ЖДҮ-гээс хойш илэрсэн улстөрчдийн оролцоотой томоохон хэрэг бол Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал юм. Хууль хяналтын байгууллагаас гарч буй мэдээллээр Монголын хөгжил гацаж, эдийн засаг унаж байхад манай улстөрчид түүнд зориулсан хөрөнгийг хүүдийлж байсан болж таарах гээд байна.
Сүүлийн хоёр жилд ковид гээд хамаг санхүү шавхагдаж байхад Хөгжлийн банкны тэрбум тэрбум мөнгө тэдний зээлдэж өгсөн компаниудад түгжигдэж байсан байх юм. Өнөөдөр Эрээний хил хаагдахад Монголоор нэг хямарч, “Роснефть”-ийн шатахуун тасрахад бүгдээрээ баларч байгаа нь чухамдаа үүнтэй холбоотой бололтой.
Хэрэв зээ, энэ бүхэн гольдролоороо явж, жинхэнэ төслүүдийг санхүүжүүлж ирсэн бол ядаж л Ерөнхийлөгч өнөөдөр“...Хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё” гээд зогсож байхгүй сэн.
Хөгжлийн банкны хэрэг гээчийг АТГ, ЭЦА-ны мөрдөгчид нийлсэн ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд шалгаж байна. Хэргийг прокурорт шилжүүлжээ. 19 компани, байгууллага, 80 гаруй хүн холбогдсон “багц” хэрэг болоод явчихаж буй аж. Прокурор дүгнэлтээ бичиж, удахгүй Чингэлтэйн шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий.
Энэ “багц” хэрэгт холбогдсон 80 гаруй хүний дунд хэд хэдэн УИХ-ын гишүүн байгаа юм. Хорь гаруй хоногийн өмнө Ерөнхий прокурорын УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналд орж ирсэн дөрвөн гишүүн байна. Нэр бүхий гишүүд нэмэгдэж байгаа бололтой.
Мөн Х.Баттулга нэмэгдсэн байна. Мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны байранд нэгжлэг хийсэн зэргээс харахад “Пирамид орд”-ын зээлийн асуудал Х.Баттулгыг тойрсон “пирамид” үүсгэчихсэн байх магадлалтай байгаа юм. Түүнчлэн, дээрх улстөрчид дээр Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар хоригдож буй Д.Эрдэнэбилэг нэмэгджээ. Тэрбээр бас Х.Баттулгын талаар зарим “юм” яриад эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэгэхээр Х.Баттулгын тухайд ганц Хөгжлийн банк бус хэд хэдэн асуудлаар шалгуулж мэдэхээр болж байна гэсэн үг.
Энэ хэрэгт нэр холбогдсон эрхэм гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх “...Ерөнхий прокурорын санал дахин орж ирэх гэнэ” гэсэн яриа нэлээд гарсан. Гэвч Ерөнхий прокурор хэргийг багцлаад шууд шүүх рүү явуулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхий прокурор чимээгүй байгаагаас харахад уг мэдээлэл бодитой бололтой.
Шүүх эрхэм гишүүдэд ял шийтгэвэл бүрэн эрхийн асуудал яригдахаар болж байна гэсэн үг. Гэхдээ Ардын нам гишүүддээ хариуцлага тооцсон гэх мэдээлэл байна. Тус намын генсек Д.Амарбаясгалан “...Намын дүрэмд албан ёсоор гэмт хэрэг, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг бүх түвшиндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдэг заалтыг нэмсэн. Үүнийг Дээд шүүх баталсан. Намын дүрмийг ингэж өөрчилсөн нь ёс суртахууны хэм хэмжээг өндөр байлгах суурийг тавих зорилготой. Хөгжлийн банкны асуудалд холбогдсон нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана” гэж байсан юм.
