Улсын өмчит ерөнхий боловсролын сургуулийг хувийн сургууль, хувийн өмч болгочихсон. Ерөнхий боловсролын сурагчдаас өндөр хэмжээний төлбөр олон жилийн турш авч ирсэн хэрээс хэтэрсэн явдал "Монгени" цогцолбор дээр болоод байна.
Тус сургуулийн захирлаар цөөнгүй жил ажиллаж буй гавьяат багш Н.Лхагва нь Нийслэлийн Өмчийн харилцааны газартай шүүхдэлцэж сургуулийн байрыг хувийнхаа өмч, сургалтын төлбөр авч байснаа миний оюуны өмч гэсэн үнэлгээ тогтоохоор зарга хийж сууна.
Ар өврийн хаалга сайтай Н.Лхагва багшийг үе үеийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Баянгол дүүрэг аль аль нь "дийлээгүйгээр" барахгүй өмгөөлөн хамгаалж иржээ.
Эцэстээ өнөөдөр улсын сургуулийг хувийн өмч гэж үзэн, сурагчдаас авдаг төлбөрөө хувийнхаа санд байршуулж байсан зэрэг Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж ирсэн нь баримтуудаар нотлогдож байгаа юм, Ерөнхий боловсролын "Монгени" цогцолбор 1500 хүүхэдтэй.
1997 онд Нийслэлээс шийдвэр гарч хуучин байсан сургуулийг өргөтгөлтэй нийлүүлж "Монгени-Солонго" цогцолбор болох үеэс хөдөлмөрийн багш байсан Н.Лхагва сургуулийн захирлаар иржээ.
Баянгол дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэ ажиллаж байх үедээ сурагчдаас төлбөр авлаа энэ тэр гэж хэл ам гарсны дагуу Н.Лхагва захирлыг ажлаас нь чөлөөлж байжээ. Тэр үед Н.Лхагва захирал шүүхдсээр байж буцаад захирлаар томилогдсон байна.
Үүнээс хойш бараг 20-иод жил захирлаар ажиллажээ. Н.Лхагва захирал Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалантай ойр байсан тухай яригддаг. Дүүргээс сургуулийн захирлуудын томилгоог мэдэх эрхтэй бөгөөд тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Баянгол дүүргийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Долгорсүрэн ажиллаж байсан нь хачирхалтай.
"Монгени" сургууль жилдээ сурагч бүрээс 400-900 мянган төгрөгийн төлбөр авдаг. Дунджаар 500 мянган төгрөгийн төлбөр гэж тооцоод үзэхээр жилдээ сурагчдын 750 сая төгрөг "Монгени сан" төрийн бус байгууллагын данс руу орж байгаа юм.
"Монгени сан"-гийн гүйцэтгэх захирлыг Н.Лхагва өөрөө давхар хашиж байсан бөгөөд энэхүү сан дахь мөнгийг дураар захиран зарцуулж ирсэн байдаг аж. Тэгсэн хэрнээ "Монгени" сургууль улсын төсвөөс 100 хувь санхүүжилт авдаг. Жил бүр нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаас эхлээд ус, дулаан, газрын төлбөрөө хүртэл улсаас төлүүлдэг.
Тэднийх гүнзгийрүүлсэн сургалт явуулсан гэх нэрийн дор сурагчдаас өндөр хэмжээний төлбөр авч төрийн бус байгууллагынхаа данс руу шилжүүлж ирсэн нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм.
Хачирхалтай нь өдий олон жил мэргэжлийн холбогдох газрууд үүнийг шалгаж тогтоосон боловч яагаад арга хэмжээ тооцож ирээгүй нь гайхмаар. Хэрэв сургалтын төлбөрийг хуульд заасан үнэлгээний дагуу тооцож авахаа хүрвэл ном ёсоороо Баянгол дүүргийн Төрийн санд л төлбөр байрших ёстой.
Сургалтын төлбөрийг зөвхөн дараах гурван тохиолдолд ашиглана гэсэн хуулийн заалт ч байдаг. Үүнд сургалт явуулсан багшийн зардал, тарааж өгөх материал, сургалтад хэрэглэгдэх техник хэрэгсэлд зарцуулна гэж Төсвийн санхүүжилтийн тухай хуульд заасан нь бий.
