Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон 18.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Хэргийг прокурорт очтол С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Харин Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл0
ИЙМ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЖ БАЙНА ГЭДЭГ ШИНЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ Л ЮМ БАЙНА
Сайн байна Баярцогт андаа, шүүгчдэд ганц сая доллар өгөөд л ямарч хэрэг хийсэн байсан суллагдана гэж би та нарт хэлсэн биз дээ.
Анх 1990 оны хавар МАХН-/өнөөгийн МАН/-ын бэлтгэл хүч, дайчин туслагч болох МХЗЭ-/одоогийн МЗХ/-ийн Онц их хурал болж тухайн үед ямбатан дарга сайд нар л хэвтэж эмчлүүлдэг УКТЭ буюу хоёрдугаар эмнэлгийн ХЗЭ-ийн хорооны дарга С.Баярцогт МХЗЭ-ийн дарга болж 1990 оны анхны ардчилсан чөлөөт сонгуулиар МАХН-аа дэмжинэ гэж өвчигнөж байсан.Түүний энэхүү баатарлаг санаачлагыг нам нь дэмжиж намар нь байгуулагдсан УБХ буюу байнгын ажиллагаатай анхны парламентын гишүүн болгосон.Тэр цагаас хойш энэ С.Баярцогт эрх мэдэлд шунаж хөлгүй баяжиж эхлэсэн.1992 онд МЗХ-ны дарга болж МСДН-д элсэж улмаар 1996 онд УИХ-ын гишүүн улмаар сайд болж цаашдаа бас л УИХ-ын гишүүн сайд болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж үндэслэлгүй хөрөнгөжиж баяжсан.Эрх мэдэлд албан тушаалын төлөө төрсөн эхээ ч зарж мэдэх хүн. Шоронд хатааж хамаг хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
Ene c bayar gej xvn uy bichij bnaa ene hulgaich urvagchiig yagad sulalsan um be
Хүүк Элбэгээтэй сонгууль=суллах тохирсон байгаа. Бузарууд шүү
Shuugch nart avilga ogchihoj
Ийм шүүх хэрэгтэй гэж үү? Одоо яах вэ? Ард олон энэ хулгайч нар арай даварч байгааг дуугүй хүлээн зөвшөөрсөөр байх уу? Адгийн ард түмэн боол заяатай босгоны шороо юмдаа. Хурдан колони бол.
Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан. Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com
Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан. Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com
Үдэслэгүй баяжисныг мэдэхгүй хууль нь сайн нягталж шалгавал тодорхой баримтай ноцтой улсыг хохироосон зүйл байхгүй юм шиг байсан шүү eр нь эрх мэдэлтэй нөхдүүд тэр энэ гэх юмгүй бүгд монголыг хувааж идээд ард иргэдээ санаатайгаар ядуу байлгаж 5 .10 төгөөр хуурч эрх мэдэл авч байгаа сайн шалгадаг хуулчидтай бол 2 намын дарга нар бүгд шоронд
Монголын шүүх үнэхээр захиалгаар ажилладаг байсан нь харагдаж байна Шүүх шудрага жинхэнэ хуулийн зүйл заалтаа зөв мөрдөж байдаг бол хүн хэлмэгдэх ёсгүй байжээ Эдгээр хүмүүс хэлмэгдсэн нь харагдаж байна 3 удаа хэлэлцсэн шүүхийн шийдвэр нь өөр өөр баыгаа нь шүүх дампуу байсныг энэ удаагийн шүүхийн шийдвэр нотоллоо Одооноос шүүх шудрага болох эхлэл бий болж байх шиг байна гэж бодлоо
Эхнэрийн компаниар оюутолгойгоос их хэмжээний ашиг олсон нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн биздээ, тэгсэн юу гэнээ гэмт хэргийн шинжгүй гээд ч жхшиг
Elbegdorjiin shuuhiig taraaya!
Баярцогт сэргэлэн байж мөнгө хийсэн байх эрхийг манай үндсэн хууль олгосон. Хуль зөрчөөгүй байхад нь худлаа зүйлчилж хэлмэгдүүлж шоронд хийсэн байсаншдээ. Женкогийн хүмүүсийн нэр гарын үсэг ашиглаж хийсэн хулгай хэргийг илчилэх гээд байсан тул хэлмэгдүүлсэн. Офшоор ашиглаж хууль зөрчихгүй ашиг хийг эрх хэнд ч бий. Энэ нь илчилэгдсэн тул өөрөө ёс зүйн зөрчил боллоо гэдгээ ухамсарлан хариуцлага хүлээж байсан. Харин түүний дайснууд олны ядарсан байдал, атаархал зэргийг ашиглан овжин нэр хүндийг нь унагаж олон жил троллдож байж хэлмэгдүүлсэн л дээ
D Ganbold said bxdaa tuslamj nertei mash baga hutei zeel gadadas orulj ired tuhai uedee zah zeel sain medehgui mongolchudad ehnerteigee nilj sarin 50huvin huei zeldulj adar ih ashig olson unig atg yagad shalgahgui bnaa
ene hujaag nasaar ni shorond horivol taarna!
Энэ шүүгч нар ийм шийдвэрийг хэдэн саяын хахуул авч гаргадаг юм болоо одоо энэ улс оронд хувисгал хийж алж хядаж байжил хууль хэрэгжих болж б на уу шүүх гэж байхын ч хэрэггүй болж дэ