sonin.mn
Иргэн Г.Ган-Очир өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд аавынхаа нас барсан шалтгааны тухай мөн НӨАТ-ын сугалааны  175 тэрбум төгрөгийн болон сонгуулийн цахим машины луйврын талаар маш ноцтой мэдээлэл дэлгэхээр хэвлэлийн бага хурал зарласан байв.
Гэтэл уг хуралд тэрээр ирээгүй бөгөөд ЦЕГ-ын хэвлэлийн албанаас Г.Ган-Очир согтуу байсан тул эрүүлжүүлэхэд хонуулсан гэх тайлбар хийсэн юм.
 
Харин уг хэвлэлийн хурлыг Г.Ган-Очиртой хамт зохион байгуулах гэж байсан иргэн н.Отгонтуяа цагдаагийн байгууллагын мэдээллийг үгүйсгэн, түүнийг тагнуул, цагдаагийнхан өнөө өглөө баривчилсан гэв.
 
Мөн тэрээр: "Өчигдөр орой бид нар хэвлэлийн бага хурлаа зарлачихаад Г.Ган-Очирыгоо хамгаалаад долоо, наймуулаа хамт хоносон. Өглөө хэвлэлийн хурлын бэлтгэл хийх хооронд цагдаа нар баривчилж, Баянзүрх дүүргийн 1-р хэлтэс рүү авч явсан байна. Г.Ган-Очир маш ноцтой мэдээлэл задлах гэж байсан. Тодруулбал сонгуулийн хар машин яг яаж яаж луйвар хийдгийг, мөн гурван сарын өмнөөс нэг дарга  "Чи одоо дуугүй болохгүй бол аавыг чинь хордуулж ална шүү" гэж хэлсэн үгэндээ хүрч, хордуулж алсан тухай, НӨАТ-ийн баримтын сугалаанаас 175 тэрбум төгрөгийг гаргасан тухай дэлгэх гэж байсан юм. Аав нь хордуулж ална гэж заналхийлснээс хойш 3 сарын дараа нас барсан. Нас барахынх нь өмнөх үеийн бичлэг бидэнд байгаа. Ямар ч хөдөлгөөнгүй, ясан дээр тохсон арьс болоод тураад нүүр нь цэвдий хөх болсон, зөвхөн нүд нь хөдөлдөг болчихсон байж байгаад өнгөрсөн дөө" гэв.
 
Э.Мягмар