөн малтай нэг нь мал сайтай нэгнээсээ ганц эр хонь авья гэсэн чинь 200 мянгаар ав мах үнэд орсон гэж хэлжээ, тэхээр ийм богино ухаантай улсуудыг даврааж болохгүй! Тэхлээр нэг жилдээ экспортоо 100% зогсоовол махны нийлүүлэлт ихсэж аяндаа үнэ буурч тогтворжно килийн махаар амьдардаг хүмүүсээ ингэж л аваръя!!!
ШӨХТ- дарга ард түмний төлөө биш хэн нэгэн улс төрчийн эсвэл өөрийн ашиг сонирхолын төлөө Хүчит шонхор захын талаар шалгалт явуулж зорилгоо хэрэгжүүлсэн гэсэн л юм шиг байхаа.
ШӨХТ газрын дарга өөрөө шударга байх ёстой энэ хүн тйим байж чадахгүй байгаа гэж олонд ойлгогдоод байгаа юм шиг байна лээ. Махны үнэ нь биш зах нь сонирхолыг нь зах татаад байгаа байх гэх дүгнэлт үнэний ортой байх. Олоны үг ортой гэдэг дээ.
Mah yariad bhaar tumur yariach. Ter tomorlogiin tsalin usuugui uch usuugui bhad yahaaraa 1750-2820k xoorond boldog um be. Ene chini l monopoly shuu dee. Yagaad ingej ex oronch bish um xiigeed bgaa um be oilgohgui um
Энэ эргүү нөхөрөө солиод, манай төр ,засаг одоо махны үнийг саармагжуулах тал дээр анхаарлаа хандуулах цаг нь болжээ!!!
Baterdened amjilt xvsie!Zorigtoi shudarga zaluu .
Махны үнийг ганц Хүчит шонхорыг ноолсноороо барьж чадахгүй . ЗГ-н бодлого, зах зээлийн тогтолцооноос хамаарна шүү дээ. Мөрөөрөө ажилаа хийгээд явж байгаа нэг эмчийг чадах гэснээрээ бид хямд мах идэхгүй ээ. ШӨХТГ нэг хүнийг чадах бодлого биш Махны эрэлт нийлүүлэлтийг яаж зохицуулах вэ гэдэг бодлого боловсруулах хэрэгтэй та хувийн өш хонзонгийн бодлого барьж байгаа юм шиг харагдаад байна.Ягаад гэвэл таныг бичиж нар байнга Мөнхсайхан эмчийн нэрийг бичээд байгаад болохоор тэр. ААН-н гүйцэтгэх иудирдлага гэж байдаг шүү дээ