Иргэн О.Отгонтөгс төсвийн тендерийг гэр бүлээрээ авдаг албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өглөө.
Энэ үеэрээ тэрээр: "МАН-ын эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд гэр бүлээрээ 5-6 жилийн хугацаанд яаж идэж, хөгжлийг уландаа гишгэдэг юм бэ? гэдгийг баримттайгаар нь АТГ-т өгч шалгуулах гэж байна. Сая хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан Орхон аймаг дахь 2 салаа бетон замыг санаж байгаа байх. Зөвхөн энэ замын тендер гэхэд 400 сая төгрөгийн өртөгтэй. Энэ замыг хийсэн компани нь энэ бол шийдлээ олсон яг зөв зам гэж байгаа юм. 2 бетон цутгаад энэ бол хөгжлийн түлхүүр юм гээд байна.
Тус замын ажлыг хийсэн компани нь Эрдэнэтэд насаараа дарга хийсэн, ТӨК-ийн захирал н.Цогтгэрэл гэж хүний компани. Эцсийн өмчлөгч нь том хүү Ц.Гантулга гэж хүн байна. Гэтэл н.Цогтгэрэлийн бага хүү нь Орхон аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн.
2017 оноос хойш ийм ажил хийж байгаа юм байна. Аав нь ТӨК-ийн гүйцэтгэх захирал. Хүү нь МАН-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч. 2017 оноос хойш зөвхөн замын салбарт 28-30 тэрбум төгрөгийн ажил авчихсан байна. Зөвхөн 2023 онд гэхэд л 16 тендерт оролцоод 15-д нь шалгарсан байна. Ийм аймаар. Хоёр инженертэй энэ компани зөвхөн зуны улиралд 15 ажил хийж байна гээд төсөөл дөө. Энэ албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг биш үү?
Энэ нь 21 аймгийн зөвхөн нэг аймагт, нэг салбарт л гарч байгаа тендерийн хулгай гээд бод доо. 21 аймгийн МАН ингэж хулгай хийдэг үү? Сонгуулийн мөнгөө ингэж босгодог уу? гэх хардлага байна. Ийм аймар болчихсон. Гэр бүлээрээ ингэж тендер хулгайлдаг. Аав нь компанийхаа гүйцэтгэх захирал, том хүү нь эцсийн өмчлөгч, бага хүү нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч. 28-30 тэрбум төгрөгийн тендер улсаас авчихдаг. Энэ хулгай биш үү? Энэ дээрэм биш үү? Энэ чинь иргэдийн хөгжлийг хулгайлаад байгаа асуудал биш үү? гэж асуумаар байна. " гэв.
М.Чойжал
Сэтгэгдэл(8)
Энэ МАНыхан чинь аль ч салбарт хулгай хийж байдаг яасан өлөн яасан цаддаггүй нохойнууд вэ
Зөв шүү, ямбий гүүр замыг харахаар үнэн ичмээр бдаг! Төрлөөрөө төсвийг хуйлгалж ийм л арчаагүй намыг татан буулгаасай
Ганц МАН гэвэл бид бас тэнэгтнэ. АН ч ялгаагүй ёстой нэг шавхруугүй болтол нь хоосолж байсан. Энэ тогтолцоо, хяналтын систем нэг биш байгаа биз Монголчуудаа. Бид ийм замаар яагаадч хөгжихгүй нь тодорхой.
МАН мангасын үлгэр шиг хаана мөнгө байна бүгдийг илэж ууж зальдаж луйвардаж хулгайлдаг юм бна. МАНыг татан буулгадаггүй юм бол энэ байлал хэзээ ч арилахгүй. Мөнхийн хулгайлсаар хүүхдүүдээ гадаадад сургаад ирэхээр нь удирдах албан тушаалд ажиллуулах хууль өргөн бариад хэдэн үeэрээ зөвхөн МАНынхан л эзэлнэ энэ улсыг
Тёндёр авангуутаа бусдад зарчихдаг юм ! Их ашигтай хулгай шүү !
МАН -д элсэж хоолтой болдог.
ene nam dangaaraa iim ajil hiigeeguiee! ardchilaliin anhnii jiluuded huvichlal gej ehleed l dampuurlaliin ehiig AN tavij , zalgaad 2 nam deer eh oron, bugd nairamdah namiin darga nar orj holion bantang hutgaad unuug hursen ,todorhoi barimtuud nuden deer il bgaa bus uu!
Тэгээд аваад хийгээд чадаж байвал хэнд гай болоод байгаа юм. Хувиараа зам тавиулдаг хүн гэж байхгүй. Бүх замын компани тендерт л орж ажил олно ш тээ. Бөөсдүүлэх юмаа олж бөөсдүүл.