Мөн хуульд төрийн банкнаас гадуур банкинд данс нээхийг хориглоно гэж байгаа. Гэтэл "Монгени сан" төрийн бус байгууллагын данс руу сурагчдын төлбөр орж байсан бөгөөд улмаар энэхүү мөнгөнөөс сургуулийн хашаанд хоёр ч өргөтгөл барьсан тухай яригддаг.
"Монгени" цогцолбор хичээлийн Б байртай. Мөн спорт заал буюу 3840 м2 талбайн өргөтгөл, "Монгени" цогцолбор хичээлийн Д байр буюу 1512 м2 өргөтгөлтэй. Н.Лхагва захирлын үзэж буйгаар "Монгени сургуулийн байрны ихэнх хэсэг нь түүний хувийн өмч болох ёстой юм гэнэ.
Баянгол дүүргийн "Монгени" цогцолбор хамгийн бага үнэлгээгээр тооцоход зөвхөн барилга байгууламж нь хоёр тэрбум төгрөгөөс давна. Гэтэл энэхүү үнэлгээгээр 1.5 тэрбум нь буюу ихэнх нь сургуулийн захирал Н.Лхагвын хувийн өмчид тооцогдох бололтой юм.
Хойноос ирээд хот манайх. Хотонд ирээд хонь минийх гэдэгчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан биш эцэстээ сургуулийг хувийн өмч гэж үзээд байгаа нь хэн ч харсан тэнд чухам юу болоод байна вэ гэсэн асуултыг дагуулж байна.
Өдгөө Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч улсын өмчит сургуулийн уг газар, байр, өргөтгөл бүгд Нийслэлийн өмч мөн. Тийм учраас нийслэлийн Өмчийн газар бүртгэж авах тухай тогтоол шийдвэр гарсан байгаа хэдий ч иргэн Н.Лхагва шүүхэд зарга гаргаад байгаа аж.
Энэ нь "Миний оюуны өмчөөр бүтээгдсэн хөрөнгө" гэсэн утга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нийслэл өмчөө авч чадахгүйдээ хүрээд нэг иргэний өмнө хүчгүйдээд байгаагийн шалтгаан бол урьд урьдын Нийслэл, дүүргийн холбогдох дарга нар өөгшүүлж ирснээс улбаатай.
Өөгшүүлж ирсэн гэхээсээ илүүтэй хамсаж мөнгө завшиж байсныг үгүйсгэхгүй юм. Ямартаа ч Баянгол дүүргийн Төрийн сангийн дарга нь сурагчдын төлбөрийг Төрийн сангаар дамжуулна гэсэн шаардлага тавихынхаа оронд өөрөө сургуулийн УЗ-д байж байсан нь эрх ашгийн зөрчлийг харуулж байгаа биш үү.
Тухайлбал, өнгөрсөн 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, иргэн Н.Лхагва нар өмч хөрөнгөө булаацалдаж шүүх дээр тулж л дээ. Баянгол дүүргийн шүүгч Ч.Цэнд "Монгени" сургуулийн хичээлийн байр бол холимог өмч мөн гэсэн үл ойлгогдох шийдвэр гаргачихсан нь өнөөдөр улс өмчөө нэхэх нэхэмжлэл шүүхэд гаргах аргагүйд хvргэчхээд байгаа бололтой.
Нэгэнт гомдолгүй гэсэн бол дахин гомдол гаргах эрх Нийслэлийн Өмчийн газарт үүсэх хууль зүйн боломжгүй болчхоод байгаа аж. Гадуур багш нарын дунд Н.Лхагва захирал шиг улсын сургуулиас төлбөр авч хувийн сургуулиа болгочихдог ч юм уу гэсэн яриа егөө үг дуулдах болжээ.
Шүүх дээр Нийслэлийн Өмчийн газрыг дэгээдээд суугаа Н.Лхагва захирлыг урьд нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж "Монгени" сургуулийг хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байж.
