“Монголын үрс маш олон болтугай” гэх ерөөлийг хэлэх дуртай нь олон. Гэтэл ингэж ерөөх тусам багасаад байна уу даа.
Манай аймагт 2010 онд 1 хүртэлх насны хүүхэд 51, 1-5 хүртэлх насны хүүхэд 10, 2011 онд 1 хүртэлх насны хүүхэд 33,1-5 хүртэлх насны хүүхэд 9, 2012 оны эхний 4 сарын байдлаар 1 хүртэлх насны хүүхэд 15, 1-5 хүртэлх насны нэг хүүхэд эндсэн байна.
Бяцхан үрс маань ийнхүү хөрсөн дээр хөлөө ч тавьж амжилгүй хорвоог орхихын учир юунд байна ?
Нярай эндэх болсныг эмч, албан тушаалтнууд нийгмийн байдалтай холбож тайлбарлаж байна лээ. Гэхдээ хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй алтан гарт эмнэлгийнхэн маань нүгэл хийгээд байна уу даа.
Сүүлийн үед аймгийн Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй холбоотой гомдол иргэдээс тасрахаа байсан.
Тэр бүрийг дэлгээд байдаггүй л болохоос хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хариуцлагагүй байдал газар авах янзтай.
Багийнхаа өрхийн эмнэлгийн /Эрдэнэбулган сум 4-р баг/ хяналтанд явж байсан 8 сартай жирэмсэн эмэгтэй Төрөх тасагт ирээд үзүүлтэл “Амьгүй хүүхэд байна. Тээх боломжгүй” гэсэн хариу сонсчээ.
- Анх удаа жирэмслэсэн 8 сартай жирэмсэн залуухан бүсгүй тавгүйрхэж, төрөх тасагт хэвттэл ядаж байхад халаалт зогссоныг хэлэх үү хөнжил өгөхгүй “чангалсан” байх юм. Эндхийн сувилагч, асрагч нар нь үүнийгээ “сайн чийрэгжүүлж байгаа юм” гэж хайцаалжээ.
- Бас болоогүй ээ, нэг эхийг төрөх явцад шулуун гэдсийг зүсч, цоолсон тохиолдол ч гарсан байна. Тэгээд хээв нэг “Хот руу яв” гэж үүрэгджээ. Цаашпаад төрөхийн эмч нарын харьцааны соёлыг “авах юмгүй” гэж иргэд гомдолпож байна.
Өнгөрсөн өвөл төрсөн нэг ээжийг эмч нь “яасан цувуулж дуусдаггүй юм бэ”, 30 насандаа анх удаагаа амаржсан эмэгтэйг “Хурдан төрөөч” гэж зандарснаас үзэхэд төрөхийн эмч нарын ааш авир, хариуцлага эмчийн ёсзүйд нийцэж байна уу?
Хоёр жилийн өмнө Нэгдсэн эмнэлэг дээр эмгэнэлтэй нэгэн хэрэг гарсан байдаг. Тухайн үед хохирогчийн ар гэрийнхэн нь гомдол гаргаагүй учраас уг явдал дарагдаад өнгөрсөн юм билээ.
Гэхдээ хэрэг хуучрахгүй. 40 гаруй настай, савны хавдартай байсан эмэгтэйг буруу оношилсноос амь насаа алдсан байна. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ доошоо цус алдсан байсныг тухайн үед үзэж байсан эмэгтэйчүүдийн нарийн мэргэжпийн эмч гэх залуухан бүсгүй эхпээд “жирэмсэн” гэж үзээд эмчилгээ хийж байсан байгаа юм. Тэгтэл эмэгтэйг ухаан алдаад унатал “харвалт” гэж бүр буруу оношлоод сэхээнд хүргэсэн байдаг. Удалгүй нөгөө эмэгтэй дахин ухаан алдаж, эргэж сэрэлгүйгээр хорвоогоос хальсан. Ингэж хүний амь насаар тоглочихоод яагаад хариуцлага хүлээхгүй байгааг албан тушаалтнуудаас асуумаар байна.
