сонин mn
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Шүүгчид Н.Түвшинбаяр эцсийн үгээ хэлэхдээ: "Болсон үйл явдалд маш их гэмшиж байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач бол миний хамгийн сайн найз байсан, миний бүх амжилтын ард байсан. Талийгаачийн гэр бүл, ах дүү болон өөрийн аав, ээжээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Үнэндээ найзыгаа хөнөөе гэсэн бодол байгаагүй. Энэ бүгдэд би буруутай, миний өмгөөлөгчийн хэлснээр ял оноож өгөхийг шүүгчээс хүсэж байна. Найзынхаа гэр бүлд насан туршдаа тус болж явах болно" гэв.  
 
 
 
С.Сарнай