Үүнд "Монгени" сургууль нь улсын төсвөөс 100 хувь санхүүждэг тул төсвийн байгууллага гэж үзнэ. Суралцагчдын сургалтын болон гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийн мөнгийг "Монгени сан" ТББ-ын дансанд биш, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Үндсэн хуульд төрөөс бүх нийтийн боловсролыг үнэгүй олгоно, суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно гэх мэт заалтууд байсаар байхад сургалтын төлбөрийг сурагч нэг бүрээс хавтгайруулан авч уг төлбөрийг төрийн бус байгууллагын дансанд оруулж төрийн хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан байна гэх зэрэг мэргэжлийн дүгнэлтийг гаргаж байсан хэрнээ өнөөдрийг хүртэл Н.Лхагва захирлыг дийлдэг газар Монголд алга бололтой. Хэн гэдэг даргын ивээлд багтаж ирсэн Н.Лхагва захирал гэж хэн бэ.
Үргэлжлэл бий...
Б.Саруул
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0
Dawarsan amitan be yasan
ter surguuliin bairiig ali deer ulsaas hudaldaj abaad l surguuli neesen yum bh gej bodoj yabsan ni endyyrel bsan bna. surguuli ni uchirgyi ynetei bas surgalt ih muu shdee
unen boditoi zuil bichhed yaadag bnaa, yum hiij buteeej bgaa negniigee ingej oroldoh hereg hend baidag bna, ene bol neg hunii bitgii hel hamt olnii ner hunded haldsan niitlel baina
Дунд шатны нөхөд зальжин аргаар МАН-ын хувалзнуудтай нийлж хуулийг гууль болгож улсын өмчийг хувьдаа завшиж ирсний сонгодог жижигхэн 1-л жишээ
MAN-ii Zaluuchuudiin darga Oyun-Erdeniin tursun etseg geheeree iim luivar khiij boldog gejuu? Ariun yavdal uu hahhaaa
МУ-ын гавъяат багш Н.Лхагва нь 90 оны ардчилалтай хамт боловсролын шинэчлэлийг хийсэн хүн. Сурагчдад хамгийг хэрэгцээтэй зүйлийг өгөх нь чухал, бас сонгосон чиглэлээр нь сургахаас биш, хүсээгүй дургүй зүйлийг хүчээр зааж хүүхдийн сурах идэвхийг бууруулах нь зохимжгүй юм гэдгийг анх хэлж,хийж чадсан хүн юм
Энэ мэдээллийг бичсэн хүмүүс ичих хэрэгтэй, юм хийж байгаа хүнд атаархаж, хүний хүүхдийн төлөө насаараа зүтгэж байгаа багш хүний урам зоригийг мохоож албан тушаалд нь санаархахаа болих нь зүйтэй шүү дээ
zov niitlel bna uuniig zogsooh ni zov ulsiin baiarand ajillaj baij yadahdaa ulsad bair tureeselsen geed heden tog tushaachih tiim setgelgui hun gej baihuu.ulsiin omchin deer tulguurlaj mongo hiij baigaa hund gar bna sh dee.uuniig yaraltai zogsoohiig bagsh hunii huvid shaardaj bna.dariu taslan zogsoogoochee.
Лхагва багшид зөв ч юм байгаа буруу ч юм байгаа. Тэглээ гээд Монгени-ийг шууд Төрийн өмч болгож болохгүй ш дээ. Улс, хувийн хамтарсан сургуулийг Хувийн болгох нь буруу зүйл бас биш ш дээ. Лхагва захирлыг дэмжиж байна
дээрхи мэдээлэл нь зөвхөн тус сургуулийн захирал Н.Лхагваг биш энэ сургуульд ажиллаж байгаа олон арван багш ажилчдын нэр хүндэд халдсан, захирлын суудалд санаархсан атгаг санаатны хийж буй үйлдэл байна.Мөн үе үеийн төрийн албан хаагчдыг гүтгэж гүжирдсэн,хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгэсэн зохимжгүй мэдээлэл байна. Ийм худлаа мэдээлэл нийтэлж ард олныг төөрөгдүүлэхээ зогсоохыг Б.Саруул танд зөвлөж байна
chi lhagviin hamatan uu esvel yu ni yum be neg ip ees orood buun umuursun yum bichsen baih
Олон арван багш, сурагч, ажилчдын нэр хүндэд халдсан онц ноцтой гэмт хэрэг байна даа. Хүмүүсийн эрхэнд халдах эрх Б.Саруулд байхгүй л болов уу...