Эмч хүн хавдартай, жирэмсэн хоёрыг ялгахгүй дээрээ тулсан гэхээр муусайн хүүхнүүд цаашлаад Монголын үрсийн амь насны баталгааны талаар ярихад ч хэцүү.
Орчин цагт хүний эрүүл мэнд нүдний цөцгий шиг эмзэг болсныг та дээрх баримтуудаас харж байгаа биз.
Утсан улаан амиа алдсан нярай, бас эхчүүд, эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд эмнэлэг, эмч нарын хариуцлагагүй үйлдлийг хичнээн удаа нууж дарагдуулсныг хэн мэдэх вэ дээ.
Яахав хүн хүчний бололцоо дутагддаг л байх. Г адаадын олон төсөл хөтөлбөрөөр тоног төхөөрөмжөөр хангагдлаа, төдөн эмч нараа сургалтанд хамрууллаа л гэх юм. Тэгээд ирсэн төхөөрөмжөө юунд
ашиглаад, сурсан эмч нар нь юу сураад мөнгө зараад байдаг юм бүү мэд. Ил тодорхой өвчнийг ч эндүүрч дураараа оношилдог эмч нараа мэргэшүүлэх, тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр бодпого боловсруулагчид нь анхаармаар юм.
БАС ХАРИУЦЛАГЫГ ХЭН ТООЦОХ ВЭ ?
Г.Жавар
Эх сурвалж: "Архангайн амьдрал"
Сэтгэгдэл0
энэ тэдээг өөр олон сайтанд тавиач эмч ажилчдын мэдлэг харилцаа маш муу байна би бас хохирогчдын нэг ихэнх ээжүүд цочролд ороод хэл ам хийж чадаагүй юм байна
hoorhii ovdood irj bgaa eh,,, hunii gart orj bgaa bolohoor ter gar tsailgah hahuulii ni ogch salahaas oor zamgui boldog ym baina lee.tegeed nylh nyrailsan eh butsaad ter muuhai ami bohtei togtson ter togtoltsoog helj hel am bolohoos tseereldeg. tangaraga orgoson humuus gehed uneheer aimshig,ene tuhai yrigdsaar l bh ymuu heden ch jil bolj bnaa LAM baaa guai
gedes ni olsoglon uchir hahuuli avdag,tolgoi hooson uchir hariltsaanii soyl gej medehgui.ERUUL mendiin zarim ajilchiddaa hatuu hariutslaga tootsmoor ym.
Tiim ee emchiin yalanguya torohiin emch nar suvilagchid eroosoo huniig yalgavarlan gaduurhaj haritsana gar harna ehchuudiig daramtlana bur ingeed sutsan emch nariin es zui haritsaani soeliig deeshluulj hyanadag gazar baimaar bna es zuin dutagdaltai emchiig suvilagchiig tsaashid ajilluulaad ch yadgiin. Ene talaar todorhoi bodlogo bolovsruulmaar bna.
2-р төрөх бүүр аймар би дахиж үнэхээр очмооргүй санагдсан. Жирэмсний 13 долоо хоногтойдоо өсөлтгүй гэсэн үгийг эмчийн амнаас сонсоод ухаан алдах шахсан. Доошоо цус алдаад байхад тоох хүн ерөөсөө байдаггүй юм байна лээ.Зүгээр зүгээр гээд 3 хоног боллоо.4 дэхийнх нь өглөө 5 цагт доошоо ус гараад түргэн дуудсан боловч цагийн дараа машингүй түргэний эмч ирсэн. 2-р төрөх дээр 6.40 болж байхад очсон цус алдаад байхад эмч нар бүгд хагалгаатай гээд байхгүй байсан. 9 болж байхад хүүхэд минь доошоо гараад дуусчлаа.Эмчид хэлсэн цэвэрлэнэ гэсэн. Цэвэрлэгээний багаж нь ариутгалд явсан гээд хүлээгээд л байсан. 1 цаг боллоо,2 цаг боллоо багаж нь ирээгүй л байлаа.Оройны 4 цаг болж байхад нэг юм багаж нь ирж цэвэрлэгээнд орсон.Арай дэндүү байгаа биз дээ.Тэр хооронд даралт ихтэй бие муутай хүн байсан бол аль хэдийн үхцэн байгаа биз.