sonin.mn
“IHC” койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан өрх толгойлсон ээжүүд болон бусад хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр тэд:  "Миний бие сүүлийн үед яригдаад байгаа койны хохирогч байгаа юм. Тэгээд мянга мянган хохирогчдоо төлөөлөөд мэдээлэл хийж байна. 2022 оны 10 сараас эхлэн IHC койныг худалдаж авсан. Одоогоор нийт 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна.
 
 
140 сая төгрөгөөр авсан койн маань 5 хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Бүтэн жилийн турш өглөө босоод харахаар койны үнэ маань өдөр бүр уналттай байпаг байсан. Ингээд бүтэн жил сэтгэлээр унасан. Гэтэл дахиад хакердуулаад нөгөө 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон.
 
 
Ингээд цагдаагийн байгууллагад хандаад байгаа. Мөн үүн дээр анх койн гарч байхад санхүүгийн зохицуулах хороо, цагдаагийн байгууллага нь ард иргэддээ мэдээлэл өгч байгаагүй юм бэ? гэдэг дуу хоолой болох гэж ирлээ. Миний авсан IHC койн гаргасан хүмүүс байнга стори хийгээд, одоо унасан дээр нь ав гэх мэтээр итгэл төрүүлдэг. Анх 6,8 төгрөг буюу өндөр ханштай байхад нь авсан. Тэгээд 5 төгрөг болж унахад шал үнэ нь энэ шүү гэхэд нь хууртаад, тухайн үед дансандаа байсан мөнгөөрөө өдөр бүр аваад байдаг. Унах бүрт нь авдаг. Тэгээд доошоо унах бүрт нь одоо өсөх байх гээд, О.Мөнхжингийн сторид нь найдаад аваад байдаг. Гэтэл өнөөдөр би 142 сая төгрөгөө 2 сая төгрөг болгочихоод сууж байна. Над шиг мянга мянган хүн койн аваад хохирсон байх гэж бодож байна. Намайг хэн нэгэн койн аваарай гэж хүчлээгүй. Гэхдээ л хүмүүсийг уриалж, урамшуулал зарладаг. Энэ 140 сая төгрөг бол миний насаараа хураасан мөнгө. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Над шиг ингэж хохирсон танилууд, ах дүү, хамаатан  садан их байна. гэсэн бол иргэн
 
 
С.Дүүрэнбилэг:
 
 
Миний хувьд хашаа байшингаа зараад орон сууцны урьдчилгаа хийх гэж байсан мөнгөөрөө койн авсан. Бас машинаа ч зарсан. Би таксинд явдаг энгийн л залуу. Өөрийхөө мөнгөөр IHC койн авсан. Одоо энэ койн 90 хувийн уналттай байна. 33 сая төгрөгөөр авч байсан бол 4 сая төгрөгтэй үлдлээ.
 
 
Анх койн авахдаа найз нөхөд, ойр дотны хүмүүсийнхээ ярианд итгээд авч байсан. Над шиг ийм байдлаар хохиросон хүмүүс их байгаа байх гэдэг үүднээс дуу хоолойгоо хүргэж байна. " гэв.
 
М.Чой