үнэн шүү. Лхагваа аймаар луйварчин
yum hiij bgaa negniigee eldveer bichihee boliochee iim bhad yaj manai mongol uls hogjih yum boloo hen negen uviagui ulsuudiin l niitlel bnadaa naadah chin
hevleliin erh chuluug denduu buruu ashiglah boljee, hyanalttai, barimttai medeelel baij ard irgeded zuv medeelel hurne shuu dee, setguul zuin salbariig uneguiduulj mergejliin erhee buruu zuild ashiglahaa bolioochee, Saruul gegch setguulchid!!!!!
bas l chi yu
Aliwa niitleliig barimttai bicheh heregtei. niitlel unshigchid ene nitleld itgeh n yu l bol itgej bga n sain barimttai unen shudarga zuil deer itgej asudald handah n zuin hereg. Deerh zuil bol ugasa l mongolchudin gem bish zan gaigui hisen negnige doosh n tatna zulgaana.iim bj bolohguie.
Oo ene bichsen hun in yg yah geed bichsen in ene niitlelees in oilgomjtoi bnshdee. Surguulinhn bair metr kb-g ysn sn meddeg hun ochij ene bagshaas uuruus in asuusiinmu setguulchee. Manai setguulchid iimerhu maygaar l mungu oldog bhdaa
Bugd l shalgaad buruutai gej togtooson shuu dee.Daanch shuuh tas tsohidog bolhoos.
ex ni xeer alag bol xyy ni shiir alag
ene surguuliin zahirliig sain medehguil dee tegehdee sain hun tumnii olon huuhduudiin toloo asar ih ym hiisen gedgiig ni battai humuusees sonsoj bsan ym bna manaihan negl ym bolohoor muulah hiij bgaa negnee ner hunded ni haldah bolson ni arail denduu gazar avaad bgaa bishuu ta nar ene hunees ochood hiij bga zuiliihen talaar ni ochood yriltslaga avsan ym uu bas ene hunii ner hundiig ungah gej oroldoj bgaa ni ymar neren uls torii zahialgaar hiij bgaa bol dariu bolimoor bna ta nar ym hiij bgaa negnee butii ingej bgaa ch setgeliin dem ogch chadahgui bol ajild ni bitgii saad bolooch guij bna manaihan neg negendee ataarhaj amidarhaa boliod negniihee amjiltaar baharhaj baimaar bna mongolchuud evtei baihdaa huchtei bdag shuu eniig sanaarai humuusee
uneheeriin zov niitlel bichsen bna.bi bas tiim yum sonsood itgehgui baisan odoo l itgelee.ulsiin surguuliig ulsiin omchiig luivardaj avchihaad hachin hariult heleed suuj baidag saruul setguulchiig demjij bnaa.aimaar zargach gej surguuliin bagsh nar yarij baisan erdene diileeguig bodohod hatuuhan samar boon ariin haalgatai hun bololtoi ene avilgatai temceh gazar shalgaachee. ene huniig yu hiigeed baidag manuuhainuud ve
ene setguulch henees heden togrog avsan bolood uchir utgagui zuil bicheed bgaa ym be ym hiij bga negnee bitgii muulj bai ooroo hiij chadahgui bol duugui baij bai za yu
