Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд өчигдөр Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ.
Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10.125 кг байгалийн чулууг илрүүлжээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна.
Үүссэн цагийн байдлын дагуу тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажиллажээ.
Сэтгэгдэл0
450 мянган тонн нүүрс Тавантолгойгоос хулгайлагдаж хилээр гарч байхад юу хийж суусан гөлөгнүүд вэ?
Hyatduud Mongoliin buh yumiig hyalbar argaar mongo oloh shunaltai mongolchuudaar ni uragshaa zoolgoj bgaa sh dee. Toriin bodlogo zohitsuulalt heregtei bna shuu. Hedii zah zeel choloot niigem gej bgaa ch bas hyazgaarlah yum bgaa shuu
Ямар тэнэг нь ингэж нуудаг бна а өөр газар нуусан бол олохгүй ш дэ
Энэ хорвоо дээр хөрс шорооноос өөр юу ч үлдэхгүй бололтой.
Yasan zшшj hanadaggui shunaltanguud ve???
Meddeg huneer n' uzuuleed yaag yamar erdes avch garah shahsaniig n' bicheechee. Baigaliin chuluu ch geh shig.
Жонш уу ?