Сүм хийдүүдээс бурхан хулгайлсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд хулгай орж Майдар бурхан гурван ширхэг, Богд зонхов бурхан шавьтайгаа 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан 1 ширхэг, нийт 6 ширхэг бурхад алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ.
Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.
Сэтгэгдэл0
Сүмээс хулгай хийгчидээс гадна тэднийг өөгшүүлэгч ченжүүдтэй тэмцэх хэрэгтэй. Туул рестораны эргэн тойрны эртний эдлэлийн наймаачид тэдний гар хөл болж хил гаалиар эртний эдлэл гаргадаг нөхдүүдийг шалгавал их юм гарна шүү!
Хулгай хийгчид бол дамлан худалдагч дайснуудтай холбоотой ажилладаг сүлжээ гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд юм. Цаад эздийг нь ялла.
Sarvuug ni tasdaa
Сүм хийд эд хөрөнгөөө бүүр бурханаа хулгайд алдана гэж юу гэсэн үг вэ?! Хүний алдсан юмыг ном уншаад олоод өгнө гээд уншаад байдаг газар биз дээ!? Лам нь ном уншаад барьсан юм уу??!
Тэгсэн байна
Kkk
Шүтлэгтэй хүн хэзээ ч ийм юм хийдэггүй. Шашин хэрэггүй гээд явдаг хүн дүрт малууд ийм үзэгдлийг өөгшүүлж байдаг юм. Эсвэл хуллгайчууд христийн итгэгчид байсан биз.
Христ хүнийг зөв хүн болгон хүмүүжүүлдэг шашин . Хулгай заахгүй гэдэгт эргэлзэх юмгүй шүү. Шарын шашины нөлөө муу байгаа юм. Менежмэнт тааруу байна .
Manaihan er ni hylgaich sjyy dee hamastnii hyyhed orood garahdaa avaad l garna