ӨӨ болиочээ муусайн хүний муу үзсэн балиар юмнууд, ажлаа хий л дээ
Саруул гэдэг сэтгүүлчээ чи үнэн бодитой юм бичээч. Мэдээд чи хахууль авсан л даа
henees hahuuli avsan gej kk? t1 garuu gui yu
Avilgaltai Temtseh Gazart ogch hataa naad hulgaichaa
Èðãýäýä ÿíç á¿ðèéí îéëãîëò òºð¿¿ëæ Ìîíãåíè ñóðãóóëèéí ºì÷ õºðºíãºíä ñàíààðõñàí, ñóðãóóëèéã áóëààæ àâ÷èõ ãýñýí øèðýý ñàíäëûí àñóóäàë áèø áèç. Ýíý ñóðãóóëüä ñàíààðõñàí áàéäàë îëîí æèë ¿ðãýëæèëñýí òýðíèé ¿ðãýëæëýë ìºí ãýæ ¿çýæ áàéíà
ene niitleluud uneheer herees heterch bnaa ene gantshan Lkhagva bagshiig ch bish tend ajillaj bgaa ajilchid surch bga suragchdig etseg ehchuudiin setgel sanaand haldsan hereg bn ene surguuli uneheer sn surguuli huuhdiig hogjuulj ch chaddag yum bilee ard tumen mini sain zuil urgelj diildeg ym hoino muu humuusiin gutgeleg yavuulga tsaash urgeljilj chadahgui dee
Та нар ингэж худлаа цуурч болохгүй. Хууль нь асуудлаа шийднэ биз. Харин энэ сургуулийн анхны багш нарын нэгнийх нь хувьд шавар дотроос боловсролын салбарыг сугалхад хийсэн ажлыг нь сайн мэдэх хүний хувьд өмөөрч байна даа.
Лхагваа захирал эхнэрээ уурлуулан байж хувийнхаа ганц орон сууцыг ломбарддаж мөнгө босгосоор байгаад одоогийн энэ барилгуудыг буй болгосны амьд гэрч одоохондоо үхээгүй байна. Хүүхдүүд минь юмны учир мэдэж хүн муулна шүү.
Б.Саруул аа. Миний хүү Лхагваа багшаасаа уучлал гуйгаарай. Бүх амьдарлаа энэ сургуулийн төлөө зориулсан настай хүн ийм үг сонсоод гомдохоос өөрийг хийж чадахгүй л байх даа.
Лхагваа багш аа. Тантай хамтарч ажилласан он жилүүд хэцүү хатуу ядуу байсан ч одоо эргээд харахад хамтран зүтгэгчдийн чинь амьдарлын нэгэн утга учир байсан юм шүү. Нялхасын үгийг юманд бүү тоогоорой. Олон үеийн шавь нар маань гэрчлэнэ.
Õàðèí òèéìýý ñàéí ñàíààíû ¿ç¿¿ðò ñ¿¿ ãýäýãäýý áóðóó çºâèéã öàã õóãàöàà ë õàðóóëíà ø¿¿ äýý àëòàí ¿åèéíõýý õèéæ á¿òýýñýíä óðàì ºãºº÷
bi mongeni surguul deer ochij sonirhoj baisan saihan huleej avdag ym bilee. tednii surguultai taniltsan huuhdiig hogjuulhiin toloo 60 garui surgalt yavuuldag ym bilee. uneheer iim l orchind hun hogjindoo gj bodogdoj bailaa
N.Lhagba zahiral goe hun bj magadgui l yum
Гавъяат багш биш, Гавъяат Луйварчин юм новш байна. Төрийн өмч ашиглаж Түмний хүүхэд шулж буй Луйварчинг Орцонд нь боож ал
ТӨР ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ЗАЙЛУУЛЖ ӨМЧӨӨ АВААЧЭЭ 2015 онд 1 ХҮҮХДЭЭС 850 000-1 300 300 АВСАН ЗУСЛАН ФЕРМ ХАУСУУД ГЭЭД АСАР ИХ БАЯЖСАН НОВШ ШҮҮДЭЭ ЭСВЭЛ УЛСААС САНХҮҮЖҮҮЛЭХИЙГ НЬ БОЛИУЛМААР БАЙГАА ЮУ БАХАГ 70 ХҮОЧ БАЙГАА ӨВӨӨ ШҮҮДЭЭЭ ЛХАГВАА