Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө алдах иргэд маш их гарах болсон. Амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тоглосон тохиолдол байгаа юм.
Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөрийтэй тоглоомонд оруулахын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олон гэсэн сэдлийг төрүүлэх тактик ашигладаг байна. Харин энэ зарчмаар цахим мөрийтэй тоглоомонд бүрэн донтож, гурван жилийн дотор 1 тэрбум 200 сая гаруй төгрөг болон гэр бүлээ алдсан иргэний талаар мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Тодруулбал, иргэн Ц нь одоогоос 3 жилийн өмнө цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлжээ. Энэ хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг алдаж, 500 сая төгрөгийн өр төлбөрт орж, гэр бүл найз нөхөд, өмч хөрөнгөө алдсан байна. Тэрээр цахим мөрийтэй тоглоомон хожих боломж байхгүй гэдгийг залуучуудад анхааруулж байна.
Иргэн Ц “Би сүүлийн гурван жилийн хугацаанд тоглож байна. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирлын хэмжээ нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг байгаа. Өөрийн мөнгө хүнээс зээлж авсан гээд л нийт хэмжээ.
Хамгийн анх манай ойрын найз онлайнаар покер тоглодог байсан. Би мэддэг байсан ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад л болох юм байна гэж бодоод тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчхаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод алдах хэмжээ нь ч улам их болчихсон.
Ний нуугүй ярихад би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд хадгаламж руу гаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Тэгээд бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж алдаад. Өрөө авах гээд над руу залгаад болохгүй болохоор нь эхнэртэй яриад бүх зүйлийг мэдсэн. Тэгээд л хэрүүл үүсч эхнэр салаад явсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.
Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хальт хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод л өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед харахад тоглогч нарын хөзрийг нь бүгдийг цаанаас нь хянаад хараад байж байдаг юм билээ. Онлайн покерийн Монгол тоглоомын сайт ч байгаа гадаад ч байгаа бүгд л луйвар.” гэв.
Иргэн Ц мөрийтэй тоглоом тоглохын тулд 500 сая төгрөг хүнээс зээлсэн. Үүнийгээ төлж барагдуулж чадахгүй тул ял авах нь тодорхой болсон. Одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 326 гэмт хэрэг бүртгэгдсэн гэж ЦЕГ-ын ЭЦА-аас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.
Сэтгэгдэл0
Тэр Койн гээд байгаа зүйл чинь яг адилхан шүү залуучуудаа!
Хохь нь.Тоглоомын мөрийг заавал өгдөг юм. Өөрөө тоглож алдсан байж битгий гоншигно. Хожсон бол авах л байсан биз дээ. Амиа арай хорлочихоогүй бол та өрөө төл.
Хожно гэж тоглоно гэдэг өөрөө ёс зүйгүй зүйл л дээ хохь нь гэхээс. Одоо ажил төрөл л бодсон нь дээр бх даа
Одоо койны донтогч нар мянга мянгаараа уйлалдаад эхлэнэ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Амьдралд бэлэн зүйл огт байхгүй. Бүгдийг тэмцэж тэвчиж олж авдаг. Алдаа оноо чинь чамайг хүчирхэг нэгэн болгоно. Чухам үүнд л амьд явах амьдрахын сайхан оршдог.
Цагдаад хандаад мөнгөө олж авна гэж хэзээ ч байхгүй. Донтсон хүмүүсийг боль гэх юм бол энэнээс болж хожигдлоо муу амлалаа гэж ад үзэгддэг. Угаасаа луйвар шүү дээ. Эхэндээ бага сага мөнгө өгч амтшуулна. Тэгээд цөм цөм алдана тэрийгээ нөхөж авах гэсээр байгаад байгаа бүхнээ алддаг юм. Мөрийтэй тоглоод хожно гэж хэзээ ч байхгүй
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2349859301459 drosunborherbalremedy@gmail.coml
1.2 тэрбум төгрөг алдсан гэдэг арай худлаа блгүй дээ.
Юу сайхан, дур сайхан. Генри Форд нэг үг хэлсэн юм. Тэр,-Хүн бүр мөнгөтэй болох дуртай ч хамгийн дөт, хамгийн зөв зам бол хөдөлмөрлөх гэдгийг олонх нь ойлгодоггүй гэсэн юм. Амар олсон мөнгө араасаа гай л дагуулдаг."Гэнэт цадах гэдсэнд халтай,гэнэт баяжих аминд цөвтэй" гэж мэргэн үг бий. Алдарт зөнч Ванга,-Мөнгө сатана язгууртай тул их мөнгөнөөс хол бай гэж айлдсан. Зовлогоо зовоож олсон хэд л зөв шингэдэг юм даа.
КГБ-н бүтээгдэхүүн Вангаг Оросууд л мэддэг. Дэлхий үгүй.
Далайн тээврийн хоёр том хөлөг онгоцоо казинод алдчихаад тэдний байранд сууж тэжээлгэж гол зогоож байгаа хүнийг харсан. Эхлээд өгөөш өгнө дэгээнд орохоор нь татна. Авралгүй. Мөрийтэй тоглоом ийм л байдаг. Хохь л доо.
мөрийтэй тоглоомоор баяжина гэдэг бол зүгээр л зүүд зэрэглээ ... энийг ойлгохгүй байна гэдэг хачин л юм
Койнчууд мөнгөө алдаад жагсаал хийж тө засгаас мөнгөө нэхэх болно доо
Хүн үхэн үхтэлээ амьдралаас суралцдаг юм.
А я простой Советский заключённый, Не коммунист, и даже не еврей!
ХОХЬ НЬ. ХЭН Ч АЛБАДААГҮЙ ӨӨРИЙН ШУНАЛААС БОЛСОН.
Манай залуучууд их л хөнгөн амьдрал хайх юм. Тэр тоглоод байгаа мөнгөөрөө хөдөлмөр бизнесс бүтээн байгуулалт хийгээд эдийн засагч, хашир бизнесменүүдээс зөвлөгөө аваад шургуу хөдөлмөрлөсөн бол хичнээн ядарсан ч хөдөлж байгаа хүн гэдэг бага ч гэсэн ашиг гараад амьдарлаа залгуулаад л явна шүү дээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулна гэдэг хэзээ ч ялагдахгүй луйвар шүү. Тийм болоод л зохион байгуулж байгаа