Тэрбээр хэлж байснаараа Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий есөн хүнийг намынхаа Хяналтын хороогоор оруулсан байна. Хяналтын хороо нь тэднийг намынхаа гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хяналтын хорооныхон нь удахгүй зарлах аж. Энэ мэтчилэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал улс төрийн хүрээнд иймэрхүү “бага сага” явдал, яриа хөөрөө үүсгээд байгаа юм. Ямартай ч Хөгжлийн банкны хэмээх томоохон бүрэлдэхүүнтэй “багц” хэрэг прокуророос шүүхэд очихоор болж байх шиг байна. Харин шүүх хэрхэн шийдэхийг олон нийт анзаарч байгаа нь тодорхой юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Гөлийсөн пөлдийсөн шаарнууд үхэж далд ороосой… буудчих юмсан
Garchigiig n haraad l Damdin Ochir gej bodson, zuv baij. Hoviin chanartai, yamarch shin medeelelgui yanshaa uglee niitlel bichdeg iim huniig sonin mn yagaad toogood baidgiin. Oor soninguudaas sain niitlel avch boldoggui yumuu?!
Цуст Алуурчин элбэгдорж түүний суртал ухуулагч Гиббельс-баабар 2 анх банкны дээрмийг өргөн утгаар нь эхлүүлж улсын бүх банкийг хувьдаа авч хусаж хулгайлсан.. Дараа нь зальт муур багш багабанди баяр хулгайч жастын Батхүү гэсэн хулгайчид баахан банкнууд дээрэмдсэн.. Дараагаар нь хүүрэнсүг онгоншатар гээд баахан хулгайчдийн банкны дээрэм үргэлжилсэн... Манан мафийн алуурчид хулгайчид луйварчид төрд ээлжлэн сууж банкны дээрмээ амжилттай хийж цусалсаар 30 жил монголыг хусаж хулгайлж луйвардаж идэж цуслаад оффшорт мөнгө хөрөнгөө нуужээ
Шүүхэд гишүүний бүрэн эрх хамаагүй ээ шүүх гэм буруутая гэвэл гишүүнээс нв автоматаар огцорч ялаа эдлэх ёстой шүү
Сахал Эрдэнэбилэг Женко-н талаар их юм мэдэжбайгаа ,их ч юм ярих ёстой харин ярих уу яах уу гэж байж магад
Сахал Эбийг жаахаан шахаад, сайхаан яриул чихад их юм гарна доо!
Увайгүй луйварчин Алтанхуяг их зальдах гэж оролдоноо, хөөрхий. Хамгийн том гэмт этгээд Алтанхуяг өөрөө гэдгээ өөрөө ч сайн мэдэж байгаа. Битгий аргалж мултрах гэж оролдох хэрэггүй дээ. Факт.
Мафийн орон болж дээ, хөөрхий яаж тэд нараас сална даа.
Шүүх нь байна уу АТГ нь байна уу аль болох шудрагаар асуудалд хандаж үнэн мөнийг нь олж тогтоон Аавын хүүхдүүдийг алагчилалгүй ШУДРАГААР шийдээсэй гэж л иргэд харж хүлээж байгаа.хамгийн гол нь энэ хүнд үед тэр зээл авсан нөхөд зээлээ төлж ядарсан улсынхаа өрийг барагдуулахад хувь нэмрээ оруулах ёстойл доо.
Женко хулгайчийг барьж хориоч. Энхбаярыг яаж сүржигнэж оймстой нь хүчээр авч явж байсан билээ.
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин-хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.. Алуурчин элбэгдоржийн ярга аллагыг Энхбаяр ултай суурьтай мөрдөж эхэлсэн нь Алуурчин элбэгдоржийг хилэгнүүлэв. Цуст Алуурчин элбэгдорж Энхбаярыг алах зорилгоор шоронд хорихыг хүссэн.. Цуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудад алагдсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудаас авах өдөр ирлээ. Цуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
Цуст Алуурчин элбэгдорж түүний суртал ухуулагч Гиббельс-баабар 2 монголын бүх банкийг хувьдаа авч хусаж хулгайлсан.. Эхлээд дээрх 2 алуурчдийн банкны дээрмийг шүүж тасал